Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0208

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багт байрлах .“Өгөөж найрамдал” ХХК /РД: 2122146/-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай, жимстэй 0 гудамжид оршин суух Н.Баасансүрэн /РД: МБ78102711/-д холбогдох 104 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07-р сарын 20-ны өдөр хүлээн авч,  2016 оны 07-р сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

“Өгөөж найрамдал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч тал болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн Жимстэй хороололд оршин суугч Нохойжав овогтой Баасансүрэн нь... манай барьцаалдан зээлдүүлэх газраас 2015-11-17-ны өдөр 70 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээл аваад 74 200 төгрөгийг эргүүлэн төлөх гэрээ хийсэн бөгөөд 2016-02-04-ний өдрөөс хойш одоо хүртэл хүү болон үндсэн зээлээс нэг ч төлөлт хийгээгүй билээ. Иймд зээлийн дүн 74 200 төгрөгийн хүү болох 30 000 төгрөг нийт дүн 104 200 төгрөгийг иргэн Н.Баасансүрэнгээс гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ. 

           Хариуцагч Н.Баасансүрэн нь 2016 оны 08-р сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Баасансүрэн миний бие Өгөөж найрамдал компаний нэхэмжилсэн 104 200 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК нь хариуцагч Н.Баасансүрэнд холбогдуулан 104 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч Н.Баасансүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 104 200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэх тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 2 275 төгрөг, хариуцагч Н.Баасансүрэнгээс 2 275 төгрөг гаргуулж, бүгд 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Өгөөж найрамдал” ХХК-ний нэхэмжлэлтэй, Н.Баасансүрэнд холбогдох 104 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 2 275 төгрөг, хариуцагч Н.Баасансүрэнгээс 2 275 төгрөг гаргуулж, бүгд 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА