Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 136/2016/00292/И |
Дугаар | 136/ШШ2016/00276 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 136/ШШ2016/00276
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э, эцэг У.Б хүү Э.Б хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэг зааснаар хүү Э.Б 11 нас хүртэл түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Б сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч У.Б 31,248 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
7.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН