Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2016/00270

 


 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х салбарын нэхэмжлэлийн шаардлага 7,914,037 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 500,000 төгрөгөөс багагүйгээр сар бүр төлж 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор үлдэгдлийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,575  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 70,787.5 төгрөгийг улсын төсвөөс, 70,787.5 төгрөгийг хариуцагч З.Б, О.Г нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарт олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН