Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/50

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч А.Анхбаяр

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******

Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ч.*******т холбогдох эрүүгийн 93*******0004*******0040 дугаартай, *******8/209/004*******/Э/ индекстэй хэргийг 209 оны 03 дугаар сарын 0-ний  өдөр хүлээн авч,хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 0 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын ******* дугаар сургуулийн ******* дугаар ангид сурдаг, ам бүл , эцэг, эх, дүү нарын  хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-- тоотод оршин суух, ПЮ0*******8308 регистрийн дугаартай, Авгас овогт ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвд 209 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд Н.ий Самсунг Эс-******* Эгдэ плас маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан    гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр байхгүй, утсыг нь буцаагаад өгсөн гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч овогт - гийн / ПЮ023************** регистрийн дугаартай,******* настай, эрэгтэй,бага боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...209 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал Ч.******* гэдэг хүүхэд залгаад намайг Итгэл төв дээр хүрээд ир гэсэн.Орой нь 2-22 цагийн үед би Итгэл төвд ирээд сууж байтал Ч.******* ирээд “2 пиво аваад өг” гэхээр нь “мөнгө байхгүй” гэсэн чинь надад утсаа өгч бай гэхээр нь би Самсунг S-******* egde plus маркийн гар утсаа өгөхөд кармаалчихаад аваад явчихсан. Маргааш нь утсаа авах гээд гэрт нь очиход байхгүй болохоор нь Итгэл төвд очиход архи уучихсан согтуу сууж байсан.Утсаа авах гээд асуухад дэлгүүрт тавьсан гэсэн.Сүүлд хүнд зарсныг нь мэдээд 209 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буцааж авсан... гэх мэдүүлэг /хх-8-9-р хуудас/

Гэрч П.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...209 оны 0 дүгээр сарын 3-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах эгчийнхээ дэлгүүрт зогсож байгаад зах гарч утас авах гэтэл тэнд дэлгүүрт зогсож байсан нэг залуу “ эгчээ надад S******* adge маркийн гар утас байна, хямд зарна гэхээр нь нүүр нь хагарсан байсан тул би авахгүй гээд зах руу гараад явахад араас утас руу залгаад “мөнгөний хэрэг гараад байна, эгчээ 00.000 төгрөгт авчих” гэсэн. Уг утас нь код нэхээд байхаар нь 80.000 төгрөгөөр аваад 2000 төгрөгөөр кодыг нь гаргуулсан.209 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ч.*******ын ээж ирээд “ Ч.******* нэг хүүхдийн утсыг ярьчихаад өгье гэж авч яваад чамд зарчихсан байна “ гэж хэлээд мөнгийг нь төлчихөөд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-*******-3-р хуудас/

Гар утас үнэлсэн тухай тайланд...Samsung galaxy S******* edje маркийн гар утас - ширхэг *******0.000 төгрөг ... гэх / хх-*******-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 209 оны 0 дүгээр сарын 30-ны орой Н. бид хоёр Итгэл төвд пиво ууж сууж байгаад би Н.гийн утсыг “ ярьчихаад өгье” гээд авсан. Тэгээд хүн залгана байж бай гээд утсыг нь өгөөгүй. Тэгтэл Н. цагдаад хэлнэ гээд яваад өгөхөөр нь араас нь утсаа ав  гээд дуудахад “ маргааш хоёулаа цагдаа дээр уулзана” гээд яваад өгсөн. Уг утас нь Samsung galaxy S******* edje маркийн дэлгэц нь хагарчихсан утас байсан ... гэх мэдүүлэг /хх 24-2-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвд 209 оны 0 дүгээр сарын 30-ны шөнө насанд хүрээгүй Н.гийн Samsung galaxy S******* edje маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь насанд хүрээгүй хохирогч Н.гийн мэдүүлэг, гэрч П.Отгончимэгийн  мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тухай тайлан,өсвөр насны шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын утсыг “ хүнтэй ярьчихаад өгье” гэж хэлээд авчихаад өгөхгүй авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг  шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь дунд сургуулийн ******* дугаар ангид сурдаг хэдий ч архи согтууруулах ундаа хэрэглэж, баар цэнгээний газар цагийг өнгөрүүлдэг зэрэг нь гэр бүл, сургуулийн зүгээс анхаарал, хараа хяналт сул байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь өсвөр насны хохирогч Н.гийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн -д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-47/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь өсвөр насны хохирогч Н.Батүвшингийн “...гар утсаа буцааж авсан, хохирол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр, өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ******* нас сартай байсан нь нас тоолсон тэмдэглэл /хх-4*******/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/ зэргээр тус тус тогтоогдож байна.

            Өсвөр насны шүүгдэгч Ч.*******ын хувийн байдлын талаар гэрч Н.ын өгсөн “...манайх ам бүл -уулаа.Ч.******* нь манай том хүүхэд.******* дугаар ангид сурдаг.Сурлагандаа сайн. Хэрэгт холбогдчихоод бид нарт хэлэлгүй Улаанбаатар хот руу нууцаар явчихсан байсан...”  гэх мэдүүлэг / хх- -р хуудас/

Гэрч Ж.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.******* нь манай ууган хүүхэд, дороо 2 дүүтэй.Сурлагандаа сайн, бүжиглэдэг, дуулдаг хүүхэд байгаа юм.Манай нөхөр Н. Таван толгойд туслах жолоочоор ажилладаг, манай нөхрийн цалингаар амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн .-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, .2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлийн  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ..

Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн -д зааснаар 02 жилийн  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх” гэх санал, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлоо төлсөн, дунд сургуулийн ******* дугаар  ангид сурдаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, дунд сургуулийн ******* дугаар ангид суралцдаг болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн , 8.******* дугаар зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн -д зааснаар 0 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 0 жилийн хугацаагаар  хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр   шийдвэрлэв.

            Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4,34. дүгээр зүйл 3*******.2, 3*******.*******-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Өсвөр насны шүүгдэгч Авгас овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн -д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн -д зааснаар өсвөр насны шүүгдэгч Авгас овогт ын *******т 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн , 8.******* дугаар зүйлийн -д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Авгас овогт ын *******т 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх  тогтоол биелүүлэхийг 0 / нэг / жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.*******т зан үйлээ, засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4,-д зааснаар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Ч.*******т тайлбарласугай.

*******.Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Өсвөр насны шүүгдэгч Ч.*******т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Ч.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form