Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, А.Мөнхбат

Хохирогч Б.Сүхбаатар,О.Алхаабаатар

Шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э, С.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.И, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д нарт холбогдох 201711000121 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 4 сар 26 хоног хасч эдлэх ялыг 2 жил 01 сар 05 хоногийн хорих ялаар тогтоосон, Л.Э. /РД: ......................./

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг, ........ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснааар 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, В.О. /РД: .................../

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг, ........ гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, .......... тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч 2 жил, 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, С.Э. /РД: ......................./  

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хорих ял шийтгэгдэж Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангид байгаад дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 08 сар 25 хоног хасч эдлэх ялыг 1 жил 03 сар 05 хоногийн хорих ялаар тогтоосон, Х.Д. /РД: ..................../

 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар баг, ............ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.И. /РД: ...................../

 

1. Шүүгдэгч Л.Э нь В.О-тэй 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн С.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.О-тэй 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сүхбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

 

2. Шүүгдэгч В.О нь Х.Д-тай 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Батсуурийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

-Мөн Л.Э-тай 2017 оны 02 сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

-Мөн С.Э, Л.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, автомашины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн Л.Э-тай 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сүхбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн  ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, Д.Нармандахын байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар ТСЛ маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.И-той 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цэрэндоржийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус үйлдсэн,

 

3. Шүүгдэгч С.Э нь өсвөр насны Л.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг нийт 978.000 төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

 

4. Шүүгдэгч Х.Д нь В.О-тэй 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Батсуурийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

 

5. Шүүгдэгч Б.И нь В.О-тэй 2017 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цэрэндоржийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би найз О-тэй “Lux” баарнаас гарч яваад 86 дугаар байрны орц руу дулаацахаар орсон. Дээр нэг хүн чанга, чанга дуугараад байсан. Бид хоёр сонирхоод дээш гартал 3 давхарт нэг ах сууж байсан. Тэгээд бид хоёр тэр ахыг нийлж зодоод, би утсыг нь аваад О тэлээг нь авсан. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр О, Э ах бид 3 манайд байсан. О бид хоёр архи авахаар дэлгүүр явсан. Тэр үед нэлээд согтуу байсан болохоор юунаас болж хүнтэй маргаснаа санахгүй байна. Хохирогч Сүхбаатарыг зодож хромон гутал, өмдний тэлээг нь авсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Энхбаатар ах, О бид 3 манайд архи уусан. Архи дуусаад нэмж уухаар шөнийн дэлгүүр хайж явсан. Тэгээд гэртээ харихгүйгээр “Тулга” буудалд хонохоор болоод таксигаар хүргүүлж буусан. Хажууд 2 ах хоорондоо маргаад байсан. Тэгсэн нэг ах нь намайг дуудаад “би хүнтэй маргалдаж байгаад утсаа алга болгочихлоо, цагаан өнгийн “I phone 4” байгаа” гэсэн. Би хайж өгөөд олдохгүй болохоор нь больсон. Тэгээд О хажуунаас цохисон. Тэр ахыг хамт зодоод куртикийг нь авсан. Тухайн үед түрийвч байсан гэдгийг мэдээгүй. Очоод үзэхэд түрийвч, 600000 гаруй мянган төгрөг, 1 машины түлхүүр байсан...” гэв.

 

Шүүгдэгч В.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө найз Д-н хамт мотоцикл хулгайлсан. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Батбаярыг зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Сүхбаатарыг зодож дээрэмдсэн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Нармандахын байшингийн цонхыг хагалж ороод зурагт хулгайлсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хохирогч С.Цэрэндоржийн байшингийн цонхыг хагалж ороод зурагт хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хоёр дүүтэй архи уугаад хэрэгт холбогдсон...” гэв.

 

Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө найз О-тэй сум руу явах гээд мотоцикл хулгайлсан...” гэв.

Шүүгдэгч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших айлын цонхоор орж зурагт, өмд, пүүз, орны бүтээлэг авсан...” гэв.

 

Хохирогч Б.Сүхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зодуулж, гутал, өмдний тэлээгээ дээрэмдүүлсэн. Өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч О.Алхаабаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдрийн байдлаар өөрт учирсан хохирлын 60 хувийг шүүгдэгч нараас авсан. Шүүгдэгч Л.Э, В.О нарын ар гэрээс надад учирсан хохирлыг төлж барагдуулна гэсэн. Надад нийт  978000 төгрөгийн хохирол учирсан...” гэв.

 

Хохирогч Ж.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баар хаасны дараа гараад явж байгаад бид гурав 86 дугаар байрны орц руу орж юм ярьж зогссон. Би 4 давхарт сууж байсан манай найз нөгөө эмэгтэйг гаргаж өгье гээд гадагшаа гарсан. Тэгэхэд доороос шатаар танихгүй хоёр залуу гарч ирээд намайг цохиж зодож өөрсдийнхөө гарт байсан пивоны шилээр толгой руу цохихоор нь би болиулах гэж зууралдаж байгаад нэг залуугийнх нь барьж байсан пивоны шилийг нь шатны бариул руу цохиж хагалсан тэгэхэд миний гар зүсэгдсэн байсан. Тэгээд тэр хоёр залуу намайг зодож байгаад доошоо гүйгээд явсан. ...тэр хоёр залуугийн нэг нь 180 орчим см өндөр, нөгөө залуу нь 165-170 см өндөртэй байсан. ...миний толгой хавдаж, нүд хөхөрч, гар зүсэгдсэн. Мөн зодуулснаас болж бүх бие хөндүүрлэж өвдсөн. Намайг зодсон хоёр залуу миний “нокиа” маркийн гар утас, хар өнгийн арьсан тэлээ зэрэг эд зүйлийг маань авчихсан байсан. Би гомдолтой байна...” гэжээ. /1-р хх-ийн 141-143 тал/

 

Хохирогч Д.Батсуурь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би малчин Оюунбаатарыг дуудаад 2016 оны 08 дугаар сарын 30-ны оройн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32 дугаар байр болох гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн 35-58 ДОЗ улсын дугаартай цагаан өнгийн “Супер чансаа” маркийн мотоциклоо тавиад орхисон. Тэгээд хөдөө гэрээ нүүлгэчихээд байж байхад манай эхнэр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө над руу утасдаад “гадаа тавьсан мотоцикл алга болсон байна” гэж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 144-147 тал/

 

Хохирогч Д.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод байдаг ба хашаа харах хүнгүй учраас Ваниушка гэдэг хүнийг эхнэрийнхээ хамт хашаа байшингаа харуулахаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хашаандаа буулгасан. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөрш Цэцэгмаа эгч гар утас руу залгаад “танай гэрт хулгай орсон байна, яах вэ” гэхээр нь “цагдаа дуудаад шалгуулчих” гэсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирэхэд зүүн таамбарын вакум цонхыг хагалж, таамбарын төмөр хаалгыг эвдэх гээд үзсэн боловч онгойлгож чадаагүй учраас том өрөөний салхивчаар ороод “ТСЛ” маркийн 40 инчийн зурагт алга болсон байсан. В-н хүү О гэдэг залуу зурагт хулгайлж, “Маршал” хотхонд байдаг Кибер ломбарданд 240000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Кибер ломбардаас О-н ээж зурагтыг авч өгсөн болохоор хохирол байхгүй...” гэжээ. /4-р хх-ийн 11-12 тал/

 

