Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00483

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 210/МА2024/00483

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: У ХХК

 

Хариуцагч: Х ХХК, Ж ХХК, Б ХХК, А.У, Х.А, Б.Б, Э.Ы, П.Ф,

 

Гуравдагч этгээд: Г.Н, Ч.О, Б.Б, Б.Г

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 2,446,955,466 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ9101/1******* дугаартай зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагатай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:

- Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 000 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

- Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, А 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 96 м.кв талбайтай хувийн сууц, 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

- Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Их тойруу, 00 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

- Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00000 их тойруу, 00 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. , хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. , хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгч М. , хариуцагч Б ХХК, Х.А, Б.Б, Э.Б , П.Ф нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , хариуцагч Ж ХХК-ийн өмгөөлөгч Ш.А с, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Х ХХК нь 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр У ХХК-тай ЗГ/91011******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдөр ЗГБ/91011******* дугаартай барьцааны гэрээ байгуулж, гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн нийт 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 23 ширхэг газрыг тус тус барьцаалсан.

1.2 Гэрээний хугацаа 2017 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр дууссан боловч Х ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. У ХХК-аас зээлийн хүүгийн төлбөрийг төлүүлэхээр удаа дараа бичгээр мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзаж, зээлийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлыг газар дээр нь очиж шалгалт хийж батлан даагч нартай зээлийн зөрчлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийх зэргээр ажиллагааг удаа дараа хийж гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсөн хэдий ч зээлийн төлбөрийг төлөх нэмэлт хугацааг зээлдэгчид олгосон боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй, зөрчлийг арилгаагүй.

1.3 Иймд Х ХХК, гүйцэтгэх захирал А.У нараас үндсэн зээл 1,722,530,096 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 603,687,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,737,561 төгрөг, нийт 2,446,955,466 төгрөг гаргуулж, зээлдэгч нар нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Үндсэн зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ямар, ямар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа үйл баримт тодорхойгүй.

2.2 У ХХК нь Х ХХК-тай 2016 онд зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан, зээл авсантай маргахгүй. Үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа 2017 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр дууссан тул гэрээ дууссан өдрөөс хойшхи хугацааны хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцооллын хувьд 1,840,000,000 төгрөг дээр гэрээний хугацааны хүү 336,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нийт гүйцэтгэх үүргийг 2,207,000,000 төгрөг гэж үзээд 1,000,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 1,207,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Мөн Ж ХХК, Б ХХК нарын 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө, гуравдагч этгээдүүдийн хэний, ямар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй гэжээ.

3. Хариуцагч Х.А, Б.Б, Э.Ө, П.Ф, Ж ХХК, Б ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцооллыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Ж ХХК-тай мөнгөн хадгаламжийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусч, цааш сунгахгүй, мөнгөө татаж авъя гэхэд 1,000,000,000 төгрөгийг Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр суутгасан. Ингэхдээ үндсэн зээл 117,834,903 төгрөг, зээлийн хүү 796,247,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,917,314 төгрөгийг суутгасан. Бусад хариуцагч нараас зээлийн барьцааны гэрээний дагуу мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан үнийн дүнгээс суутгал хийж байгаа үндэслэл тодорхой бус.

3.2 Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн барьцааны гэрээний 2.1-т Барьцаалагч нь барьцаалуулагчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөөс Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7, 0 дугаар зүйлд заасны Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасан зардал, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны зүйлийг худалдахад гарсан зардал, тэмдэгтийн хураамж гэсэн байдлаар хангуулахаар тусгасан. Үүнээс харахад нэгдүгээрт үндсэн зээлээс, хоёрдугаарт зээлийн хүүгээс, гуравдугаарт нэмэгдүүлсэн хүүгээс хасалт хийхээр байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт тэргүүн ээлжинд үндсэн хүүгээс суутгах ёстой буюу зээлийн үндсэн төлбөрөөс, хүүгээс суутгал хийх, мөн зүйлийн 216.2 дахь хэсэгт хэд хэдэн төлбөрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэхээр заасан.

3.3 Үндсэн хариуцагч үүргийг сайн дураараа шүүхийн шийдвэрээр биелүүлээгүй бол барьцаалуулагчийн барьцаанд өгсөн хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг шаардлага тодорхойгүй байна. Х ХХК-тай холбоотой асуудлаар нэхэмжлэгч 6 хариуцагчтай ямар харилцаанд орсон нь тодорхойгүй. Энэ 6 хариуцагч Х ХХК-тай, У ХХК-тай гэрээ байхгүй. Х ХХК-ийн ерөнхий захирал н.Х Х ХХК-аараа У ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулахад барьцаа хөрөнгө байхгүй учраас бусад иргэн, хуулийн этгээдүүдээс итгэмжлэл авах байдлаар барьцаа хөрөнгийг зээлийн барьцааны гэрээнд оруулсан. Барьцаа хөрөнгө болох 38 хөрөнгүүдээс ихэнх нь н.Хэд итгэмжлэл олгосон. Гэтэл хариуцагчаар н.Х байхгүй, харин Х ХХК байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байна. Гүйцэтгэх удирдлагаас н.Хэд эсхүл Х ХХК-д олгосон итгэмжлэл байхгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй байгаа учраас шийдвэр гарах боломжгүй гэж үзэж байна.

3.4 Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа барьцаа хөрөнгүүд барьцааны гэрээнд хуульд заасан хэлбэр, агуулгын шаардлагыг хангаагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7 , 56.1.8-д заасан нөхцөл бүрдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.

5. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1 Хариуцагч Х ХХК-ийн 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн У ХХК-тай байгуулсан ЗГ9101/1******* тоот Зээлийн гэрээ-ний 3.4, 5.4, 6.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Учир нь, дээрх заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан боловч дээрх гэрээний заалт нь зээлдэгчид илт хохиролтой буюу шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн хууль тогтоомж зөрчсөн нөхцөлийн үүрэг гүйцэтгэх дарааллыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс эхэлж гүйцэтгэхээр тогтоосон байна. Зээлийн гэрээний нөхцөлүүдийг нэг бүрчлэн талууд тохиролцоогүй учир Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөлийн шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэхгүй. Гэтэл дээрх заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байгаа учир уг нөхцөл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т заасан нь иргэд, аж ахуй нэгжид хохиролтой нөхцөл гэж үзэж байна. Зээлийн 5.4 дэх заалтаас гадна хэд хэдэн заалтууд Банканд илт давуу эрх олгогдсоноос гадна тухайн заалт нь илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бөгөөд эргэлзээ төрүүлэхээр заагдсан. Мөн зээлийн гэрээний 6.5-т сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр гэж заасан нь хүчин төгөлдөр бус гэрээний заалттай холбоотойгоор анхнаасаа манай компанийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж заасан байх бөгөөд энэ нь гэрээний нэг талд хэт хохиролтой гэрээ байгуулагдсан болохыг харуулж байна.

5.2 Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 00 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тушаалын хавсралт банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9-т нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг ойлгоно гэж тусгасан ба мөн журмын 2.3-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно, 2.4-т зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй гэж тус тус заасан. Тиймээс зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 202, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг тус тус зөрчсөн заалтыг гэрээнд тусгасан байдал нь өөрөө гэрээг хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Түүнчлэн зээлийн дансны үлдэгдлээс гэж гэрээний 3.4-т тусгасан байгаа нь ойлгомжгүй, зээлдэгч төлбөр төлсөөр байхад зээлийн дансны үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь тодорхой бус байна.

Иймд гэрээний дээрх заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1,320,777,814 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасуулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

6.1 Зээлийн дансны үлдэгдэл дээр нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн дансны үлдэгдлийг банк болгон янз янзын үйлдлийн систем ашиглан тооцоолдог. Тэр системүүд дээр заримд нь зөвхөн нэг дансанд хүүгийн нэг дансанд зээлийн өртөгтэй байдаг. Зээлийнх нь нийт үлдэгдлээс юм уу, эсвэл Иргэний хуулийн 450 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг илүү бодсон байна гэж байгаа бол тэр дүнгээ нэмэгдүүлсэн хүүгээс хасах боломжтой.

6.2 Иргэний хуулийн 216 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн тооцооллыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргахтай холбоотой асуудлыг энд зохицуулаагүй. Ерөнхийдөө агуулга нь болохоор хариу шаардлага гаргахгүй, болзол тавихгүй, өөр хариуцлагад тооцох шаардлага тавихгүй. Гэрээний 6.5-д заасан агуулга нь үүрэг гүйцэтгэх газрыг зааж өгсөн. Уг гэрээ хүчин төгөлдөр зээлийн гэрээ мөн гэжээ.

7. Гуравдагч этгээд Ч.Оийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

7.1 Ч.О нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 000 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч.

7.2 Миний бие 2016 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаалах, барьцаанд бүртгүүлэх, бүртгэлээс хүлээн авах, холбогдох гэрээ хэлцэл, бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Х.Хэд олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан. Гэтэл Х.Х нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн компани болох Х ХХК-ийн нэрээр У ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байна. Барьцааны гэрээ байгуулагдах үед би Х ХХК-д итгэмжлэл олгоогүй. Иргэн Х.Хэд итгэмжлэл олгосон. Иймд итгэмжлэл хүчин төгөлдөр бус.

7.3 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу миний зөвшөөрөлгүй хийгдсэн 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБГ9101/1******* дугаартай зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд Г. жийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

8.1 Миний бие улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, А 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 96 м.кв, 64м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 700 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч.

8.2 2016 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр Х.Хэд өөрийн өмчлөлийн дээрх газрыг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ, барьцаалбар бичиг баримтад гарын үсэг зурах, лавлагаа авах, барьцааг чөлөөлүүлэх үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэлийн үндсэн дээр олгосон. Гэвч Х.Х нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн компани болох Х ХХК-ийн нэрээр зээлийн барьцааны гэрээ байгуулан барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн байна.

8.3 Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар дээрх хувийн сууц болон газрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд Б.Оийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

9.1 Миний бие улсын бүртгэлийн Ү-0004051080 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Их тойруу, 00 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч.

9.2 2016 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, барьцаанд бүртгүүлэх, бүртгэлээс хүлээн авах, холбогдох гэрээ хэлцэл бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Х.Хэд олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан. Гэтэл Х.Х нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн компани болох Х ХХК-ийн нэрээр У ХХК-тай зээлийн гэрээ байгуулан барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийг олгохоос өмнө зээлийн барьцааны гэрээнд миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэтэл бодит нөхцөл байдалд тухайн гэрээ байгуулагдах үед миний бие Х ХХК-д итгэмжлэл олгоогүй.

9.3 Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу миний зөвшөөрөлгүй хийгдсэн дээрх барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Б.Гын бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

10.1 Миний бие улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00000 их тойруу 00 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б ХХК-иас 2018 онд худалдан авсан. Бэлнээр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 5 жилийн хугацаатай хуваан төлсөн. Төлбөр тооцоо бүрэн дуусч, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл тус үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй байна. Гэтэл тус үл хөдлөх эд хөрөнгө нь одоог хүртэл 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБГ9101/1******* дугаартай зээлийн барьцааны гэрээний барьцаанд байна.

10.2 Иймд дээрх 2016 оны 10 дүгээр сарын 21-ны өдрийн ЗБГ9101/1******* дугаартай зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл мөн байх тул тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

11. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

11.1 Шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргахад шүүхийн практикт тодорхой асуудлууд байдаг байсан буюу хариуцагчаар барьцаалуулагч нар татах, татахгүй талаар зөрүүтэй ойлголт байсан. Үүнтэй холбоотой бид эхний нэхэмжлэл дээрээ тодорхой хэдэн хариуцагч, барьцаалуулагч нарын хөрөнгийг сонгоод тухайн хөрөнгийнхөө хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа энэ агуулгаа мөн тодорхой илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлд нэр дурдагдсан барьцаалуулагдсан хөрөнгөтэй холбоотой агуулгынхаа хүрээнд тодорхойлогдоно гэжээ.

12. Хариуцагч нар нь гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

13.1 Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1,450 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-иас 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ9101/1******* тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт буюу үндсэн зээлд 1,722,530,096.98 төгрөг, зээлийн хүүд 603,687,808.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120,737,561.12 төгрөг, нийт 2,446,955,466.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ................................... орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардпагаасаа татгалзсаныг баталж, бие даасан шаардпага гаргасан гуравдагч этгээд Ч.О, Г.Н, Б.О, Б.Г нарын бие даасан шаардлагуудад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,533,127 /11,196,678, 1,196,049,140 400/ төгрөг, хариуцагч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 12,533,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, гуравдагч этгээд Ч.О, Г.Найдандавга, Б.О, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн.

14. Хариуцагч Ж ХХК-ийн өмгөөлөгч Ш.Аын давж заалдах гомдлын агуулга:

14.1 Хариуцагч Х ХХК-ийг зээлийн хугацаа хэтрүүлсэн үйлдэлд хүчээр суутган авсан 1 тэрбум төгрөг, болон бусад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хөрөнгүүдийг бусад хариуцагч нар болох Х.А, Б.Б, Э.Ө, П.Ф, Ж ХХК, Б ХХК-аас У ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГ9101/1******* дугаар зээлийн гэрээний дагуу биш, харин ЗБГ9101/1******* дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2018 оны 00 дугаар сарын 31-ний өдрийн Х.А, Б ХХК-ийн 12 үл хөдлөх хөрөнгийг нэмж барьцаалсан ЗБНГ9102/******* дугаартай нэмэлт гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах учиртай байсан.

14.2 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр суутган авсан 1 тэрбум төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцох үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан ЗБГ9101/1******* дугаартай зээлийн барьцааны гэрээний 1.7, 2.1, 3.10, 4.2-т тус тус зааснаар хэрэв Х ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол бусад хариуцагч нарын хөрөнгөөс зээлийн үндсэн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар суутгуулан авахаар харилцан тохиролцсон.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт зааснаар тэргүүн ээлжинд үндсэн үүргээс суутгал хийх ёстой атал 796,247,783 төгрөгийг хүү, 85,917,314 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган, үлдэх хэсгийг үндсэн зээлд тооцсон нь үндэслэлгүй.

14.3 Бидний зүгээс хүчин төгөлдөр итгэмжлэлд үндэслэгдээгүй хэмээн маргасан боловч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1-т зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг байх, хуулийн этгээдийн хувьд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсан байх шаардлагыг хангасан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь, хэрэгт авагдсан итгэмжлэлүүдэд тамга тэмдэг, гарын үсгийн зөрчилтэй байхаас гадна Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасныг огт хэрэглээгүй нь буруу.

14.4 Иймд 1,000,000,000 төгрөгийг үндсэн зээлд суутгаагүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

15. Хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

15.1 Бусад хариуцагч нар болон нэхэмжлэгчээс шүүх хуралдааны өмнө гарган өгсөн баримтуудыг хариуцагч Х ХХК, А.У болон бусад талуудад танилцуулаагүй. Түүнд холбогдох тайлбар болон түүнийг нотлох баримт гаргах мэтгэлцэх боломж олгогдоогүй. Энэ талаар хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаан дээр процессын дагуу хянан хэлэлцэхийг хүсэж, тайлбар хэлсэн боловч түүнийг анхаарч авч хэлэлцээгүй.

15.2 Нэхэмжлэгч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Орхон нь бусдад шилжүүлэх эрх бүхий шүүхэд төлөөлөх эрхийг гүйцэтгэх захирлын орлогч Ц.Гт олгосон. Ц.Г нь Т.Б болон Э.Ч нарт 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэлийн хугацаа 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон тул Т.Б нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралдаанд оролцсон.

15.3 Гуравдагч этгээд Б.Г нь Т.Бд бусдад шилжүүлэх эрх бүхий шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэн олгосон байх боловч Т.Б нь У.цад олгосон итгэмжлэл нь ойлгомжгүй, ямар шаардлага бүхий иргэний хэрэгт хэнийг төлөөлөн оролцох болох нь тодорхойгүй.

15.4 Нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал болон ямар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ огт тодруулаагүй. Түүнчлэн, үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгүүдийн тоо ширхэг зөрүүтэй тайлбарласан. Барьцаа хөрөнгөд холбогдох шаардлагаа хэрхэн тодруулж байгаа нь ойлгогдохгүй, тодорхойгүй байсан. Мөн ...бие даасан шаардлага гаргасан этгээдүүдэд холбогдох хэсгээс татгалзаж байна гэсэн утга бүхий тайлбарыг шүүх хуралдаан дээр амаар татгалзсан тайлбар гаргасан ч яг хэний, аль аль хөрөнгөөс татгалзаад байгаа талаар тодорхой тайлбар гаргаагүй.

15.5 Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Зээлийн гэрээ-ний 3.4, 5.4, 6.5 дахь заалтууд нь Иргэний хуульд заасан гэрээний талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчиж, гэрээний нэг талд илт хохиролтойгоор байгуулагдсан. Нөгөөтэйгүүр, шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй болохыг хянан үзсэнгүй. Түүнчлэн, Зээлийн гэрээ-ний 3.4 дахь заалтыг хүчин төгөлдөр бус эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Зээлийн гэрээний 3.3, 3.4-т заасан заалт нь иргэд, аж ахуй нэгжид хохиролтой нөхцөл гэж үзэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан Иргэний хуулийн 56, 189, 193, 201, 202, 216 дугаар зүйлийн холбогдох заалтуудаар хязгаарлалгүйгээр шүүх хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг хянан үзэж, тогтоох учиртай.

15.6 Иргэний хуулийн 200 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчид ашигтайгаар тайлбарлах боломжтой байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Учир нь, Банк нь Банкны тухай болон бусад холбогдох эрх зүйн хууль тогтоомж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэх чадваргүй нь тодорхой болж, гэрээний үүргээ зөрчсөн бол нэн даруй зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгүүдийг үл маргах болон шүүхийн журмаар хангуулах эрх, үүрэгтэй байхад түүнийгээ хэрэгжүүлэлгүй 2 жил гаруй хугацаанд санаатайгаар удаашруулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 жил өнгөрсөн байхад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Батлан даалтын гэрээ, 2018 оны 00 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн барьцааны нэмэлт гэрээ тус тус байгуулсан байх тул энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй.

