Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 136/2016/00285/И |
Дугаар | 136/ШШ216/00279 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ216/00279
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “Б ХХК-ний төлөөлөгч Ч.Т нь дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний хөлс 16 607 245 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 18 607 245 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд 16 607 245 төгрөг, алданги 7 070 968 төгрөг, нийт 23 678 213 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Ч” ОНӨХХК-ний төлөөлөгч Ч.Д харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч” ОНӨХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 276 341 төгрөгийн тал хувь 138 170 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас, тал хувь болох 138 170 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН