Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Т.Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б

Шүүгдэгч: Ө.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.От холбогдох 18220003090029 тоот хэргийг 2019 оны 2 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1970.11.07-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг “Мушгиа хад” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон, /РД:ЗГ70110712/ Ө.Онь эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

               Прокурорын 2019.02.26-ны өдрийн 24 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч Ө.О нь 2017 оны 4 дүгээр сарын орчим Дундговь аймгийн Гурвансайхан 2-р баг “Цагаан дэл” жоншны уурхайд харуулаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох том оврын автомашины 5 ширхэг дугуйг завшиж бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-65-67/

 

            Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ө.О шүүх хуралдаанд: Би “Цагаан дэл”-ийн уурхайд 1 жил 6 сар манаач хийх хугацаанд Батхүү, Цоожоо хоёр машин суучихлаа гэж хоёр, хоёр дугуй авч явсан. Эргүүлж өгнө гэчихээд өгөхгүй байсан. 4 дугуйнаас нэгийг нь Батхүү эргүүлж өгсөн. Тэгээд гурван дугуйнаас эргүүлж өгөхгүй байхаар нь 100000 төгрөг, 150000 төгрөгөөр зарсан. Уурхай дээр байхад ойр зуурын юмнууд хулгайд алдагддаг байсан. “Би малтай хүн, нүүмээр байна. Ажлаа ав” гэж энэ хүмүүст нь хэлж байсан. Таван ширхэг дугуй алдагдсан гэж байгаа. Хоёрыг нь 2017 оны 4 сарын 20-ны үеэр байх Цоожоо гэдэг залуу “Сумаас зүүн тийшээ 30 километрт суучихаад байна. Дугуйгаар туслаач” гээд байхаар нь өгөөд явуулсан. Сарын дараа 5 сарын 20-ны үеэр манай сумын Батхүү гээд залуу уурхай дээр өдөр ирчихсэн, дугуйгаа өгчих гээд тайлаад зогсож байсан. Би “Хурдан авч ирж өгөөрэй. Уурхайн хүмүүс ирэх гэж байгаа” гэсэн. Намайг малд явсан хойгуур нэг дугуйг нь ирж тавьчихаад нэгийг нь тавиагүй байсан. Нэгийг нь авч ирж өгөхгүй байхаар нь мөнгийг нь авчихсан. Гурван дугуй нь зарагдсан. Хоёр дугуй нь алдагдсан. Тэгээд таван дугуй болсон гэж мэдүүлэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд “Би уурхайд 2017 оны 1 сард ажилд орж байхад дугуй алга болсон тухай ярьж байсан. Шүүгдэгчтэй утсаар яриад “Таван дугуй алга болсон гэж байна. Чи мэдэж байна уу” гэсэн нь “Би мэдэхгүй. Намайг байхгүй хойгуур аваад явчихсан байна” гэсэн. Шүүгдэгч ер нь уурхай дээрээ байдаггүй, ажлын байраа орхиод алга болчихдог. Тэр хавиар явуулын хүмүүс их байдаг. Тэгээд явуулын хүн авсан юм болов уу гэж бодоод Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн мөрдөгчид өргөдөл гаргасан. Дугуйнууд яаж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хово гээд Хятад машинд ямар ч гэсэн 3 дугуй угсраатай байсан гэсэн. Хоёр нь ил байсан байх. Сайн мэдэхгүй байна. Тэр үед байсан нягтлан ажлаасаа гарсан учраас тодорхой зааж өгөх хүмүүс байдаггүй. Гэхдээ алдагдсан гэдэг нь яг тодорхой. Хэсгийн төлөөлөгч “Сэжүүр гарлаа. Та материалаа бүрдүүлээд өг” гэсэн. Би хоёр удаа материал бүрдүүлж өгсөн. Хоёр дугуй элэгдсэн байлаа гэхэд гурван дугуй нь гайгүй, боломжийн дугуй байсан. 2016 юм уу 2017 онд шинэ дугуй авч тавьсан. Жил болчихсон байсан. Гэхдээ элэгдлийг нь тооцож үзвэл дунд зэргийн дугуйнд орно. Ер нь ашиглахад боломжийн байсан” гэж мэдүүлэв.

- Гэрч Б.Батхүүгийн “Би 2017.04.23-оос 4 сарын 25-ны үед байх санахгүй байна. Өлзийт сумын Шарангад гэх газарт байх жоншны уурхайгаас жонш ачаад Говьсүмбэр аймаг руу өөрийн эзэмшлийн 13-50 ДУЭ улсын дугаартай Хово маркийн машинтай явж байтал дугуй хагараад Гурвансайхан сумаас баруун зүгт 24 км орчим газар хөдөө зогсоод байж байтал сахиул Одонбаатар мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгэхээр нь Одонбаатарт хандаж энд байгаа том тэрэгнийхээ дугуйнуудыг өгөөч миний машины дугуй хагарчихаад дугуйгүй болчихлоо гээд хэлсэн чинь Одонбаатар зөвшөөрч 2-3 хоногийн дараа дарга нар ирнэ хурдан авчирч өгөөрэй гэж хэлсэн. 5 хоногийн дараа 2 ширхэг дугуйг Одонбаатарт хүлээлгэж өгөөд явах гэтэл нэг дугуйг зарна гэхээр нь үнээр нь худалдаж авсан. Би нэг дугуйг 100000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-20/

- Эд зүйл үнэлгээ хийсэн  актад “ Том оврын машины дугуй 5 ширхэг -1500000 төгрөг” гэжээ. /хх-15-17/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Шүүгдэгч Ө.Оыг Адил-Оч ХХК-ийн захирлын 2017 оны 2 сарын 8-ны өдрийн №17/02/08 дугаар тушаалаар “манаачаар туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулсан” болох нь ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-33, 34-37/

Шүүгдэгч Ө.О нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсны дараа “8 төрлийн эд зүйл хүлээн авсан ба үүнд ... “машин 5 ширхэг”-ийг хүлээлгэн өгч эд хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан байна. /хх-44/

Иймд Ө.Оыг эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.О нь 2017 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн нутаг дэвсгэр  “Цагаан дэл” гэх газарт жоншны уурхайн манаачаар 2017 оны 2 сарын 8-наас 8 сарыг хүртэл ажиллах үедээ түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох том оврын автомашины 5 ширхэг дугуйг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах байдлаар завшсан болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Д, гэрч Б.Батхүү нарын мэдүүлэг /хх-12, 20/, эд зүйл хүлээн авсан баримт /хх-44/, эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-15-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Оын энэхүү үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч байгууллагад мөнгөн дунгээр 1500000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ө.О нь “хохирогчтой 1500000 төгрөгийг 2019 оны 4 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон” болох нь Мирайфлюорид ХХК-ийн 2019.02.27-ны өдрийн №27/02/19 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Ө.Оыг гэмт хэрэг үйлдээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцно.

Шүүгдэгч Ө.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шудрагаар мэдүүлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэг, мөн тохиролцсон хугацаанд хохирлыг нөхөн төлж арилгахыг даалгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Өргөн овогт Өлзийдолгорын Одонбаатарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Ө.ОЭрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүдэгч Ө.Оыг 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 2019 оны 4 сарын 26-ны дотор Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 3б тоотод байрлах Мираифлюорид ХХК-д төлж барагдуулсан байх үүрэг хүлээлгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Ө.Ошүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

      5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч Ө.От мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ө.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө  хураалгаж битүүмжлүүлээгүй ба хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.От урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С