Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2016/00280

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч В.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,810,250 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард багтааж, үлдэх 1,510,250 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,920 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 29,960 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 29,960 төгрөгийг хариуцагч В.Б гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН