Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 306

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Годмой овогт Пагмын Баатарсүх /РД:ЛЮ81022810/, Алаг адуу овогт Батсүхийн Энхзул /РД:ЦА85091660/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Баатарсүхийн Наранбаяр, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ихэр хүү Баатарсүхийн Эрдэнэ, охин Баатарсүхийн Нандин-Эрдэнэ нарыг эх Алаг адуу овогт Батсүхийн Энхзулын асрамжинд, 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Баатарсүхийн Сумъяасүрэн, 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Баатарсүхийн Хонгорзул нарыг эцэг Годмой овогт Пагмын Баатарсүхийн асрамжид тус тус үлдээж, зохигчид хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 204 толгой малаа 102, 102 толгойгоор нь хувааж авахаар, нийт нэхэмжилсэн 1 439 900 төгрөгнөөс хүүхдийн хичээлийн хэрэглэл, хувцас авахад зарцуулсан гэх 570 000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан, үлдэх “Хас” банкнаас зээлсэн зээлийн үлдэгдэл гэх 869 900 төгрөгнөөс 600 000 төгрөгийг Баатарсүхээр төлүүлнэ гэж зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эвлэрлийг баталсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхзул нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Баатарсүхээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан 600 000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 18 650 төгрөгний тал хувь буюу 9 325 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.

  7 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.