15.7 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч Х ХХК нь анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар үндэслэлээ гаргаж байсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн тоо олон болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримт шүүхэд дутуу ирүүлснээс үүдэж, Х ХХК-ийн хүсэл зориг болон хариуцлагаас үл шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцлагын зөвхөн Х ХХК нь хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй.

15.8 Барьцаа хөрөнгүүдийн өмчлөгчөөс олгосон зарим итгэмжлэлүүдийг дутуу, зөрүүтэй ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан үндэслэл арилаагүй. Түүнчлэн Х ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан 2600087806 болон 2600073787 тоот дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан ба тус хүсэлтийг шүүхээс хангасан боловч захирамжийн биелэлт хангагдаагүй.

15.9 У болон Х ХК-ийн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус. Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус байх тохиолдолд нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

16. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

16.1 Анхан шатны шүүх Улсын дээд шүүхээс дүгнэсэн ажиллагааг дутуу хийсэн. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дугаар заалтад тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавихыг өмчлөгч нараас өгсөн гэх итгэмжлэлүүд хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан итгэмжлэлүүдийг шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлтэй тулгаж үзвэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл бүрэн авагдаагүй байна.

16.2 Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад барьцаа хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон үл хөдлөх эд хөрөнгийн дугааруудыг алдаатай бичсэн. Энэ нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.

16.3 Шийдвэрийн 5 дахь заалтад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй үл хөдлөх эд хөрөнгө буюу нэхэмжлэгч .................... дугаар хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзнэ.

16.4 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт, Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журмын 2.3-т заасныг зөрчиж Х ХХК-ийн өмгөөлөгч М.в, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нараар дээрх хууль болон, журамд заасан нөлөөллийн мэдүүлгийн зорилго, үүсэх үр дагаврыг тайлбарлаж, баримтжуулаагүй гэжээ.

17. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

17.1 Анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Гын бие даасан шаардлагаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийг баталсан гэж шийдвэрлэж байгаа нь илт зөрүүтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй, бодитоор гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

17.2 Гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байгаа татгалзлын хүрээнд ямар үл хөдлөх эд хөрөнгөөс татгалзаж байгааг нэхэмжлэгч талаас тодруулаагүй, үүний хүрээнд гуравдагч этгээдийн хөрөнгө бодитоор чөлөөлөгдөөгүй, шүүхээс тодруулах ажиллагааг хийгээгүй. Гуравдагч этгээд Б.Гын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Хэрэв гуравдагч этгээд Б.Гын Ү-204050090 дугаартай үл хөдлөх хөрөнгөөс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл хангуулахаас бодитоор татгалзаагүй буюу үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгийн жагсаалтад багтсан гэдгийг тодруулсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагын хүрээнд мэтгэлцэх байсан. Гэтэл энэ боломжоор хангаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

18. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

18.1 Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад 4 этгээдэд холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэсэн агуулга орсон. Би ийм агуулга хэлээгүй боловч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Тухайн зээл 2020 оноос хойш 4 жилийн хугацаанд төлөгдөөгүй. 60 орчим барьцаа хөрөнгөтэй. Үүнээс 35 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хөрөнгүүд дунд худалдаж авсан болон ажилчдын хөрөнгө олон байсан.

18.2 Сүүлийн 4 жилийн хугацаанд хүү бодогдоогүй. Тийм учраас зээлийн хүү үндсэн зээлийн 80-90 хувийг эзэлж, нэмэгдэх нөхцөл байдал байгаа. Хэрэг маргаан удах тусам бусад хүмүүсийн хөрөнгийг чөлөөлөх, гомдол санал шийдвэрлэхтэй холбоотой асуудлууд байгаа. Барьцаалуулагчийн ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлөхөөр байна. Барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлаар Х ХХК-ийн ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна. Бидний хувьд зээлээ шийдвэрлүүлээд барьцаанаас чөлөөлөхийг нь чөлөөлөөд, авч үлдэхийг нь үлдээгээд цаашаа явна.

18.3 Анхан шатны шүүх хуралдаанд бүрэн мэтгэлцсэн, үндэслэлүүдээ дэлгэрэнгүй бичиж, тайлбарласан. Хөрөнгүүдийг барьцаалсан, барьцаалаагүй гэдэг асуудлууд байсан. Анхан шатны шүүх бүх хөрөнгө, итгэмжлэлийг тулгаж шүүж гаргаж ирсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

19. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х ХХК-ийн тайлбарын агуулга:

19.1 2023 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч, гуравдагч этгээдүүдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай, иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж хэлсэн. Анхан шатны шүүх процессын алдаа гаргасан. Гуравдагч этгээдийн гомдлыг дэмжиж байна. Шаардлагаасаа татгалзсан зүйл байхгүй байхад шүүх өөрийн санаачилгаар шийдвэрт тусгасан байсан.

19.2 Иргэний хуулийн 216 дугаар зүйлд эхлээд үндсэн үүргээс ядаж 1,000,000,000 төгрөг хассан бол 700,000,000 төгрөг нь хасагдах үндэслэлтэй байсан. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Хууль буруу хэрэглэсэн алдаа гаргасан.

20. Хариуцагч Б ХХК, Х.А, Б.Б, Э.Ө, П.Ф нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ж ХХК-ийн өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.ц нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч А.У болон Х ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,722,530,096 төгрөг, хүүгийн төлбөрт 603,687,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,737,561 төгрөг, нийт 2,446,955,466 төгрөгийг гаргуулах, хариуцагч Х.А, Б.Б, Э.Ө, П.Ф, Ж ХХК, Б ХХК-д холбогдуулан зээлдэгч нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч А.У болон Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 1,207,026,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ9101/1******* дугаартай зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

4. Хариуцагч Х.А, Б.Б, Э.Ө, П.Ф нар болон Ж ХХК, Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг ...ямар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах гэж буй нь тодорхойгүй, ...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсгийг зөрчсөн, ...итгэмжлэл нь шаардлага хангаагүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж эс зөвшөөрч маргасан.

5. Гуравдагч этгээд Ч.О нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 000 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

5.1 Гуравдагч этгээд Г.Н нь улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, А 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 96 м.кв болон 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

5.2 Гуравдагч этгээд Б.О нь улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Их тойруу, 00 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

5.3 Гуравдагч этгээд Б.Г нь улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00000 их тойруу, 00 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гарган маргасан.

6. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 2,446,955,466 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.1 У ХХК болон Х ХХК-ийн хооронд 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ9101/1******* дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч У ХХК нь 2,100,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн, сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч Х ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /1хх 10-12/

6.2 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

6.3 Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 2,100,000,000 төгрөгийг 2016 оны 00 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Х ХХК-д шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /1хх 24/

6.4 Хариуцагч Х ХХК зээлийн гэрээний үүрэг болох гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл, хүүний тооцооны хуудсаар тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

7. Хариуцагч Х ХХК гэрээний хугацаанд буюу 2016 оны 00 дугаар сарын 27-ны өдөр 320,777,814 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт 61,142,814 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 259,635,000 төгрөгийг төлсөнд тооцсон нь гэрээний 5.4 дэх хэсэгт нийцсэн байна.

7.1 Харин гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 10 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш буюу 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн төлсөн 1,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үүрэгт 117,834,903 төгрөгийг, хүүгийн төлбөрт 796,247,783 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 85,917,314 төгрөгийг тус тус суутган тооцсон нь гэрээний 5.4 дэх хэсэгт нийцэхгүй. Учир нь, гэрээний 5.4 дэх хэсэгт заасан дараалал нь гэрээний хугацаанд хамаарахаар байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчээс төлсөн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу гүйцэтгүүлэх учиртай. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд төлөх хугацаа болсон зээлийн өрийг мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх учиртай. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 10 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хариуцагчийн төлсөн 1,000,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ.

7.2 Хариуцагч нь 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 1,840,365,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөр 788,987,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 84,465,190 төгрөг, нийт 2,713,817,354 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Үүнээс 788,987,164 төгрөг хүүгийн төлбөрт, 84,465,190 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тус тус хуримтлагдсан байхаас гадна дээрх нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байна. Иймд хариуцагч Х ХХК нь Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1, 450 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дахь хуримтлагдсан хүүгийн төлбөрт 788,987,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,465,190 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөх үүрэгтэй.

7.3 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 1,000,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 1,840,365,000 төгрөгөөс хасаж, үлдэх үндсэн зээлийн төлбөрт хариуцагч Х ХХК нь Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 840,365,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

7.4 Үндсэн зээлийн үлдэгдэл 840,365,000 төгрөгийн хүүгийн төлбөрийн хэмжээг 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, гэрээнд заасан сарын 2 хувиар тооцвол хариуцагч Х ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 294,687,993 төгрөгийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

7.5 Гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг дээрх хүүгийн хэмжээний 20 хувь буюу 58,937,599 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Аын давж заалдах гомдлын ...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасны ...дарааллаар тооцох үндэслэлтэй гэх хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагч Х ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,067,442,946 /788,987,164 + 84,465,190 + 840,365,000 + 294,687,993 + 58,937,599/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

7.6 Нөгөөтэйгүүр, шүүх хуралдаан хойшилж байсан нь хариуцагч Х ХХК-ийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх болон үүргийг багасгах үндэслэл болохгүй. Иймд Х ХХК-ийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

8. Хариуцагч А.Уд холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаарх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч А.Уд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар заагаагүйг залруулж, нэмэлт оруулна.

9. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

9.1 Нэхэмжлэгч болон хариуцагч Х ХХК-ийн хооронд 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр ЗБГ9101/1******* дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Б ХХК, Ж ХХК, Х.А, Э.Ө, Б.Б, П.Ф нарын болон бусад иргэд, аж ахуйн нэгжийн 61 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан. /1хх 13-21/ Улмаар, У ХХК нь Х.А, Б ХХК-тай 2018 оны 00 дугаар сарын 31-ний өдөр ЗБНГ9102/*******/1/ дугаартай Зээлийн барьцааны нэмэлт гэрээ байгуулж, 12 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалсан /1хх 22-23, 2хх 34-229/ үйл баримт тогтоогдсон байна.

9.2 Дээрх барьцааны гэрээ нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас хуульд заасны дагуу зохих итгэмжлэлийг олгосон, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иймд барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Аын ...хүчин төгөлдөр итгэмжлэлд үндэслэгдээгүй гэх, хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгч М.вийн ...барьцаа хөрөнгүүдийн өмчлөгчөөс олгосон зарим итгэмжлэлүүдийг дутуу, зөрүүтэй ирүүлсэн гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

9.3 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцаалагчийн хувьд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь тухайн барьцаа хөрөнгийг барьцааны гэрээнд зааснаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлийг нэрлэн заах эрх нь барьцаалагчид хадгалагдана. Иймд ...барьцаа хөрөнгийг тодорхойлж чадаагүй гэх хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

9.4 Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эрх бүхий этгээдэд даалгаагүй нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцээгүй байхаас гадна шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулах зарим барьцаа хөрөнгийн гэрчилгээний дугаарыг алдаатай тусгасныг залруулсан өөрчлөлт оруулна.

9.5 Нэхэмжлэлийн шаардлагаас нэр бүхий 13 газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн үүнд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

10.1 Зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь, гэрээний 3.4-т зээлийн хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасныг, 5.4-т гэрээний хугацаа дахь үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосныг, мөн 6.5-д зээлийн мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд заасан дансанд шилжүүлэх талаар заасныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх, мөн зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

10.2 Түүнчлэн, гэрээний 6.5 дахь заалтыг зээлдэгчид илт хохиролтой буюу мөн хуулийн 200 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Бие даасан шаардлагын тухайд:

11.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Ч.О, Г.Н, Б.О нарын өмчлөлийн, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг анхан шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Харин анхан шатны шүүх шийдвэрт Г. жийн өмчлөлийн, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, А 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газрыг дурдахгүй орхигдуулсан байгааг нэмсэн өөрчлөлтийг оруулна.

11.2 Түүнчлэн, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарт холбогдуулан шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтаар гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ. Зүй нь, нэхэмжлэгч дээрх шаардлагаас татгалзсан тохиолдолд гуравдагч этгээд нарын барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлага хангагдах учиртай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар буюу барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн барьцааны эрх дуусгавар болно. Иймд шийдвэрт гуравдагч этгээд Ч.О, Г.Н, Б.О нарын бие даасан шаардлагыг хангасан нэмэлт заалт оруулна.