Хохирогч С.Цэрэндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...14 цагийн орчим манай эхнэр рүү зурагтын ард байдаг дугаараас “Сансарын ломбарднаас ярьж байна гээд хоёр эрэгтэй хүүхэд зурагтыг чинь барьж орж ирээд бичиг баримтыг нь хуулбарлаж авна гэхэд уурлаад зурагтаа аваад гарсан” гэж хэлсэн. Тэгээд 14 цаг 30 минутын орчим гэртээ очиход байшингийн хаалганы цоож байхгүй онгорхой дотогш ороход зурагт алдагдсан байсан...” гэжээ. /5-р хх-ийн 19-20 тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Гантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим найз Хуягбаатарын хамт найз охиныдоо очихоор гарсан. Ингээд гэрээсээ гараад хивсний 3 дугаар эгнээнд байх “Гэрэл” хүнсний дэлгүүрийн тэнд явж байхад хэдэн хүмүүс зодолдоод байх шиг байсан. Нэг настай бололтой согтуу ах “амь авраарай” гэж бахирах шиг болсон. Тухайн үед харанхуй байсан болохоор яг ямар үйл явдал болж байгаа нь харагдахгүй байсан бөгөөд өндөр нь газарт унасан хүнийг дээрээс нь цохиж байгаа харагдсан. Бид хоёр ойртоод очиход гурван хүн урагш зугтсан. Араас нь машины гэрэлд харахад миний таньдаг Э болон зүс таних өндөр хүүхэд харагдсан. Нөгөө хүүхдийг нь сайн харж чадаагүй. Тэр гурвын зодсон хоёр хүний нэг нь хөдлөхгүй хэвтэж байгаа харагдсан харин нөгөө нь сууж байсан. Тэгээд бид хоёр зодуулсан хүмүүсийн хажуугаар гараад явсан бөгөөд урд талын гудам өнгөрөөд явж байхад гудамны үзүүрээс Э нь бид хоёрыг “хөөе нааш ир” гэж дуудсан. ...Э-н куртикны энгэр товойгоод байхаар нь манай найз “сая та нарыг хүн зодож байхыг хараагүй гэж бодоо юу, энгэртээ юу хийчихсэн байгаа юм одоо цагдаа дуудаж өгнө” гэж хэлээд куртикных нь энгэрийг үзэхэд хромон гутал гарч ирсэн...” гэжээ. /1-р хх-ийн 151-153 тал/

 

Насанд хүрээгүй гэрч Л.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 17-ны орой... “Гэрэл” хүний дэлгүүрийн урд талд явж байхад урдаас хоёр согтуу хүн бидний хажуугаар гарч байгаад Э ахаас тамхи асуусан. О ах бид хоёр түрүүлээд алхаад явахад дээрх хоёр хүн Э ахтай муудалцаж байх шиг байсан. Тэгээд О ах очоод нэгийг нь тохойгоороо нүүр рүү цохисон. Э ах мөн нөгөө хүнийг нь зодоод байсан. О ах Э ах хоёр тэр хоёр хүнийг нэг нэгээр нь зодож байгаад орхиод явсан. Гэтэл нэг нь араас нь бахираад дагаад байхаар нь О ах цохиж унагаагаад зодсон. Тэгээд Э ах очоод уг хүний хөлнөөс нь чирээд харанхуй гудамж руу оруулъя гээд О, Э ах нар хоёр хөлийг нь нэг нэгээр нь бариад чирж байхад хоёр гутал нь сугарсан. Гутлыг нь Э ах куртикныхээ энгэрт хийсэн. ...өмдний тэлээг нь О ах сугалж авч байсныг би харсан...” гэжээ. /1-р хх-ийн 154-156  тал/

 

Гэрч Э.Хуягбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гантөгстэй хамт гэрээс нь гараад хивсний хороололд байх “Гэрэл” хүнсний дэлгүүрийн зүүн талд явж байхад дэлгүүрийн урд талд хэдэн хүмүүс зодолдож байх шиг байсан. ...Э-н куртикны энгэрт нэг зүйл товойгоод байхаар нь юм хулгайлсан байж магадгүй гэж бодоод “гэдсэнд чинь юу байгаа юм” гэж асуухад “хөдөө авч явах гэж байгаа гутал” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үзье” гээд гаргахад хос хромон гутал байсан. ...тухайн үед Э улаан өнгийн куртиктэй байсан. Анх бид хоёрыг “Гэрэл” дэлгүүрийн хажуугаар гарч ирэхэд бидний урд зодолдож байсан хүмүүсийн нэг нь улаан өнгийн куртиктэй байсан бөгөөд тухайн үед би Э-г байна гэж харж байсан нь мөн байсан юм байна лээ. Гэхдээ тухайн үед яг хэн нь хэнийгээ зодож цохиж байсныг нь тодорхой сайн анзаарч хараагүй...” гэжээ. /1-р хх-ийн 157-159 тал/

 

Гэрч Ц.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Алхаабаатартай маргалдаад бие биенээ түлхээд орцноос гарахад араас Цэнгэл найзтайгаа гарч ирээд Алхаабаатарыг салгаад үлдэхээр нь би эхнэр хүүхдээ дагуулаад гэртээ харьсан. ...би Алхаабаатартай маргалдсан. Цохиж зодоогүй. Бие биенээ заамдаж түлхэлцсэн. ...маргалдаж зууралдахад бараан өнгийн куртик өмссөн байсан. Нүүрэнд нь ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 168 тал/

Гэрч А.Цэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Түмэнжаргал хүүхдээ дагуулаад манай гэрээс гарахад Алхаабаатар араас нь дагаад гарсан. Тэгээд гадаа хүн маргалдаад байхаар нь Долгормаа түрүүлж гарсан би араас нь орцны үүдэнд гарахад Алхаабаатар Чинбаттай заамдалцаад зогсож байхаар нь салгаад Түмэнжаргал, Чинбат нарыг хүүхэдтэй нь гэр рүү нь явуулсан. Алхаабаатар орцны үүдэнд үлдсэн. Би гэр рүүгээ ороод унтсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 170 тал/

 

Гэрч Т.Чимд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз Батбаяртай уулзаад...архи уусан. Тэгээд 22 цагийн орчим “Мустанг” баар ороод нэг эмэгтэйтэй танилцаж баар хаахаар 86 дугаар байрны орц руу Батбаяр бид хоёр нөгөө эмэгтэйтэй хамт ороод юм ярьж байгаад 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим нөгөө эмэгтэй харьлаа гэхээр нь би дагуулж гараад манайд очиж унтсан. Батбаяр 86 дугаар байрны орцны 4 давхарт суугаад үлдсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Батбаяртай уулзахад “би орцонд сууж байгаад танихгүй хүмүүст зодуулсан” гэж надад хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 172 тал/

 

Гэрч Ц.Цолмонгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2016 оны 08 дугаар сарын 30-нд гэртээ байж байхад манай нөхөр Батсуурь над руу утасдаад хөдөө гэр рүүгээ явлаа гэрийн гадаа мотоциклоо тавиад орхилоо гэж хэлээд явсан. Тэгээд би 22 цагийн орчим мотоциклийг харсан чинь гадаа байж байсан. Тэгээд өглөө 06 цаг 30 минутын орчимд харсан чинь мотоцикл байхгүй болчихсон байсан...” гэжээ. /1-р хх-ийн 181-182 тал/

 

Гэрч Г.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын эхээр Дамба гэдэг хүүхдээс “Супер чансаа” маркийн цагаан өнгийн мотоцикл авсан. Би Дамбыг сайн танихгүй тэр манай сумын хүүхэд бөгөөд өмнө нь 1-2 удаа харж байсан нэрийг нь мэддэггүй байсан харин надад мотоцикл зарахдаа өөрийгөө Дамба гэж хэлж байсан. Би түүнд 80000 төгрөг, нэг эр төлөг өгч мотоциклийг нь авсан. ...надад “манай аавын мотоцикл байгаа юм мөнгө хэрэгтэй болоод байгаа учир хямдхан зарлаа” гэхээр нь би авсан юм. ...түүнээс авсан мотоцикл одоо явахгүй мотор нь эвдэрсэн манай хашаанд байгаа. Дээрх мотоциклийг хулгайн мотоцикл гэж мэдээгүй. ...надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 195-196 тал/

 

Гэрч П.Аздэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10-11 цагийн орчимд 3 эрэгтэй хүн орж ирээд “телевизор авах уу” гэсэн. ТСЛ маркийн 40 инчийн лед зурагт барьж ирээд “300000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь “240000 төгрөгөөр барьцаанд авна” гэхэд зөвшөөрөөд О гэх залуу өөрийнхөө нэр дээр 14 хоногийн хугацаатай тавьсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот яваад 28-ны өдөр ажилдаа ирсэн чинь барьцаанд тавьсан зурагтыг хулгайнх байсан учраас буцаагаад авчихсан байсан. Хэн ирж авсан бэ гэхэд О-н ээж нь гэх хүн ирээд аваад явсан гэж ярьсан...” гэжээ. /4-р хх-ийн 22-23 тал/

 

Гэрч Л.Догмидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ яваад очтол хаалга онгорхой зурагт байхгүй байсан тул цагдаад хандсан. Тухайн үед харагдах байдлаар зурагт алга болсон байсан. Цагдаа нарыг үзлэг хийгээд явсаны дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд Сони маркийн зурагт, 40 размерын пүүз, жинсэн өмд, зурагтын урд байсан 3000 төгрөг, ноосон материалтай орны бүтээлэг зэрэг алдагдсан байсан...” гэжээ. /5-р хх-ийн 21-22 тал/

 

Гэрч Ч.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өдрийн 15-16 цагийн орчим 2 иргэн орны бүтээлгээр ороосон 40 инчийн зурагт бариад явж байсан. ...өөрийгөө О гэсэн залуу нь “цагдаа сэргийлэх гэхгүй үнэнгээ хэлээд эндээс салчихъя” гэхээр нь би “за” гэтэл Цайзын хойно байх гэр хорооллын дундах эзэнгүй айл ухаад зурагтыг нь авсан юм найз охинтойгоо уулзах гээд мөнгө хэрэг болоод гэж хэлсэн. ...өөр юу авсан гэхэд Идэрзориг нь энэ пүүзийг авсан гээд жордон пүүз өмсчихсөн байсныг заасан...” гэжээ. /5-р хх-ийн 39-40 тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 146 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 205 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 98 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 209 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 175 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 222 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 236-238 тал/

- Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-43, 54, 56, 4-р хх-ийн 5-8, 5-р хх-ийн 6-12 тал/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хх-ийн 16-17 тал/

- Хохирогч О.Алхаабаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 139 тал/

- Хохирогч Ж.Батбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 тал/

- Хохирогч Д.Батсуурийн мэдүүлэг /1-р хх-ийн 144-147 тал/

- Гэрч Э.Хуягбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 157-159 тал/

- Гэрч Б.Зоригтбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 тал/

- Гэрч А.Цэнгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 171 тал/

- Гэрч Т.Чимдийн мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 тал/

- Л.Э-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 37-40 тал/

- В.О-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 42 тал/

- С.Э-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 44-47 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 57-62 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 63 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 69-72 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 89 тал/

- Шүүгдэгч В.О-н нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 90 тал/

            - Гэрч Г.Оюунсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 162-163 тал/

            - Гэрч Д.Нарангэрэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 164-165 тал/

            - Гэрч Х.Урантуулын мэдүүлэг /1-р хх-ийн 191-192 тал/

            - Гэрч В.Нармандахын мэдүүлэг /1-р хх-ийн 193-194 тал/

            - Хохирол төлбөр төлсөн тухай баримтууд

            - Нас тоолсон тухай тэмдэглэл /3-р хх-ийн 193 тал/

            - Хохирогчид 400.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 22 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: “Nokia” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, битүүмжлэгдсэн AH9372315 серийн дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AB2264860 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AQ 6528139 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Л.Э нь В.О-тэй бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн С.Э, В.О нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-наас  07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, “Nokia” маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг, нийт 978.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.О-тэй  бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сүхбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

 

2. Шүүгдэгч В.О нь Х.Д-тай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Батсуурийн “Чансаа” маркийн 35-58 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлсан,

-Мөн Л.Э-тай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

-Мөн С.Э, Л.Э нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, “Nokia” маркийн гар утас, автомашины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг, нийт 978.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн Л.Э-тай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сүхбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, хохирогч Д.Нармандахын байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар “ТСЛ” маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.И-той бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух хохирогч С.Цэрэндоржийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Sony” маркийн 40 инчийн зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч С.Э нь Л.Э, В.О нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-наас  07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Алхаабаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, “Nokia” маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг, нийт 978.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

 

4. Шүүгдэгч Х.Д нь В.О-тэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Батсуурийн “Чансаа” маркийн 35-58 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлсан,

 

5. Шүүгдэгч Б.И нь В.О-тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух хохирогч С.Цэрэндоржийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 146 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 98 тоот, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 175 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Э-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

 

Шүүгдэгч В.О-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

- мөн бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

- мөн бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

Шүүгдэгч С.Э-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Х.Д-ыг бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

 

Шүүгдэгч Б.И-г бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч В.О-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

- мөн бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

- мөн бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Шүүгдэгч С.Э-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч Х.Д-г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Шүүгдэгч Б.И-г бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч нар нь дээрэмдэх, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч В.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Л.Э нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 4 сар 26 хоногийг хасч эдлэх ялыг 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоох,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч В.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Э, В.О, С.Э нарын үйлдлийн улмаас хохирогч О.Алхаабаатарт 890.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Э 458.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 432.000 төгрөгөөс 112.000 төгрөгийг шүүгдэгч В.О нь төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 112.000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Л.Э-с 320.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч О.Алхаабаатарт олгох, шүүгдэгч С.Э нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

Хохирогч Б.Сүхбаатарт 80.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч В.О нь 40.000 төгрөгийг хохирогч Б.Сүхбаатарт төлөхөө илэрхийлсэн тул түүнээс гаргуулах, шүүгдэгч Л.Э-с 40.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Сүхбаатарт олгох, шүүгдэгч Л.Э-с 11.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Батбаярт олгох, хохирогч С.Цэрэндорж нь шүүгдэгч В.О, Б.И нараас “нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Д.Нармандах нь шүүгдэгч В.О-с “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч В.О, Х.Д, Б.И нарыг хохирогч С.Цэрэндорж, Д.Нармандах нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ж.Батбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөг, хохирогч Д.Батсуурь нь 800.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа боловч хохирол нэхэмжилсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчид нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Э-н цагдан хоригдсон 715 хоног, шүүгдэгч В.О-н цагдан хоригдсон 437 хоног, шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 457 хоног, шүүгдэгч Х.Д-н цагдан хоригдсон 502 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй болохыг дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Nokia” маркийн хар өнгийн гар утас 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-т буцаан олгох, шүүгдэгч Л.Э-н эзэмшлээс 1200.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч В.О-н эзэмшлээс 200.000 төгрөгийн үнэ бүхий “НКС” маркийн 32 инчийн телевизорийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-с 20.000 төгрөг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч С.Э-с 6000 төгрөг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, 6000 төгрөгийг шүүгдэгч С.Э-т, 20.000 төгрөгийг шүүгдэгч Х.Д-д буцаан олгох, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л.Э-н ............... тоот, В.О-н ..................... тоот, С.Э-н ................... тоот, Б.И-н ............... тоот, Х.Д-н ........................ тоот регитсрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч В.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.И-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч В.О-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч С.Э-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.И-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-н цагдан хоригдсон 715 /долоон зуун арван тав/ хоног, шүүгдэгч В.О-н цагдан хоригдсон 437 /дөрвөн зуун гучин долоо/ хоног, шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 457 /дөрвөн зуун тавин долоо/ хоног, шүүгдэгч Х.Д-н цагдан хоригдсон 502 /таван зуун хоёр/ хоногийг  тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Nokia” маркийн хар өнгийн гар утас 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-т буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л.Э-н ............. тоот, В.О-н .......... тоот, С.Э-н ....................... тоот, Х.Д-н ................. тоот, Б.И-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Л.Э-н эзэмшлээс 1200.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч В.О-н эзэмшлээс 200.000 төгрөгийн үнэ бүхий “НКС” маркийн 32 инчийн телевизорийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-с 20.000 төгрөг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч С.Э-с 6000 төгрөг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, 6000 /зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Э-т, 20000 /хорь мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.Д-д тус тус буцаан олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-с бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 371.000 /гурван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 14-18 тоотод оршин суух, Мянгаад овогт Отгоны Алхаабаатар /РД: ЖЗ75111613/-т, 11.000 /арван нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 16-0в тоотод оршин суух, Яст мэлхий овогт Жаргалсайханы Батбаяр /РД: ЖЯ88012631/-т, 40.000 /дөчин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 7-06 тоотод оршин суух, Цагаанууд овогт Бодьсүрэнгийн Сүхбаатар /РД: ЖЛ66032417/-т, шүүгдэгч В.О-с 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 14-18 тоотод оршин суух, Мянгаад овогт Отгоны Алхаабаатар /РД: ЖЗ75111613/-т тус тус олгож, хохирогч С.Цэрэндорж нь шүүгдэгч В.О, Б.И нараас “нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Д.Нармандах нь шүүгдэгч В.О-с “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Х.Д, Б.И, С.Э нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Батбаяр, Д.Батсуурь нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э, В.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Э, Х.Д, Б.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.БАТЖАРГАЛ