Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 136/2016/00185/И |
Дугаар | 136/ШШ2016/00262 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 136/ШШ2016/00262
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Х”-ны салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.А, Н.Н нарт холбогдох 12,999,600 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөгийг, цаашид сар бүрийн 20-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр төлж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,236 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 114,618 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 114,618 төгрөгийг хариуцагч Т.А, Н.Н нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН