Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

     2019        01         25                                   106

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Э.Ундраххэрлэн,

            Шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Шарнууд овогт Дагважанцангийн А-од холбогдох эрүүгийн 1803009860035 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагаас 12 цагийн орчимд, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол гуравдугаар сургуулийн баруун талд 16б байрны урд замд Тоёота приус-20 загварын 57-98 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Гантөмөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж

 

 

байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авах, баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-12-16/, хохирогч Б.Гантөмөрийн мэдүүлэг /хх-18-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13965 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-41-42/, Тээврийн цагдаагийн албаны 871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45/, шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-33,63-64/, шүүгдэгч Д.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /хх-65-72/, хохирлын тооцоо, баримтууд /хх-81-82/, хохирол төлсөн болон хүлээн авсан баримтууд /хх-103-106/, хохирогч Б.Гантөмөр, шүүгдэгч Д.Аринуболд нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-110-111/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь Д.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагаас 12 цагийн орчимд, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол гуравдугаар сургуулийн баруун талд 16б байрны урд замд Тоёота приус-20 загварын 57-98 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Гантөмөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авах, баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-12-16/, хохирогч Б.Гантөмөрийн “...Гуравдугаар сургуулийн урд байх автобусны буудал дээр 11 цагийн орчим буун зам хойшоо хөндлөн гараад Гуравдугаар сургуулийн  баруун талын байран дундуур алхаж явтал цагаан өнгийн маркийг нь мэдэхгүй жижиг суудлын автомашин явж байгаад миний баруун хөл дээгүүр дугуйгаараа дайраад гарахад нь би баруун гар, мөр талаараа газар хүчтэй унасан. Босож чадахгүй байсан. ...жолооч эрэгтэй намайг босгож автомашиндаа суулгаад

 

Гэмтэл явья гээд хөдлөхөөр нь би бие засья гээд тэр автомашинтай нь хамт өөрийн явдаг сүм дээрээ очоод сүмийнхээ хүмүүст би автомашинд мөргүүлчихлээ энэ автомашины дугаарыг хараад аваарай гэж гэж хэлээд бие засаж дуусаад тэр жолоочтой гэмтлийн эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хх-18-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13965 дугаартай шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт “Б.Гантөмөрийн биед баруун атгаал ясны далд хугарал, баруун шилбэ, шагайн үе, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх /хх-38/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-41-42/, Тээврийн цагдаагийн албаны 871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45/, шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдолгүй гэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн” гэх /хх-32-33,63-64/, шүүгдэгч Д.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /хх-65-72/, хохирлын тооцоо, баримтууд /хх-81-82/, хохирол төлсөн болон хүлээн авсан баримтууд /хх-103-106/, хохирогч Б.Гантөмөр, шүүгдэгч Д.Аринуболд нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-110-111/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Д.А-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч Д.А-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Д.А-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх Д.А-од оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А- нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А- нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар

 

маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн осол хэрэг гарсан зам орчныг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шарнууд овогт Дагважанцангийн А-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Д.А-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А- нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А- нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн осол хэрэг гарсан зам орчныг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг  Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол              Д.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР