Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, дарга Ч.Болормаа /утас:70273918/-гийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Төв гэрэл ХХК, захирал О.Цагаанхүү /РД:2684055, утас:91903055/-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14 775 760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төв аймгийн Зуунмод суманд барилгын цахилгаан угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төв гэрэл ХХК нь 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 14 775 760 төгрөгийг төлөөгүй байна. Төв гэрэл ХХК-г нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй  учраас шүүхэд хандсан. Төв гэрэл ХХК, захирал О.Цагаанхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 14 775 760 төгрөгөөс нийт 5 000 000 төгрөгийг төлсөн байна. Иймд Төв гэрэл ХХК, захирал О.Цагаанхүүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өр 9 775 760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв гэрэл ХХК, захирал О.Цагаанхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 2014 оны 01 сараас 2015 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нийт 14 775 760 төгрөгийг төлөөгүй байсан нь үнэн. Манай компани 2016 оны 03 сарын 30, 6 сарын 10-ны өдрүүдэд нийт 5 000 000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 9 775 760 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Болормаагийн нэхэмжлэлтэй Төв гэрэл ХХК-д холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийт 14 775 760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч нь 2014 оны 01 сарын 01-нээс 2015 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байна.      

 

Хариуцагч нь 2016 оны 03 сарын 30, 6 сарын 10-ны өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг төлж үлдэх 9 775 760 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрч байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулйин 41 дүгээр зүйлйн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 9 775 760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 171 362 төгрөгийн тал хувь болох 85 681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, дарга Ч.Болормаагийн нэхэмжилсэн 9 775 760 /есэн сая долоон зуун далан таван мянга долоон зуун жаран/ төгрөгийг хариуцагч Төв гэрэл ХХК, захриал О.Цагаанхүү төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85 681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                                                         

 

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