Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 136/2016/00251/И |
Дугаар | 136/ШШ2016/00238 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ2016/00238
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х салбарын нэхэмжлэлийн шаардлага 8,579,143 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 6-р сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-ны дотор 250,000 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацааг дуусахаас өмнө үлдэгдлийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,216 төгрөгийн 76,108 төгрөгийг улсын төсвөөс, 76108 төгрөгийг хариуцагч О.Х, С.Х нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х салбарт олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН