Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2016/00274

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа 575,000 төгрөөр багасгаж, үлдэх 425,000 төгрөгийг хариуцагч Д.Х нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 55,475 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 55,475 төгрөгийг хариуцагч Д.Ц гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН