Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б

Шүүгдэгч: Д.А, С.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, С.О нарт холбогдох 1822000000118 тоот хэргийг 2018 оны 12 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1998.11,08-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг, “Жирэм” гэх газарт нутагладаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗМ98110811/ Ч овогт Сын Он;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1994.11,18-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эмэг эхийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг, “Сүүж” гэх газарт нутагладаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗМ94111818/ М овогт Д А нар нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурорын 2018.11,30-ны өдрийн 112 тоот яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт дурьдснаар: Яллагдагч Д.А, С.О нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг “Хашаат” гэх газарт байх иргэн Б.Гийн худгийн байшинд хууль бусаар нэвтэрч ус соруулах зориулалттай 1 ширхэг мотопомп хулгайлж 350000 төгрөгийн хохирол;

2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг “Номгон” гэх газарт байх иргэн Ө.Тгэрт хууль бусаар нэвтэрч Нарны толь 1 ширхэг, хар өнгийн Жи-7 маркын гар утас 1 ширхэг, хар өнгийн Жи мобайлын модем 1 ширхэг, мотоцикпийн бакришек олгойтоогоо 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 830000 төгрөгийн хохирол;

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг “Хөр хороот” гэх газарт байх иргэн Д.Өын гэрээс хөөрөг 1 ширхэг, сувдан даруулга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн “Зээгт” гэх газар байх Л.Өзөөврийн сууцнаас 80.000 төгрөг, 3 литр бензин, мотоцикпийн обудгүй дугуй зэрэг эд зүйлс хулгайлж 1295000 төгрөгийн хохирол;

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар багийн нутаг, “Цагаан жирэм” гэх газар байх Д.Мөнхбаатарын гэрээс “Кемаде” маркийн мотор хулгайлж, 600000 төгрөгийн хохирол;

2018 оны 10 дугаар сарын 7-ноос 10 дугаар сарын 8-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын “Сайн сүүж" гэх газарт байх иргэн С.Ш гэрт хууль бусаар нэвтэрч 2 нүдний дуран 1 ширхэг, 0.75 граммын Алтантүрүү архи 1 ширхэг, зурагтны удирлага 1 ширхэг, ДД- ишний дуран 1 ширхэг, А-80 бензин 20 литр зэрэг эд зүйлс хулгайлж 254600 төгрөгийн хохирол;

2018 оны 10 дугаар сарын 5-наас 2018 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын “Нурамтын дэнж” гэх газарт байх иргэн Ж.Г гэрт хууль бусаар нэвтэрч кольц, гильц, поршин, хайчин кпапан тус бүр 1 ширхэг, А-80 бензин 10 литр, түлхүүр багаж зэрэг эд зүйлс хулгайлж 54300 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /2-р х.х-45-53/

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Хохирогч Б.Гийн “Манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Хашаат гэх газар нутагладаг юм. Би 2018.09.25-ны өдөр эхнэр Мэндсайханыхаа хамт Дундговь аймгийн төв явсан юм. Бид аймгийн төвд хэд хоноод 2018.10.01-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь малаа услах гээд манай гэрийн хажууд байдаг Хашаатын худаг дээр очиход худгийн байшинд хийж орхисон байсан, худгийн ус соруулдаг мотопомп хулгайд алдагдсан байсан. Би хулгайд алдсан мотопомпоо 2018 оны 6 дугаар сард Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Мөнгөлөг дэлгүүрээс 350000 төгрөгөөр худалдаж авсан юм. Манай мотопомп хулгайд алдагдах үед тэр байшин цоожгүй байсан. Мотопомпоо биетээр нь буцааж авсан тул гомдол саналгүй гэх мэдүүлэг /1-р х.х-11/
  • Хохирогч Ө.Тмэдүүлэгт ” Би 2018.10.01 -ний өдөр 16 цагийн үед өөрийн дүү Мөнхдалайгийн хамтаар үеэл дүү Мандахбаярын унага тамганы найранд очихоор яваад 2018.10.02-ны өглөө 08 цаг 40 минутын үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг Босгын бууц гэх газар байх гэртээ ирэхэд манай гадаа байсан Даюун маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийн арын дугуй, гинж, барваан, карвериатор, сэвчээ зэрэг эд анги нь байхгүй байсан, гэрийн ард машины хажууд байсан 50 литрийн савтай 20 литр орчим бензин, гэрийн баруун урд хаяанд байсан Нарны толь байхгүй байсан. Тэгэхээр нь гэртээ ортол манай гэрийн хойд хэсэгт байсан модон авдар онгорхой байхаар нь үзтэл Жи мобайлын модем, Жи-7 маркийн гар утас зэрэг эд зүйл байхгүй байсан. Би сумын хэсгийн төлөөлөгч рүү утасдаж болсон асуудлыг хэлсэн. Эд зүйлээ хулгайд алдсанаас хойш хэд хоногийн дараа манай сумын хэсгийн төлөөлөгч надруу утасдаж алдсан эд зүйлээ ирж ав гэхээр нь очиход манайхаас алдагдсан нарны толь, жи мобайлын модем, Жи-7 маркийн гар утас, мотоциклийн олгой бакришка зэрэг зүйлийг надад хүлээлгэн өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг/1-р х.х-77/
  • Хохирогч Л.Ө”2018.10.08-ны өдөр эхнэр Янжмаагийн хамтаар 18 цаг өнгөрч байх үед вогончигноосоо 2 км-н зайд урд хэсэгт мал сааж дуусаад, эхнэрийн хамтаар мотоцикльтой хойд вагончиг руугаа явж байтал вагончигийн урд хэсэгт мотоцикпний гэрэл асаад баруун хойд зүг рүү явчихсан. Бид хоёр вагончиг дээрээ ирээд ороод үзтэл түрийвчтэй иргэний үнэмлэх, виза карт, бэлэн 80000 төгрөг түрийвчтэйгээ хамт алга болсон байсан. Мөн гадаа гараад үзтэл 20 литрийн шар савтай 3 литр бензин савтайгаа алга болсон байсан. Бид хоёр вагончигноос зүүн урд зүгт 3 км-н зайд байх Хөр хороот гэх өвөлжөөны бууцан дээр байх гэртээ очтол гэрт гэрэл асаж байхаар нь ороод үзтэл, гэрэл асаасан байсан, гэрийн хойд хэсэгт эрээн модон авдар онгорхой цоож цуурга нь эвдэрсэн байдалтай таг нь онгорхой байсан, дотор нь байсан эд зүйлийг нь эмх замбараагүй болгосон байдалтай байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд ногоон пүүзий чулуун бага гарын хөөрөг, сувдан даруулга, жижиг архины аяга эдгээр эд зүйлүүд алга болсон байсан юм. Гэрийн хаалга, вагончигийн хаалгануудыг эвдэлсэн юм байхгүй, бүгд цоожгүй онгорхой байсан юм. Би хөөрөгөө 100000 төгрөг, сувдан даруулгаа 1000000 төгрөг, жижиг архины мөнгөн аягыг 150000 төгрөг, 3 литр А80 бензинийг 5190 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа, иргэний үнэмлэх, хаан банкны карт хоёроо үнэлээгүй юм. Хулгайд алдсан зүйлээ буцааж авсан тул гомдол санал байхгүй“ гэх мэдүүлэг/1-р х.х-132-133/
  • Хохирогч Д.Мөнхбаатарын ”2018.09.18-ны өдөр эхнэр Найгалмаагийн хамтаар Дундговь аймгийн төвд байж байтал манай хүү Нямлхагва хөдөө гэрээс өвөлжөөний гэрт байсан улбар шар өнгийн Кетаде 4000 маркийн цахилгаан мотор алга болсон байна гэж утсаар хэлсэн. Манайх уг моторыг 2018 оны 4 дүгээр сард Дундговь аймгийн төвөөс 600000 төгрөгөөр худалдан авч байсан, шинэвтэр мотор юм. Мотороо хүлээн авсан авсан тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг/1-р х.х-184- 185/
  • Хохирогч С.Ш ” Би уг өдөр гэрээсээ эхнэр Дэлгэрмаагийн хамтаар саахалт айл болох Лхамаацэцэгийнд очоод машин янзалж байсан юм. Манай хүү Түмэнбаяр 17 цагийн үед гэрээсээ бид хоёрыг саахалт айлд байхад ирсэн. Хүү эхнэр бид гурав саахалт айлдаа тэр шөнөө хоноод өглөө 2018.10.08-ны өдрийн өглөө 09 цагт гэртээ бид гурав ирээд орсон чинь гэрийн дотор хэсэгт хөнжил пүүгээ, нэг цүнхтэй хувцас зэргийг уудалаад эмх замбараагүй болгосон байсан. Гэрт дотор байсан 2 нүдний дуран, телевизрийн удирдлага, залгуур, 0,75 грамын Алтан түрүү гэх архи, түрийвчинд байсан 20000 төгрөг алга болсон байсан. Мөн гэрийн гадаа байсан Ддишийн тавганы дуран, 20 литрийн шар хуванцар савтай бензин тустус алга болсон байсан юм. Хулгай 2018.10.07- ны 17 цагаас хойш л орсон байна“ гэх мэдүүлэг /1-р х.х-234/

Хохирогч Ж.Г ” 2018.10.05-ны өдөр 16 цагийн үед Дундговь аймгийн төв ороод аймагт 5 хоноод 2018.10.10-нд гэртээ ирэхэд хаалганы цоожны төмрөн толийг хөшөөд мурийлгачихсан байдалтай, цоож нь дүүжилээтэй байхаар нь орж үзтэл гэрийн баруун хойд хэсэг цаасан хайрцаган дотор байх мотоциклийн сэлбэг гильц, поршин, хайчин клапан кольц, түлхүүр багаж, гадна машинд байсан 20 литр ордог шар савтай 10 литр А80 бензин алга болсон байсан юм. Би эдгээр алга болсон эд зүйлүүдээ нийтэд нь 54300 төгрөгөөр үнэлж байгаа юм. Гомдол санал гээд байх юм алга, алдсан зүйлээ бүрэн бүтэн олж авсан “ гэх мэдүүлэг/2-р х.х.-20/

  • Шинжээчийн 2018.10.16-ны өдрийн дүгнэлтэд “ус соруулах зориулалтай мотопомп- 350000 төгрөг” гэжээ /1-р х.х-23-24/
  • Шинжээчийн 2018.10.03-ны өдрийн дүгнэлтэд “ 120 см -ийн урттай нарны толь 1 ширхэг- 350000 төгрөг, Жи-7 гар утас- 350000 төгрөг, Жи мобайлын модем -50000 төгрөг, мотоциклийн обуд, бакришик, олгой- 50000 төгрөг, мотоцикпийн барваань-10000 төгрөг, мотоциклийн гинж-5000 төгрөг, мотоциклийн карвериатор -15000 төгрөг ” гэжээ /1-р х.х-84-85/
  • Шинжээчийн 2018.11.16-ны өдрийн дүгнэлтэд “ АИ-80 1 литр нь -1800 төгөрг, мотоциклийн сэвчээ-1500 төгрөг” гэжээ /1-р х.х-90/
  • Шинжээчийн 2018.10.10-ны өдрийн дүгнэлтэд “ Ногоон өнгийн чулуун Пүүций гэх чулуун нэртэй бага гарын хөөрөг - 100000 төгрөг, архины жижиг мөнгөн аяга- 150000 төгрөг, сувдан даруулга-1 сая төгрөг, мотоциклийн бакриешик- 40000 төгрөг, 20 литрийн савтай 3 литр бензин - 5190 төгрөг” гэжээ /1- х.х-142-143/
  • Шинжээчийн 2018.10.15-ны өдрийн дүгнэлтэд “Улбар шар өнгийн цахилгаан мотор- 600000 төгрөг” гэжээ /хх-195-196/
  • Шинжээчийн 2018.10.10-ны өдрийн дүгнэлтэд “ 2 нүдний дуран -190000 төгрөг, 0.75 грамын Алтан түрүү архи- 15000 төгрөг, зурагтны удирдлага- 5000 төгрөг, ДД-ишний дуран -10000 төгрөг, 20 литр А-80 бензин-34600 төгрөг ” гэжээ /1-р х.х-240-241/
  • Шинжээчийн 2018.10.15-ны өдрийн дүгнэлтэд “ кольц-5000 төгрөг, гильц-15000 төгрөг, поршин-8000 төгрөг, хайчин клапан-6000 төгрөг, 10 литр АИ-80 бензин-17300 төгрөг, түлхүүр багаж-5000 төгрөг ” гэжээ /2-р х.х-28/

Дээрх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Д.А, С.О нар нь 2018 оны 10 сараас хойш бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, мотоцикль ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь хохирогч Б.Г, Ө.Т, Л.Өлзийбат, Д.Мөнхбаатар, Ж.Г нарын мэдүүлэг/1-р х.х 11, 77, 132, 184, 234, 2-рх.х-20/, эдзүйл хураан авч үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р х.х 4-5, 8, 70, 73, 124-126, 129, 168, 172, 227, 231, 2-р х.х-15, 17/, гэрч Б.Мэндсайхан, Н.Янжмаа, А.Найгалмаа, М.Нямлхагва, Ө.Дэлгэрмаа нарын мэдүүлэг / 1-р х.х-13, 136, 187, 190, 237/, шинжээчийн дүгнэлтүүд/1-р х.х-24, 85, 90, 143, 196, 241, 2-р х.х-28/ болон гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Д.А, С.О нар нь хохирогч Б.Г, Ө.Т, Л.Өлзийбат, Д.Мөнхбаатар, С.Ш нарын гэр онгорхой байсан, дан уяагаар торгоосон байсан гэж мэдүүлсэн нь хохирогч Б.Г, Ө.Т, Л.Өлзийбат, Д.Мөнхбаатар, С.Ш, гэрч Б.Мэндсайхан, Н.Янжмаа, А.Найгалмаа, М.Нямлхагва, Ө.Дэлгэрмаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ. Иймд иргэний орон байранд онгорхой байхад нь сэм орж эд зүйлийг хулгайлах болон цоож түгжээг нь эвдэлж орж эд зүйл хулгайлах үйлдлийн аль аль нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна.

Иймд шүүгдэгч Д.А, С.О нар нь бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, мотоцикль ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А, С.О нар нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.

Учир нь: “гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэх ойлголт нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

Шүүгдэгч Д.Аптангэрэл, С.Осоржин нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.А, С.О нар нь хулгайлсан эд зүйлээ биетээр нь хураалгаж, тоо ёсоор нь хохирогч нарт буцааж хүлээлгэн өгсөн /1-р х.х 4-5, 8, 70, 73, 124-126, 129, 168, 172, 227, 231, 2-р х.х-15, 17/ ба бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.Аптангэрэл, С.Осоржин нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй, 1_7СРСК1_ҮХР4049021 аралын дугаартай, ОҮ162РМчЛ-2Р6043800 хөдөлгүүрийн дугаартай, 300000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А, С.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлбөргүй, урьд ял шийтгэлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Осоржин нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан иргэний үнлэмлэхний лавлагаагаар /1-р х.х-45/ тогтоогдож байх тул хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар

зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.А, С.Онарыг бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан Д.А, С.Онарт тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А, С.О нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Алтангэрэлийн эзэмшлийн Даюун маркийн 300000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэргийн улмаас Д.А, С.О нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Г, Ө.Т, Л.Өлзийбат, Д.Мөнхбаатар, С.Ш, Ж.Г нарт хулгайлсан эд зүйлийг биетээр нь тоо ширхэг ёсоор буцаан хүлээлгэн өгсөн, хохирогч нар гомдол саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба Даюун маркийн мотоцикль нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн 8.6 дугаар зүйл, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чонос овогт Сүхбаатарын Осоржинд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд ялыг биечлэн эдлүүлдэг журамтайг шүүгдэгч С.Осоржинд анхааруулсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Осоржинд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                      С.С

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч

Шүүгдэгч: Д.Алтангэрэл, С.Осооржин нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, С.О нарт холбогдох 1822000000118 тоот хэргийг 2018 оны 12 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1998.11.08-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг, “Жирэм” гэх газарт нутагладаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗМ98110811/ Чонос овогт Сүхбаатарын Осоржин;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1994.11.18-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эмэг эхийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг, “Сүүж” гэх газарт нутагладаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗМ94111818/ Мэнгэт овогт Даваажавын Алтангэрэл нар нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             

              Прокурорын 2018.11.30-ны өдрийн 112 тоот яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт дурьдснаар: Яллагдагч Д.А, С.О нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг “Хашаат” гэх газарт байх иргэн Б.Гийн худгийн байшинд хууль бусаар нэвтэрч ус соруулах зориулалттай 1 ширхэг мотопомп хулгайлж 350000 төгрөгийн хохирол,

2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг “Номгон” гэх газарт байх иргэн Ө.Тгэрт хууль бусаар нэвтэрч Нарны толь 1 ширхэг, хар өнгийн Жи-7 маркын гар утас 1 ширхэг, хар өнгийн Жи мобайлын модем 1 ширхэг, мотоциклийн бакришек олгойтоогоо 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 830000 төгрөгийн хохирол,

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг “Хөр хороот” гэх газарт байх иргэн Д.Өын гэрээс хөөрөг 1 ширхэг, сувдан даруулга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн “Зээгт” гэх газар байх Л.Өзөөврийн сууцнаас 80.000 төгрөг, 3 литр бензин, мотоциклийн обудгүй дугуй зэрэг эд зүйлс хулгайлж 1295000 төгрөгийн хохирол,

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар багийн нутаг, “Цагаан жирэм” гэх газар байх Д.Мөнхбаатарын гэрээс “Кемаде” маркийн мотор хулгайлж, 600000 төгрөгийн хохирол,

2018 оны 10 дугаар сарын 7-ноос 10 дугаар сарын 8-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын “Сайн сүүж” гэх газарт байх иргэн С.Ш гэрт хууль бусаар нэвтэрч 2 нүдний дуран 1 ширхэг, 0.75 граммын Алтантүрүү архи 1 ширхэг, зурагтны удирлага 1 ширхэг, ДД-ишний дуран 1 ширхэг, А-80 бензин 20 литр зэрэг эд зүйлс хулгайлж 254600 төгрөгийн хохирол,

2018 оны 10 дугаар сарын 5-наас 2018 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын “Нурамтын дэнж” гэх газарт байх иргэн Ж.Г гэрт хууль бусаар нэвтэрч кольц, гильц, поршин, хайчин клапан тус бүр 1 ширхэг, А-80 бензин 10 литр, түлхүүр багаж зэрэг эд зүйлс хулгайлж 54300 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /2-р х.х-45-53/            

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       -Хохирогч Б.Гийн “Манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Хашаат гэх газар нутагладаг юм. Би 2018.09.25-ны өдөр эхнэр Мэндсайханыхаа хамт Дундговь аймгийн төв явсан юм. Бид аймгийн төвд хэд хоноод 2018.10.01-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь малаа услах гээд манай гэрийн хажууд байдаг Хашаатын худаг дээр очиход худгийн байшинд хийж орхисон байсан, худгийн ус соруулдаг мотопомп хулгайд алдагдсан байсан. Би хулгайд алдсан мотопомпоо 2018 оны 6 дугаар сард Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Мөнгөлөг дэлгүүрээс 350000 төгрөгөөр худалдаж авсан юм. Манай мотопомп хулгайд алдагдах үед тэр байшин цоожгүй байсан. Мотопомпоо биетээр нь буцааж авсан тул гомдол саналгүй гэх мэдүүлэг /1-р х.х-11/

- Гэрч Б.Мэндсайханы “Би өөрийн нөхөр Галдандоржийн хамтаар Дундговь аймаг руу биеэ үзүүлэх ажлаар 2018.09.25- ны өдөр яваад 10 сарын 1-ний өдөр ирээд манай нөхөр Галдандорж малаа услах гээд Хашаат гэх өөрийн өвөлжөөний дэргэдэх байшинтай худаг руу яваад усны помп алдагдсан байна гэж яриад ирсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-13/

- Шинжээчийн 2018.10.16-ны өдрийн дүгнэлтэд “ус соруулах зориулалтай мотопомп- 350000 төгрөг” гэжээ /1-р х.х-23-24/

- Хохирогч Ө.Тмэдүүлэгт ” Би 2018.10.01-ний өдөр 16 цагийн үед өөрийн дүү Мөнхдалайгийн хамтаар үеэл дүү Мандахбаярын унага тамганы найранд очихоор яваад 2018.10.02-ны өглөө 08 цаг 40 минутын үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг Босгын бууц гэх газар байх гэртээ ирэхэд манай гадаа байсан Даюун маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийн арын дугуй, гинж, барваан, карвериатор, сэвчээ зэрэг эд анги нь байхгүй байсан, гэрийн ард машины хажууд байсан 50 литрийн савтай 20 литр орчим бензин, гэрийн баруун урд хаяанд байсан Нарны толь байхгүй байсан. Тэгэхээр нь гэртээ ортол манай гэрийн хойд хэсэгт байсан модон авдар онгорхой байхаар нь үзтэл Жи мобайлын модем, Жи-7 маркийн гар утас зэрэг эд зүйл байхгүй байсан. Би сумын хэсгийн төлөөлөгч рүү утасдаж болсон асуудлыг хэлсэн. Эд зүйлээ хулгайд алдсанаас хойш хэд хоногийн дараа манай сумын хэсгийн төлөөлөгч надруу утасдаж алдсан эд зүйлээ ирж ав гэхээр нь очиход манайхаас алдагдсан нарны толь, жи мобайлын модем, Жи-7 маркийн гар утас, мотоциклийн олгой бакришка зэрэг зүйлийг надад хүлээлгэн өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /1-р х.х-77/

- Гэрч Ө.Мөнх-Эрдэнийн “Би 2018.10.01-ний орой 18 цаг болж байхад Дэлгэрхангай сум руу айлд очиж хуруудсан. Өглөө 9 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн гадуур хүний мөр байсан. Тогтох-Эрдэнээс асуухад манайд хулгай орсон байна гэсэн“ гэх мэдүүлэг /1-р х.х-79/

- Шинжээчийн 2018.10.03-ны өдрийн дүгнэлтэд “ 120 см –ийн урттай нарны толь 1 ширхэг – 350000 төгрөг, Жи-7 гар утас- 350000 төгрөг, Жи мобайлын модем -50000 төгрөг, мотоциклийн обуд, бакришик, олгой- 50000 төгрөг, мотоциклийн барваань- 10000 төгрөг, мотоциклийн гинж-5000 төгрөг, мотоциклийн карвериатор -15000 төгрөг ” гэжээ /1-р х.х-84-85/

- Шинжээчийн 2018.11.16-ны өдрийн дүгнэлтэд “ АИ-80 1 литр нь -1800 төгөрг, мотоциклийн сэвчээ-1500 төгрөг” гэжээ /1-р х.х-90/

- Хохирогч Л.Ө”2018.10.08-ны өдөр эхнэр Янжмаагийн хамтаар 18 цаг өнгөрч байх үед вогончигноосоо 2 км-н зайд урд хэсэгт мал сааж дуусаад, эхнэрийн хамтаар мотоцикльтой хойд вогончиг руугаа явж байтал вогончигийн урд хэсэгт мотоциклний гэрэл асаад баруун хойд зүг рүү явчихсан. Бид хоёр вогончиг дээрээ ирээд ороод үзтэл түрийвчтэй иргэний үнэмлэх, виза карт, бэлэн 80000 төгрөг түрийвчтэйгээ хамт алга болсон байсан. Мөн гадаа гараад үзтэл 20 литрийн шар савтай 3 литр бензин савтайгаа алга болсон байсан. Бид хоёр вогончигноос зүүн урд зүгт 3 км-н зайд байх Хөр хороот гэх өвөлжөөны бууцан дээр байх гэртээ очтол гэрт гэрэл асаж байхаар нь ороод үзтэл, гэрэл асаасан байсан, гэрийн хойд хэсэгт эрээн модон авдар онгорхой цоож цуурга нь эвдэрсэн байдалтай таг нь онгорхой байсан, дотор нь байсан эд зүйлийг нь эмх замбараагүй болгосон байдалтай байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд ногоон пүүзий чулуун бага гарын хөөрөг, сувдан даруулга, жижиг архины аяга эдгээр эд зүйлүүд алга болсон байсан юм. Гэрийн хаалга, вогончигийн хаалгануудыг эвдэлсэн юм байхгүй, бүгд цоожгүй онгорхой байсан юм. Би хөөрөгөө 100000 төгрөг, сувдан даруулгаа 1000000 төгрөг, жижиг архины мөнгөн аягыг 150000 төгрөг, 3 литр А80 бензинийг 5190 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа, иргэний үнэмлэх, хаан банкны карт хоёроо үнэлээгүй юм. Хулгайд алдсан зүйлээ буцааж авсан тул гомдол санал байхгүй“ гэх мэдүүлэг /1-р х.х-132-133/

- Гэрч Н.Янжмаагийн “2018.10.08-ны өдөр нөхөр Өлзийбатын хамтаар вогончигний урд 2 км-н зайд мал сааж дуусаад харанхуй болж байсан нөхөртэйгээ хамт вогончиг руугаа явж байтал вогончигний урд хэсэгт гэрэл гараад баруун урд хэсэг рүү хөдөлөөд явчихсан юм. Гэртээ ирээд үзтэл манай нөхөрийн хүрэн түрийвч алга болсон байсан. Гадаа байсан мотоциклний бакришек, 3 литр бензин алга болсон байсан,  түрийвчинд 80000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны карт зэрэг байсан юм. Өвөлжөөний гэртээ иртэл гэрийн гэрэл асаалттай, гэрийн хойд талд эрээн модон авдар онгорхой цоож цуурга нь эвдэрсэн, дотор нь байсан эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан юм. Эд зүйлээ шалгаж үзтэл хөөрөг, сувдан даруулга, жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйл алга болсон байсан“ гэх мэдүүлэг /1-р х.х-136/

- Шинжээчийн 2018.10.10-ны өдрийн дүгнэлтэд “ Ногоон өнгийн чулуун Пүүций гэх чулуун нэртэй бага гарын хөөрөг – 100000 төгрөг, архины жижиг мөнгөн аяга- 150000 төгрөг, сувдан даруулга- 1 сая төгрөг, мотоциклийн бакриешик- 40000 төгрөг, 20 литрийн савтай 3 литр бензин – 5190 төгрөг” гэжээ /1- х.х-142-143/

- Хохирогч Д.Мөнхбаатарын ”2018.09.18-ны өдөр эхнэр Найгалмаагийн хамтаар Дундговь аймгийн  төвд байж байтал манай хүү Нямлхагва хөдөө гэрээс өвөлжөөний гэрт байсан улбар шар өнгийн Кетаде 4000 маркийн цахилгаан мотор алга болсон байна гэж утсаар хэлсэн. Манайх уг моторыг 2018 оны 4 дүгээр сард Дундговь аймгийн төвөөс 600000 төгрөгөөр худалдан авч байсан, шинэвтэр мотор юм. Мотороо хүлээн авсан авсан тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-184-185/

- Гэрч А.Найгалмаагийн “2018.09.18-ны өдөр Эрдэнэдалай сумын 5-р багийн газар нутаг Цагаан жирэм гэх газар нутаглах өвөлжөөний гэрт байсан улбар шар өнгийн кетаде нэртэй цахилгаан мотор алга болсон гэж хүү Нямлхагва нөхөр бид хоёрыг аймаг дээр байхад утсаар хэлсэн. Манай хүү малаа маллаад байж байгаа, манай уг гэр цоожгүй уяатай байдаг юм. Уг моторийг хамгийн сүүлд 2018 оны 9 сарын дундуур ашиглаж байгаад гэрийн зүүн урд хэсэгт тавьсан юм. Тэгсэн гэнэт алга болсон байсан юм. Уг моторийг Дундговь аймгийн төвийн дэлгүүрээс 600000 төгрөгөөр худалдан авч байсан юм” гэх мэдүүлэг  /1-р х.х-187/

- Гэрч М.Нямлхагвын “2018.09.18-ны өдөр би адуундаа явчихаад өвөлжөөний гэрээрээ ортол гэрийн зүүн урд хэсэгт байх улбар шар өнгийн цахилгаан мотор алга болсон байсан. Хаалга нь цоожгүй байдаг юм, би алга болсныг мэдээд Дундговь аймгийн төвд байх аав Мөнхбаатар, ээж Найгалмаа нар луу утсаар гэрт байсан мотор алга болсон байна гэж хэлсэн, аав, ээж хоёр аймгийн төв дээр байшин бариад хөдөө байхгүй байгаагүй юм. Хамгийн сүүлд мотороо 2018.09.07-ны өдөр мал услаад эргүүлээд өвөлжөөний гэртээ гэрийн зүүн урд хэсэгт тавьж үлдээгээд 2018.09.18-ны өдөр 12 цагийн үед үзэхэд алга болсон байсан, уг мотор шинэвтэр мотор байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-190/

- Шинжээчийн 2018.10.15-ны өдрийн дүгнэлтэд “Улбар шар өнгийн цахилгаан мотор- 600000 төгрөг” гэжээ /хх-195-196/

- Хохирогч С.Ш ” Би уг өдөр гэрээсээ эхнэр Дэлгэрмаагийн хамтаар саахалт айл болох Лхамаацэцэгийнд очоод машин янзалж байсан юм. Манай хүү Түмэнбаяр 17 цагийн үед гэрээсээ бид хоёрыг саахалт айлд байхад ирсэн. Хүү эхнэр бид гурав саахалт айлдаа тэр шөнөө хоноод өглөө 2018.10.08-ны өдрийн өглөө 09 цагт гэртээ бид гурав ирээд орсон чинь гэрийн дотор хэсэгт хөнжил пүүгээ, нэг цүнхтэй хувцас зэргийг уудалаад эмх замбараагүй болгосон байсан. Гэрт дотор байсан 2 нүдний дуран, телевизрийн удирдлага, залгуур, 0,75 грамын Алтан түрүү гэх архи, түрийвчинд байсан 20000 төгрөг алга болсон байсан. Мөн гэрийн гадаа байсан Ддишийн тавганы дуран, 20 литрийн шар хуванцар савтай бензин тус тус алга болсон байсан юм.  Хулгай 2018.10.07-ны 17 цагаас хойш л орсон байна“ гэх мэдүүлэг /1-р х.х-234/

- Гэрч Ө.Дэлгэрмаагийн “2018.10.07-ны өдөр би нөхөр Шаравсамбуугийн хамтаар хөдөө гэртээ байж байгаад 11 цагийн үед саахалт Лхамаацэцэгийнд очсон. Манай нөхөр Шаравсамбуу тэр айлын машинийг янзалаад нэлээн удсан. Тэгж байтал манай хүү Түмэнбаяр 17 цагийн үед бид хоёр дээр хүрээд ирсэн. Нөхөр хүү бид гурав саахалт айлдаа байж байгаад тэр шөнөө хоноод 2018.10.08-ны өглөө гэртээ иртэл гэрт дотор байсан хөнжил пүүгээ, цүнхтэй хувцас зэргийг уудлаад эмх замбараагүй болгосон байсан юм. Бид гэрт байх эд зүйлээ шалгаж үзтэл гэрийн баруун хойд хананд өлгөөтэй байсан улбар шар өнгийн савтай хоёр нүдний дуран алга болсон байсан. Мөн телевизийн удирдлага, унинд хавчуулаатай байсан хүрэн түрийвчтэй байсан 20000 төгрөг алга болсон байсан. Гэрийн гадаа байсан Дд-ишний дуран, 20 литр А80 бензин зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай хүү 2018.10.07-нь цагийн үед малаа хотлуулчихаад бид хоёр дээр ирсэн“ гэх мэдүүлэг /1-р х.х-237/

- Шинжээчийн 2018.10.10-ны өдрийн дүгнэлтэд “ 2 нүдний дуран -190000 төгрөг, 0.75 грамын Алтан түрүү архи- 15000 төгрөг, зурагтны удирдлага- 5000 төгрөг, ДД-ишний дуран -10000 төгрөг, 20 литр А-80 бензин-34600 төгрөг ” гэжээ /1-р х.х-240-241/

Хохирогч Ж.Г ” 2018.10.05-ны өдөр 16 цагийн үед Дундговь аймгийн төв ороод аймагт 5 хоноод 2018.10.10-нд гэртээ ирэхэд хаалганы цоожны төмрөн толийг хөшөөд мурийлгачихсан байдалтай, цоож нь дүүжилээтэй байхаар нь орж үзтэл гэрийн баруун хойд хэсэг цаасан хайрцаган дотор байх мотоциклийн сэлбэг гильц, поршин, хайчин клапан кольц, түлхүүр багаж, гадна машинд байсан 20 литр ордог шар савтай 10 литр А80 бензин алга болсон байсан юм. Би эдгээр алга болсон эд зүйлүүдээ нийтэд нь 54300 төгрөгөөр үнэлж байгаа юм. Гомдол санал гээд байх юм алга, алдсан зүйлээ бүрэн бүтэн олж авсан “ гэх мэдүүлэг /2-р х.х.-20/

- Шинжээчийн 2018.10.15-ны өдрийн дүгнэлтэд “ кольц-5000 төгрөг, гильц-15000 төгрөг, поршин-8000 төгрөг, хайчин клапан-6000 төгрөг, 10 литр АИ-80 бензин-17300 төгрөг, түлхүүр багаж-5000 төгрөг ” гэжээ /2-р х.х-28/

              Дээрх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

              Шүүгдэгч Д.А, С.О нар нь 2018 оны 10 сараас хойш 6 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь хохирогч Б.Г, Ө.Т, Л.Өлзийбат, Д.Мөнхбаатар, Ж.Г нарын мэдүүлэг /1-р х.х 11, 77, 132, 184, 234, 2-р х.х-20/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р х.х 4-5, 8, 70, 73, 124-126, 129, 168, 172, 227, 231, 2-р х.х-15, 17/, гэрч Б.Мэндсайхан, Н.Янжмаа, А.Найгалмаа, М.Нямлхагва, Ө.Дэлгэрмаа нарын мэдүүлэг / 1-р х.х-13, 136, 187, 190, 237/,  шинжээчийн дүгнэлтүүд /1-р х.х-24, 85, 90, 143, 196, 241, 2-р х.х-28/ болон гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.

              Шүүгдэгч Д.А, С.О нар нь бүлэглэн 6 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Д.А, С.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Шүүгдэгч Д.А, С.О нарын 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байна.

              Шүүгдэгч Д.А, С.О нар нь хулгайлсан эд зүйлээ биетээр нь хохирогч нарт буцааж хүлээлгэн өгсөн /1-р х.х 4-5, 8, 70, 73, 124-126, 129, 168, 172, 227, 231, 2-р х.х-15, 17/ ба бусдад төлөх төлбөргүй байна.

               Шүүгдэгч Д.А, С.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлбөргүй, урьд ял шийтгэлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

               Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн 8.6 дугаар зүйл, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Осоржинд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

             

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар

зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.А, С.Онарыг бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан Д.А, С.Онарт тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А, С.О нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Алтангэрэлийн эзэмшлийн Даюун маркийн 300000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэргийн улмаас Д.А, С.О нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Г, Ө.Т, Л.Өлзийбат, Д.Мөнхбаатар, С.Ш, Ж.Г нарт хулгайлсан эд зүйлийг биетээр нь тоо ширхэг ёсоор буцаан хүлээлгэн өгсөн, хохирогч нар гомдол саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба Даюун маркийн мотоцикль нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн 8.6 дугаар зүйл, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чонос овогт Сүхбаатарын Осоржинд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд ялыг биечлэн эдлүүлдэг журамтайг шүүгдэгч С.Осоржинд анхааруулсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Осоржинд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                      С.С