Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 288

 

ТОГТООХ  НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Холбооны яамны төв шуудангийн захиргаанаас 1974 оны 06 дугаар арын 01-ний өдөр нээж олгосон 1957 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ц.Э гэж бичигдсэн  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***овогт Ц.Э /РД: ****/ мөн болохыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сартуул овогт Ц.Э /РД: ****/-ын Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               В.АМАРТҮВШИН