11.3 Харин гуравдагч этгээд Б.Гын бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь, бие даасан шаардлагад дурдсан, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00000 их тойруу, 00 дугаар байр, 000 тоот хаяг байршилтай, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь хариуцагч Б ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 7/1805 дугаар албан бичгээр тогтоогдсон. Б.Г нь тухайн хөрөнгийг Б ХХК-иас худалдан авсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байхаас гадна барьцааны хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй. Мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. /2хх 27-32/

11.4 Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг заасан байх боловч энэ нь гуравдагч этгээд Б.Гын бие даасан шаардлагыг хангах үндэслэл болохгүй. Иймд гуравдагч этгээд Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Гын бие даасан шаардлагаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийг баталсан гэж шийдвэрлэж байгаа нь илт зөрүүтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй, бодитоор гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

12. Шүүх талуудад нөлөөллийн мэдүүлэг хөтлүүлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй. Иймд Х ХХК-ийн өмгөөлөгч М.в, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нараар хууль болон, журамд заасан нөлөөллийн мэдүүлгийн зорилго, үүсэх үр дагаврыг тайлбарлаж, баримтжуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

12.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т.Б , Э.Ч нарт итгэмжлэл олгосон. /1хх 242/ Тухайн итгэмжлэлийн талаар төлөөлүүлэгч буюу нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргаагүй тохиолдолд итгэмжлэлийг хүчинтэй гэж үзнэ. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талаас итгэмжлэлийг дахин ирүүлсэн байна. Иймд ...итгэмжлэлийн хугацаа дууссан гэх хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

12.2 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 6/8053 тоот албан бичгээр У ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг Х ХХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, У ХХК-ийг улсын бүртгэлээс хассан байна гэжээ. /2хх 33/ Мөн Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, У ХХК-ийг Х ХК-д нэгтгэсэн, Х ХК нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт. Иймд шүүх зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулан Х ХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

12.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК-ийн төлөөлөгчөөс Х ХХК-ийн 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБГ9101/1******* дугаартай зээлийн дансны хуулгыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн 2022 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/18406 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу Х ХХК-ийн 2016 оны 10 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх Х ХХК-ийн зээлийн дансны хуулга нотлох баримтаар иржээ. /3хх 47-57/ Иймд хариуцагч талын ...захирамжийн биелэлт хангагдаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

12.4 Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч М.в нар 2023 оны 00 дугаар сарын 11-ний өдөр хэргийн материалтай танилцсан. /3хх 174-175/ 2023 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, хариуцагч Ж ХХК-ийн өмгөөлөгчөөс Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон компанийн дүрмийн хуулбарыг хүүгийн тооцооллын хамт тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. /3хх 183-190/ Улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Х ХХК нь сөрөг нэхэмжлэлийг холбогдох баримтын хамт шүүхэд гаргасан. /3хх 209-238/ Шүүх сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанд нэхэмжлэгчид гардуулсан, нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримттай танилцаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гарсныг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, дээрх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч Х ХХК нь өөрөө шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх хэргийн материалтай танилцах хариуцагч Х ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгчийн ...шүүх хуралдааны өмнө өгсөн баримтуудыг танилцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

12.5 Шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгийн өмчлөгч нар буюу гуравдагч этгээд болон хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт хөрөнгийг барьцаалах итгэмжлэлийн талаар давж заалдах гомдол гаргаагүй байхад хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч энэ талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Түүнчлэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар итгэмжлэлтэй холбоотой баримтыг бүрдүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч, зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлалын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Иймд хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгчийн ...итгэмжлэл хэрэгт авагдаагүй, ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар итгэмжлэлийг шаардан авч, шүүх хуралдааныг хойшлуулах байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

12.6 Түүнчлэн, гуравдагч этгээд Б.Г нь Т.Баас У.цад олгосон 2023 оны 00 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дугаартай итгэмжлэлийн талаар гомдол гаргаагүй байхад хаиуцагч Х ХХК-ийн өмгөөлөгч энэ талаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, тухайн итгэмжлэлийн талаар төлөөлүүлэгч гомдлын шаардлага гаргаагүй тохиолдолд итгэмжлэлийг хүчинтэй гэж үзнэ. /3хх 107-108/ Иймд Х ХХК-ийн өмгөөлөгчийн ....Т.Баярсайхнаас У.цад олгосон итгэмжлэл ойлгомжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

13. Дээрх үндэслэлээр хариуцагч Ж ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгчийн, гуравдагч этгээд Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 451.1, 450 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 2,067,442,946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 379,512,520 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А.Уд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ..........гэснийг ............... гэж, .................гэж, хангуулсугай. гэснийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 000 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, А 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв болон 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газраар, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Их тойруу, 00 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсэгт 6 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Оийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 000 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг, гуравдагч этгээд Г.Найдандагвын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, А 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв болон 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг, гуравдагч этгээд Б.Оийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Их тойруу, 00 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлж, гуравдагч этгээд Б.Гын улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00000 их тойруу, 00 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 7 гэж, 7 дахь заалтыг 8 гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын 12,533,127 гэснийг 10,495,165 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгчийн, гуравдагч этгээд Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Ж ХХК-ийн төлсөн 5,157,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 170 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН