Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 484

 

                    

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Аод холбогдох 1806 06210 0506 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн 26 дугаар гудамжны 1312 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Эын А /РД:............../

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.А нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бат-Эрдэнийн өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 22 цаг 40 минутын үед ангийн хүүхэд болох Баярцэцэгийн ажил болох Төмөр замын дунд сургуулийн жижүүрийн өрөөнд юм яриад сууж байхад 30 гаран насны том биетэй залуу ирээд Бат-Эрдэнэ гэж хүн байна уу? гэж хэлэхээр нь хэн бэ гээд гарахад гараад үүдэн дээр тантай хэдэн үг солих гэсэн юм гэхээр нь би дагаж гарсан чинь намайг дуудсан цэнхэр жинсэн цамцтай залуу нь би Стэнфордод манай эхнэр хөрөнгө оруулсан чинь одоо байр банк бус байгууллагын барьцаанд хураагдах гээд байна, та машин дотор эхнэр байгаа очоод уулзаадах гэхээр нь дагаж гарахад хар өнгийн машин байсан, одоо бол машины марк, дугаарыг санахгүй байна намайг машинд суухад эмэгтэй хүн байгаагүй шууд намайг түлхээд машинд суулгасан тэр машинд урд талын суудал дээр хоёр, бас миний хоёр талд том биетэй хоёр залуу суугаад машинаа хөдөлгөөд шууд Гачууртаас цааш хээр гарсан, би яг хаана очсоныг бол санахгүй байгаа машин дотор намайг мөнгө өгөхгүй бол ална гээд дарамтлаад явсан, тэгж байгаад машинаас буулгаад замдаа авсан архиа тэр дөрвөн залуу хувааж уугаад надад нэг удаагийн аяганд хийж өгөөд уу гэхээр нь би уусан, тэгээд намайг доошоо сөгдөж суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь машин барьж явсан өндөр биетэй туранхай, биеийн тамирын нимгэн цамцтай залуу миний зүүн талын шилбэ рүү өшиглөж намайг доош суулгаад тэр залуу гартаа урт отверк гаргаж ирээд мөнгө өг гээд миний цээжин хэсэг рүү хатгаад байсан, бусад гурав нь тойроод хэл амаар дарамтлаад байсан... Машин барьж явсан туранхай, саарал нимгэн цамцтай эрэгтэй намайг өшиглөж, гартаа барьж байсан отверкаар миний зүүн талын хавирга руу хатгаж хавирга хугалсан, харин нөгөө гурван залуу болохоор гар барьж хөдлөхгүй байсан, түүнээс нөгөө гурван залуу болохоор намайг яг цохиж зодсон зүйл байхгүй... Гадна тал нь ямар ч байсан хар өнгийн машин байсан, дотор талыг нь бас санахгүй байна... Би танин хэрэг гардаг өдөр 90802266 гэсэн дугаарын утсаар залгаад байсан, харин цагдаад хандсаны дараа 80200110 гэсэн дугаарын утсаар мессеж бичээд байсан та цагдаад гомдол өгчихсөн юм уу? гээд бичээд байсан... Би өөрөө Ирланд улсад бүртгэлтэй Стэнфорд ХХК-й Монгол дахь салбарыг хариуцаж ажилладаг, манай байгууллагад хүмүүс хөрөнгө оруулж мөнгө өсгөж ашиг авдаг, харин сүүлийн гурван cap буюу 2018 оны 04 дүгээр сараас хойш гаднаас хүмүүсийн ногдол ашиг орж ирэхгүй болсон, түүнээс болж хөрөнгө оруулсан хүмүүс гомдол гаргах болсон. Энэ талаар бүх дүүрэг дээр шалгагдаж байгаа. Энэ шалтгаанаас болсон байх, тэгэхдээ би ямар хүн хэнд хэдэн төгрөг өгсөнийг бол мэдэхгүй байна. Би тэрийг бол тодруулж болох байх... Миний зүүн талын хавирга хөндүүрлэж байгаа, бусдаар зүгээр байгаа, гомдол санал гэвэл энэ хүмүүс намайг болон гэр бүлийн гишүүдийг ямар нэгэн байдлаар дарамтлахгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын гэрчээр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сард манай эхнэр Баянжаргал Стэнфорд гэх ХХК-д хөрөнгө оруулж нийт 12.000 ам.доллар буюу Монгол мөнгөөөр 30 гаран сая төгрөг тус ХХК-д ажилтан Долгорсүрэнд өгсөн, тэгтэл гэрээнд зааснаар бол хоёр долоо хоног бүрт ноогдол ашиг авах ёстой байсан боловч 2018 оны 03 дугаар сард нэг удаа ногдол ашиг гэж 800.000 /найман зуун мянган/ төгрөг өгөөд түүнээс хойш дахиж мөнгө аваагүй, тэгэхээр нь мөнгө өгсөн гэх Долгорсүрэнтэй холбогдох гэхэд Солонгос гараад явсан байсан, тэгэхээр нь би хайгаад үзсэн чинь Долгорсүрэн гэх хүн Стенфорд гэх ХХК-д Монгол дахь захирал Н.Бат-Эрдэнэ гэх хүнд ажилладаг, мөн манай эхнэрийн хөрөнгө оруулсан мөнгө нь Н.Бат-Эрдэнийн дансанд шилжиж орсоныг мэдээд Н.Бат-Эрдэнэтэй уулзах гэж гар утсаар нь удаа дараа холбогдсон боловч гар утсаа авахгүй, сүүлдээ эхнэр бид хоёрын дунд маргаан гарсан, тэр үед манай эхнэр надаас нуугаад байраа тавьж хувь хүнээс мөнгө зээлсэн байсан. Харин хэрэг гардаг өдөр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Төмөр замд байдаг гэр лүү явж байхад Н.Бат-Эрдэнэ явж байхаар нь би машинаас буугаад харахад Төмөр замын сургууль руу орж харагдсан, тэгэхээр нь би ганцаараа уулзахаас айгаад найз болох Шагайг дуудсан, тэр үед Шагай, Мэргэн, Бямбаа гэх хоёр дүүгийн хамт ирсэн. Тэгэхээр нь би Шагайг оруулж Н.Бат-Эрдэнийг дуудуулж гарч ирэхээр нь машинд суулгаад би манай эхнэр надад хэлэхгүй байраа тавьж мөнгө авч таньд өгсөн байсан, одоо байр төлөх хоног хэтрээд 10 хоног болж байна, би байраа алдах гээд байна гэж хэлэхэд надад мөнгө байхгүй, би танай эхнэрээс мөнгө аваагүй гээд байхаар нь би уурандаа та одоо миний амьдарч байгаа газрыг хар, би гэртээ очиж чадахгүй, байрны гадуур хүмүүс эргэлдээд мөнгөө нэхээд байна гээд би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд амьдарч байгаа газраа харуулах гэж машинтай авч явсан. Машинд би Н.Бат-Эрдэнийг зодож цохисон зүйл байхгүй, надтай хамт явсан хүмүүс ч зодож цохисон зүйл байхгүй, тэгээд машинтай Хужирбулан болон Гачууртын дунд байдаг уулын энгэрт очоод би Н.Бат-Эрдэнэд би маргааш байраа алдах гээд байна, би нялх хүүхэдтэй гээд би уурандаа ганц хоёр удаа алгадсан, мөн нэг удаа өшиглөсөн, зүүн талын хавирга хэсэгт нэг удаа отверкаар хатгасан түүнээс зодож цохисон зүйл байхгүй... Хохирогч Н.Бат-Эрдэнийг би зодож цохисон, түүнээс надтай явсан гурван залуу зодоогүй. Шагай бол хотод байгаа, Мэргэн, Бямбаа хоёр Солонгос улсад ажил хийж байгаа гэсэн, сайн мэдэхгүй байна... Үнэн би учруулсан, тэгэхдээ би өөрийн амьдарч байгаа байраа алдах гээд байсан болохоор ийм үйлдэл хийсэн өөр зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8999 дугаартай: “... Н.Бат-Эрдэнийн биед цээжний хэнхэрцэгийн зүүн талын 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын яллагдагчаар өгсөн: “... Би  яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна... Би хохирогч Н.Бат-Эрдэнийн биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан хөнгөн зэргийн гэмтэлийг би ганцаараа биед цохиж гэмтэл учруулсан нь миний буруу... Хохирогч Н.Бат-Эрдэнэ бид хоёрт ямар нэгэн хувийн өс хонзонгийн асуудал байгаагүй. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх.27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.А нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бат-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 22 цаг 40 минутын үед ангийн хүүхэд болох Баярцэцэгийн ажил болох Төмөр замын дунд сургуулийн жижүүрийн өрөөнд юм яриад сууж байхад 30 гаран насны том биетэй залуу ирээд Бат-Эрдэнэ гэж хүн байна уу? Гэж хэлэхээр нь хэн бэ гээд гарахад гараад үүдэн дээр тантай хэдэн үг солих гэсэн гэхээр би дагаж гарсан чинь намайг дуудсан цэнхэр жинсэн цамцтай залуу нь би Стэнфордод манай эхнэр хөрөнгө оруулсан чинь одоо байр банк бус байгууллагын барьцаанд хураагдах гээд байна та машин дотор эхнэр байгаа очоод уулзаадах гэхээр дагаж гарахад хар өнгийн, машин байсан одоо бол машины марк, дугаарыг санахгүй байна намайг машинд суухад эмэгтэй хүн байгаагүй шууд намайг түлхээд машинд суулгасан тэр машинд урд талын суудал дээр хоёр бас миний хоёр талд том биетэй хоёр залуу суугаад машинаа хөдөлгөөд шууд Гачууртаас цааш хээр гарсан би яг хаана очсоныг бол санахгүй байгаа машин дотор намайг мөнгө өгөхгүй бол ална гээд дарамтлаад явсан тэгж байгаад машинаас буулгаад замдаа авсан архи тэр дөрвөн залуу хувааж уугаад надад нэг удаагийн аяганд хийж өгөөд уу гэхээр нь би уусан, тэгээд намайг доошоо сөгдөж суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь машин барьж явсан өндөр биетэй туранхай, биеийн тамирын нимгэн цамцтай залуу миний зүүн талын шилбэ рүү өшиглөж намайг доош суулгаад тэр залуу гартаа урт отверк гаргаж ирээд мөнгө өг гээд миний цээжин хэсэг рүү хатгаад байсан бусад гурван тойроод хэл амаар дарамтлаад байсан..., Машин барьж явсан туранхай, саарал нимгэн цамцтай эрэгтэй намайг өшиглөж гартаа барьж байсан отверкаар миний зүүн талын хавирга руу хатгаж хавирга хугалсан, харин нөгөө гурван залуу болохоор гар барьж хөдлөхгүй байсан түүнээс нөгөө гурван залуу болохоор намайг яг цохиж зодсон зүйл байхгүй..., Гадна тал нь ямар ч байсан хар өнгийн машин байсан дотор талын бас санахгүй байна..., Би танин хэрэг гардаг өдөр 90802266 гэсэн дугаарын утсаар залгаад байсан харин цагдаад хандсаны дараа 80200110 гэсэн дугаарын утсаар мессеж бичээд байсан та цагдаад гомдол өгчихсөн юм уу? Гээд бичээд байсан..., Би өөрөө Ерланд улсад бүртгэлтэй Стэнфорд ХХК-ийн Монгол дахь салбарын би хариуцаж ажилладаг манай байгууллагад хүмүүс хөрөнгө оруулж мөнгө өсгөж ашиг авдаг харин сүүлийн гурван cap буюу 2018 оны 04 дүгээр сараас хойш гаднаас хүмүүсийн ногдол ашиг орж ирэхгүй болсон түүнээс болж хөрөнгө оруулсан хүмүүс гомдол гаргах болсон. Энэ талаар бүх дүүрэг дээр шалгагдаж байгаа. Энэ шалтгаанаас болсон байх тэгэхдээ би ямар хүн хэнд хэдэн төгрөг өгсөнийг бол мэдэхгүй байна. Би тэрийг бол тодруулж болох байх..., Миний зүүн талын хавирга хөндүүрлэж байгаа бусдаар зүгээр байгаа, гомдол санал гэвэл энэ хүмүүс намайг болон гэр бүлийн гишүүдийг ямар нэгэн байдлаар дарамтлахгүй байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын гэрчээр өгсөн: “...2018 оны 03 дугаар сард манай эхнэр Баянжаргал Стэнфорд гэх ХХК-д хөрөнгө оруулж нийт 12,000 доллар буюу Монгол мөнгөөөр 30 гаран сая төгрөг тус ХХК-д ажилтан Долгорсүрэнд өгсөн тэгтэл гэрээнд зааснаар бол хоёр долоо хоног бүрт ноогдол ашиг авах ёстой байсан боловч 2018 оны 03 дугаар сард нэг удаа ногдол ашиг гэж 800,000 /найман зуун мянган/ төгрөг өгөөд түүнээс хойш дахиж мөнгө аваагүй тэгэхээр нь мөнгө өгсөн гэх Долгорсүрэнтэй холбогдох гэхэд Солонгос гараад явсан байсан тэгэхээр нь би хайгаад үзсэн чинь Долгорсүрэн гэх хүн Стенфорд гэх ХХК-д Монгол дахь захирал Н.Бат-Эрдэнэ гэх хүнд ажилладаг нь мөн манай эхнэрийн хөрөнгө оруулсан мөнгө нь Н.Бат-Эрдэний дансанд шилжиж орсныг мэдээд Н.Бат-Эрдэнэтэй уулзах гэж гар утсаар нь удаа дараа холбогдсон боловч гар утсаа авахгүй. Сүүлдээ эхнэр бид хоёрын дунд маргаан гарсан тэр үед манай эхнэр надаас нуугаад байраа тавьж хувь хүнээс мөнгө зээлсэн байсан. Харин хэрэг гардаг өдөр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Төмөр замд байдаг гэрлүү явж байхад Н.Бат-Эрдэнэ явж байхаар нь би машинаас буугаад хархад Төмөр замын сургууль руу орж харагдсан тэгэхээр нь би ганцаараа уулзахаас айгаад найз болох Шагайг дуудсан тэр үед Шагай Мэргэн, Бямбаа гэх хоёрын дүүгийн хамт ирсэн. Тэгэхээр нь би Шагайг оруулж Н.Бат-Эрдэнийг дуудуулж гарч ирэхээр нь машин суулгаад би манай эхнэр надад хэлэхгүй байраа тавьж мөнгө авч таньд өгсөн байсан одоо байр төлөх хоног хэтрээд 10 хоног болж байна би байраа алдах гээд байна гэж хэлэхэд надад мөнгө байхгүй би танай эхнэрээс мөнгө аваагүй гээд байхаар нь би уурандаа та одоо миний амьдарч байгаа газрыг хар би гэртээ очиж чадахгүй байрны гадуур хүмүүс эргэлдээд мөнгөө нэхээд байна гээд би БЗД-28 дугаар хороо Хужирбуланд амьдарч байгаа газраа харуулах гэж машинтай авч явсан. Машинд би Н.Бат-Эрдэнийг зодож цохисон зүйл байхгүй. Надтай хамт явсан хүмүүс ч зодож цохисон зүйл байхгүй тэгээд машинтай Хужирбулан, болон Гачууртын дунд байдаг уулын энгэрт очоод би Н.Бат-Эрдэнэд би маргааш байраа алдах гээд байна би нялах хүүхэдтэй гээд би уурандаа ганц хоёр удаа алгадсан мөн нэг удаа өшиглөсөн зүүн талын хавирга хэсэгт нэг удаа отверкаар хатгасан түүнээс зодож цохисон зүйл байхгүй..., Хохирогч Н.Бат-Эрдэнэ би зодож цохисон түүнээс надтай явсан гурван залуу зодоогүй. Шагай бол хотод байгаа Мэргэн, Бямбаа хоёр Солонгос улсад ажил хийж байгаа гэсэн сайн мэдэхгүй байна..., Үнэн би учруулсан тэгэхдээ би өөрийн амьдарч байгаа байраа алдах гээд байсан болохоор ийм үйлдэл хийсэн өөр зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8999 дугаартай: “... Н.Бат-Эрдэнийн биед цээжний хэнхэрцэгийн зүүн талын 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын яллагдагчаар өгсөн: “...Би  яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна..., Би хохирогч Н.Бат-Эрдэнийн биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан хөнгөн зэргийн гэмтлийг би ганцаараа биед цохиж гэмтэл учруулсан нь миний буруу..., Хохирогч Н.Бат-Эрдэнэ бид хоёрт ямар нэгэн хувийн өс хонзонгийн асуудал байгаагүй. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна миний буруу...” гэх мэдүүлэг /хх.27/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Э.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.  

 Э.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.            

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Аод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Эын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Аод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Аод сануулсугай.

5. Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР