Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2016/00277

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,225,008 төгрөгийг багасган 2,008,895 төгрөгийг 2016 оны 8 дугаар сараас эхлэн сар бүр 401,799 төгрөгөөр төлж 2016 оны 12 дугаар сард төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 25,275 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 25,275 төгрөгийг хариуцагч М.Д гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН