Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/51

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч А.Анхбаяр

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн 1936000000041 дугаартай, 178/2019/0048/Э/ индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Алтайн зам ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерээр ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 1-16 айлын 15 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* 1-16 айлын 15 тоотод өөрийн гэртээ эхнэр Р.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.

Хохирогч ******* ******* овогт *******ын / , 32 настай эмэгтэй, дээд боловсролтой,газар зохион байгуулагч мэргэжилтэй, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хэлтсийн дарга ажилтай / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Л.******* согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод над руу гар утсаа шидээд, чих нүүр, гэдэс рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн.Тухайн  өдрүүдэд архи ууж ирчихээд намайг хэл амаар доромжлоод хүүхдүүдийнхээ дэргэд зодсон.Зодуулснаас болоод миний толгой өвдөж, чих дүнгэнэж сонсгол муудсан... гэх мэдүүлэг /хх 18-19-р хуудас/

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ах Л.*******ийнд нөхөр ын хамт очиход Р. эгч, Л.******* ах хоёр хэрэлдээд Л.******* ах Р.г алгадсан. Тухайн үед Л.******* ах нэлээд согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-20-21-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн...Р.гийн биед баруун чихний хэнгэргэн хальс сорвижиж цоорсон гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтлийг яг тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 8.36.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-25-р хуудас/

Шинжээчийн Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... хэрэг явдал болсон цаг хугацаанд тухайн хэнгэрэг цоорох гэмтэл үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.Тухайн гэмтлийг харахад хэрэг учрал болсон гэх цаг хугацаатай ойролцоо хугацаанд үүссэн байх боломжтой байсан. Учир нь Р.гийн хэнгэрэг цоорч захаараа улаан хүрээ үүсч сорвижсон байгаа нь тухайн цаг хугацаатай ойролцоо байгаа.Удаан хугацааны өмнө үүссэн хуучин гэмтэл байсан бол сорвижилт, улайлтын шинж тэмдэг арилсан байдаг... гэх мэдүүлэг /хх-27-28-р хуудас/

Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө гэртээ согтуу ирээд эхнэрээ хардсаны улмаас зүүн хацар луу нь 2 удаа алгадаж, нуруу руу нь нэг удаа цохисон.Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-32-33-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Л.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* 1-16 тоотын 15 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Р.г хардсаны улмаас зодож,  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Р.гийн мэдүүлэг, тухайн зодоон болох үед хажууд нь байсан гэрч Г.гийн мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  68 дугаартай “...Р.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан..” гэх дүгнэлт, шинжээч эмч Д.Цэнхүүгийн мэдүүлэг, шүүгдэгч Л.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “бусадтай буудалд хоносон, гэртээ ирж хоолоо хийхгүй, хүүхдээ харахгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, эхнэрээ хардаж  хохирогч Р.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-44/,хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Р.гийн “ ...нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.*******ийн хувийн байдлын талаар гэрч Ж.жавын өгсөн...Л.******* нь даруу төлөв зантай, ажил төрлөө сайн хийдэг, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг ....  гэх мэдүүлэг / хх- 22-р хуудас/

Гэрч Л.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Л.******* нь манай хамгийн бага дүү.Архи уухаараа бага зэрэг зан гаргадаг.Одоо Хөшөөтийн уурхайд инженер хийдэг, эхнэр нь газрын албанд ажилладаг хоёулаа ажилтай, боломжийн амьдралтай байдаг.... гэх мэдүүлэг /хх-23-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Ти Си Эл брэндийн зурагт битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/32 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******т тайлбарласугай.

5.Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ти Си Эл брэндийн зурагт битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/32 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form