Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 304

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08 дугаар

сарын 15-ны өдөр                                Дугаар   304                                     Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Төрийн банкны “Сүхбаатар” салбарын нэхэмжлэлтэй, 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн банкны “Сүхбаатар” салбарын Тооцооны төв хариуцсан менежер /РД:ЛЮ84110274, утасны дугаар 99007578, 88041808/, Ү.Болджаргал

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух /РД:ЛД84021517, утасны дугаар 98146164/, Тэрэм овогт Тамжидын Бадамханд 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, “Баясгалант”-ын 1-4 тоотод оршин суух /РД:ЛЮ61070315, утасны дугаар 98959059/, Зээрднүүд овогт Пунцагийн Эрдэнэбаатар нарт холбогдох

“Үндсэн зээл 4 834 600.44 төгрөг, хуримтлагдсан хүү 1 894 870.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257 461.87 төгрөг, нийт 6 986 933.03  төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны зээлдэгч Т.Бадамханд, хамтран зээлдэгч П.Эрдэнэбаатар нар нь Төрийн банкны “Сүхбаатар” салбарын харъяа “Мөнххаан” тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 30-нs өдрийн Зээлийн хорооны хурлын 14/242 тоот шийдвэрийн дагуу 5 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувь /сарын 2.3 хувь/-ийн хүүтэй 6 сарын хугацаатай, 22704/2539 тоот малчны барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан.

Зээлдэгч Т.Бадамхандтай гэрт нь 7 удаа очиж уулзсан бөгөөд 3 удаа бичгээр мэдэгдэл өгсөн болно. Энэ хугацаанд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээл нь төлөгдөхгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй утсаар байнга залгадаг бөгөөд гэрт нь очиж уулзаж, бичгээр мэдэгдэл өгөх бүрт “ Зээл аваад Гансүх гэгчид өгсөн, тэрнээс мөнгө орж ирнэ” гэх мэтчилэн худал мэдэгдэл өгсөөр байдаг. Одоо зээл нь төлөгдөлгүй 385 хоног болсон байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх санаачлагагүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул Төрийн банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг боломжит барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна.

 

Төрийн банкны балансад 2016 оны 067 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4 834 600.44 төгрөг, хуримтлагдсан хүү 1 894 870.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257 461.87 төгрөг, нийт 6 986 933,03 төгрөгийг зээлдэгч Т.Бадамханд, хамтран зээлдэгч П.Эрдэнэбаатар нараас гаргуулан өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Тэрэм овогт Тамжидын Бадамханд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Би хөдөө мал малладаг. Зээлээ төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Зээрднүүд овогт Пунцагийн Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мөнххаан сумын Төрийн банкны эрхлэгч Алтангэрэл намайг дуудаж уулзаад “аймгийн уяачдын холбооны дарга Чалхаасүрэнгийн Гансүх өөрөө хотод байгаа, ирж чадахгүй нь. Таны сайн таньдаг найз нь гэнэ. Адуучин Бадамханд малчны зээл гаргуулах гэсэн юм. Та хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулах гэсэн юм гэхээр нь би үгүй гэсэн. Гэвч Гансүх, Алтангэрэл нар өдрийн яриад байсанболох буюу 1 сарын хугацаатай л зурчих, Гансүх өөрөө хамтран зээлдэгчийг 1 сарын 30-наас өмнө өөрийн нэр дээр болгоно гэж Алтангэрэлтэй ярьж тохирохоор нь нийлээд гарын үсэг зурсан юм. Гэвч Гансүх нь өөр дээрээ хамтран зээлдэгч болгоогүй өдий болтол зээлийг төлөөгүй. Зээлийн мөнгөнөөс адуучин Бадамханд нэг ч төгрөг аваагүй. Харин Гансүхийн уяач Бабуу гэгч залуу аваад Түмэнцогт суманд морины өвс тэжээл авсан хүнд өгнө гээд аваад явсан. Би зээлийг төлөх талаар Бадамханд, Гансүхтэй байнга харьцаж холбогдож ярьдаг. Гансүхэд уурлаж хүртэл үзсэн. Сүхбаатар аймгийн Төрийн банкны зээл хариуцсан мэргэжилтэн, Алтангэрэл нар Бадамхандын хариуцсан Гансүхийн адуун дээр очиж зээл төлөхөөр Бадамхандаар заалгаж авсан 7 ш адууг хүртэл зургийг нь авч баталгаажуулсан байгаа. Бадамханд өөрөө би төлөх мөнгө, малгүй учир Гансүхийн өөрийн хэрэглэсэн зээлийн төлбөрийг адуунаас нь барьж өгч төлнө гэдэг юм. Ер нь энэ зээлийг хэрэглэсэн Ч.Гансүх төлбөрийн хариуцах учиртай. Гансүхийн утас 95180888 болно. Тайлбар гаргасан Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн П.Эрдэнэбаатар гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь зээлдэгч Тэрэм овогт Тамжидын Бадамханд, хамтран зээлдэгч П.Эрдэнэбаатар нараас үндсэн зээл               4 834 600.44 төгрөг, хуримтлагдсан хүү 1 894 870.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү              257 461.87 төгрөг, нийт 6 986 933.03 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийн  шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Т.Бадамханд, П.Эрдэнэбаатар нар нь 6 986 933.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 741 төгрөгний тал хувь болох 63 370 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 63 741 төгрөгийг хариуцагч Т.Бадамханд, П.Эрдэнэбаатар нараас гаргуулж нэхэмжлэгч  Төрийн банкны “Сүхбаатар” салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тэрэм овогт Тамжидын Бадамханд, Зээрднүүд овогт Пунцагийн Эрдэнэбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 986 933.03 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 741 төгрөгний тал хувь болох 63 370 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 63 741 төгрөгийг хариуцагч Т.Бадамханд, П.Эрдэнэбаатар нараас гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбартолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Ц.ЭРДЭНЭЗУУ