Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00961

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шийдвэртэй,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн          

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1016 дугаар магадлалтай,         

Нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч Г Х Я,БНХАУ-ын Э Х С Кнарт холбогдох,         

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,         

Нэхэмжлэгч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.         

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.Ундармаа шүүхэд гаргасан тайлбартаа: Бүгд найрамдах Хятад Ард улс /цаашид БНХАУ/-ын БНХАУ-ын Э Х С К Л.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот “Ц.Аптанцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Г.А миний биеБНХАУ-ын Э Х С КА.Муратын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний Б/29/21 тоот тушаалаар “Консулын газрын угтах үйлчилгээ, Монгол Улсын иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ, техникийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Ажилд томилогдсон өдрөөс хойш Монгол Улсын дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, сахилгын болон үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, цалгардуулсан зэрэг зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалаар “гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дипломат албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "Монгол Улсын Дипломат албаны үйлчилгээ, техникийн ажилтан нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан байна” мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ажилтны гомдол’’-ыг шүүхээр шийдвэрлэнэ гэж хуульчилсан нь ердийн шүүхийн харъяаллаар нэхэмжлэл гаргах эрхтэйг харуулж байна.

Нэхэмжлэгч Г.Аийг ажлаас халсан талаар тухайн үед мэйлээр илгээсэн ба ажлаас халсан тушаалаа гардаж авах, шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ажлаас халагдсан тушаалаа Консул Л.Золзаяагаас шаардахад өгөхгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч миний бие хууль мэдэхгүйгээс болж тушаалаа гардаж авснаас хойш нэхэмжлэл гаргана гэсэн ойлголттой байсан ба арга буюу шүүхэд нэхэмжлэлээ өгсний дараа шүүхээр тушаалыг албадан гаргуулах хүсэлтээ гаргасан. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхтэй байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалтыг Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажуулж ажилтан өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрхийг хуульчилсан. Г Х Я,БНХАУ-ын Э Х С КЛ.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот “Ажлаас чөлөөлөх тушаал”-ыг хүчингүй болгож, Г.А намайг БНХАУ-ын Э Х С Кын газрын Консулын газрын угтах, үйлчилгээ, Монгол Улсын иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ, техникийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.      

Хариуцагч Г Х Я болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү иргэний хэргийн хариуцагчийг “Г Х Я” гэж тодорхойлсон нь алдаатай байна. Тодруулбал, хилийн чанд дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлдэг боловч Монгол УлсаасБНХАУ-ын Э Х С Кнь Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 дугаар тушаалд холбогдох хэргийн хариуцагчийг сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жинхэнэ хариуцагч буюу түүний төлөөлөгчийг оролцуулах нь зүйтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасны дагуу уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Г.А Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүй 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр cap хүртэл Монгол Улсад зорчсон байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХариуцагчБНХАУ-ын Э Х С Кболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г Х Яны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/123 тоот тушаалын дагуу Л.Сүхбаатарыг Монгол Улсаас БНХАУ-ын Э Х С Кын газарт Консулын техникийн ажилтнаар томилсон. Л.Сүхбаатар нь дипломат албанд томилогдож БНХАУ-ын Э Х С Кын газарт хүрэлцэн очиж үүрэгт ажилдаа орсноор түүний эхнэр Ц.Аптанцэцэг нөхрөө дагаж ирэх нөхцөл үүсч, дипломат албанд ажиллагчийн эхнэр гэсэн ойлголтод хамаарах болсон. Тус Консулын газрын Консул асан А.Мурат Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б/29/21 тоот тушаал гаргаж Консулын техник ажилтан Л.Сүхбаатарын эхнэр Г.Аийг угтах үйлчилгээ, иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ техникийн ажилтнаар томилсон. Томилсон тушаалын 4 дүгээр хэсэгт “Г.Ат Консулын газрын дотоод журамтай танилцаж, Хөдөлмөрийн гэрээг ерөнхий менежертэй шинэчлэн байгуулж, ажил үүргийн хуваарийн дагуу томилогдсон ажилдаа үр бүтээлтэй ажиллахыг даалгасугай” гэжээ. Гэтэл Г.А хөдөлмөрийн гэрээгээ боловсруулж, Консулд танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулах үүргээ биелүүлээгүйн улмаас түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй орхигдсон бололтой. Хилийн чанадад байгаа ДТГ-уудад мөрдөгдөж буй практикт ДТГ-ын тэргүүний тушаалаар томилж буй үйлчилгээ техникийн ажилтантай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Хэрэв Г.Атэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 тоот тушаалын дагуу Монгол Улсаас БНХАУ-ын Э Х С Кын газрын консулын техник ажилтан Л.Сүхбаатарыг үүрэгт ажпаас нь чөлөөлсөн. Энэхүү тушаал гарснаар нөхрөө дагаж ирсэн Г.А нь Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно/-т заасан ДТГ-т ажиллагчийн эхнэр гэсэн ойлголтод хамаарахгүй болсон тул түүнийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ГХЯ-наас ДТГ-т томилсон ажилтны эхнэр буюу нөхрийг гэрээний үндсэн дээр авч ажиллуулах хуулийн зохицуулалт нь төвийн томилолттой ажилтны томилолтын хугацаанд эхнэр, нөхрийг нь ажлын байраар хангах ойлголт юм.БНХАУ-ын Э Х С КЛ.Золзаяа Г.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус Консулын газрын хамт олны хурлаар танилцуулах үед 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г.А нь байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан байсан бөгөөд уг хурлаар түүний нөхөр Л.Сүхбаатарт албан ёсоор танилцуулж эхнэртээ мэдэгдэхийг хүссэн байдаг.

Г.А нь тухайн цаг үед ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ нөхөр Л.Сүхбаатараас сонсож, мөн тушаалыг и-мэйлээр хүлээж авсан байна. Тэрээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын дунд хүртэл хугацаанд БНХАУ-ын Эрээн хотод эргэж ирээгүй. Түүнийг эргэж ирэх үед нь Консулын газрын нягтлан бодогч П.Хуланд ажлыг нь хүлээлцүүлсэн. Г.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтын үзэл санааны дагуу ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгч баримт үйлдсэн болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн Г Х Я, Монгол УлсаасБНХАУ-ын Э Х С Кнарт холбогдуулан гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29013 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1016 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүилийн 161.1 дэх хэсгийг удирдлага болгон ... шийдвэр, ... магадлалыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг судлан үнэлээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарласан. Магадлалын хянавал хэсэгт “Консулын ажилтан Л.Сүхбаатарыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.Алтанцэцэгийг консулын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдриин Б/29/013 дугаар тушаалаар мөн 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дипломат албаны тухай хуулийн 23.1, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасанд нийцэх тул хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй” гэжээ. Эндээс харахад төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж, гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтанд Хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй хэмээн дүгнэсэн мэт харагдаж байна. Ажил олгогч нь Г Х Я Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотын Консул нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний ажил олгогч тал нь Төрийн байгууллага болон түүнийг төлөөлж буй Төрийн албан хаагч буй нь харагдаж байна. Г.Аийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг баримтлаагүй илт хууль зүйн үндэслэлгүй тушаал гарган ажилтныг ажлаас халж ажилтны эрх ашгийг хөндсөн.

Мөн магадлалын хянавал хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлиин 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээс гадна нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийн хувийн мөн хуулийн 43.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авснаа зөвшөөрсөн байх тул ажлаас халсан тушаалын эх хувийг өгөөгүйгээс шүүхэд гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм” гэжээ. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар, Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарт “43 дугаар зүйлийн 43.2-т заасан ажлаас халагдсан өдөр”-ийг ажил олгогчийн шийдвэр тушаал, захирамж гэх мэт … заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно" гэж заасан байдаг. Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нөхөр Л.Сүхбаатарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03867 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1467 дугаар магадлалыг үндэслэл болгон Монгол Улсаас БНХАУ-ын Э Х С Кын газарт консулын техник ажилтнаар томилсон "ажилд эгүүлэн томилох тухай" Г Х Яны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг нотлох баримтаар өгсөн байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нөхөр Л.Сүхбаатарыг Г Х Я хууль зүйн үндэслэлгүй халсан гэдэг нь Монгол Улсын шүүхээр тогтоогдсон байхад нөхөр Л.Сүхбаатарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй халсан мэт дүгнэн шийдвэрлэсэн байна. Шүүх нэхэмжлэгч Г.Аийг ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байхад ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг зөрчиж шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1016 дугаар магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй ба давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, дүгнэлтийг зөвтгөсөн нь хуулийн үндэслэлтэй болжээ.  

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г Х Я болон Монгол улсаас БНХАУ-ын Э Х С Кд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна. 

Монгол УлсаасБНХАУ-ын Э Х С Кнь Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын эхнэр буюу нөхрийг ...гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.” гэж заасныг үндэслэн консулын газрын ажилтан Л.Сүхбаатарын эхнэр Г.Аийг Консулын газрын угтах үйлчилгээ, Монгол Улсын иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ-техникийн ажилтнаар томилон ажиллуулжээ.

Консулын ажилтан Л.Сүхбаатарыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан Монгол УлсаасБНХАУ-ын Э Х С Кнь нэхэмжлэгч Г.Аийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 дугаар тушаалаар, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үндэслэлээ тодорхойлжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхдээ ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд гардуулж өгөөгүй, тушаалыг гардаж авсан үеэс гомдол гаргах хугацааг тоолно гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч шийдвэрийн хувийг авч, ажил хүлээлцсэнээс хойш 7 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж өөр өөрөөр дүгнэжээ. Анхан шатны шүүх уг дүгнэлтийг хийхдээ хэрэгт байгаа бусад баримтууд болох нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудыг харьцуулан дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд  “шийдвэрийг хүлээн авах” гэдгийг зөвхөн гардаж авснаар бус, хүлээж авсан гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдсон бол адилтгаж үзэх боломжтойг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болсноос гадна Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж чадаагүй байв. Нэхэмжлэгч нь хуулиар тусгайлан тогтоосон шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлийн талаар дүгнэх шаардлагагүй бөгөөд Дипломат албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй, улмаар тайлбарлах шаардлагагүй байна.

Г.А нь ажлаас чөлөөлсөн тушаалыг мэйлээр авсан, консул нь нөхөр Л.Сүхбаатарт тушаалын хуулбарыг өгсөн байсан гэж нэхэмжлэлдээ тусгаснаас гадна 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн байх ба эдгээр баримтад тулгуурлан давж заалдах шатны шүүх тушаалыг авсан гэж үзэж, нэхэмжлэгчийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т зааснаар нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох боломжтой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн  201оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1016 дугаар магадлалыг тус тус  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА