Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 294

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Цг нь нэхэмжлэлийн шаардлагаа 26,150 төгрөгөөр багасгаж, 926,150 төгрөг гаргуулахаар нэхэмжэлснийг хариуцагч Э.Э нь төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийн тал хувь болох 13,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,075 төгрөгийг улсын орлогоос, 13,075 төгрөгийг хариуцагч Э.Э тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Цолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН