Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2016/00227

 

 

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “А” ХХК нь 
-2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 
-2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 
-2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 
-2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 11,399,682 төгрөг, 
-2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 11,399,682 төгрөг, нийт 24,299,365 төгрөгийг нэхэмжлэгч “Вт” ХХК-ийн Хаан банкин дахь ***, Голомт банкин дахь ****тоот дансанд тушаан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 572,551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

3. Хариуцагч нь төлбөрөө сайн дураараа эс төлвөл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                   


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             В.АМАРТҮВШИН