Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2016/00272

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У хүү У.Т эцэг М.Э хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэг зааснаар хүү У.Т 11 нас хүртэл түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Э сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

3. Нэхэмжлэгч Б.У нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Э 28,210 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банк ***/-д оруулсугай. 

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

6. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

       
ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН