Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 282

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Г хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 55 000 000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, охин Г.Гг хичээлийн амралтын өдрүүд буюу бямба, ням гараг, улирлын амралтаар эцэг Ч.Г өөр дээрээ авч, мөн энэ хугацаанд байнга утсаар холбоотой байх, хичээл орохоос нэг хоногийн өмнө эх Ж.Г дээр хүргэж ирэхээр хариуцагч Ч.Гхарилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362 750 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

5. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН