Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:*******/-гийн    

Хариуцагч: *******, , тоотод оршин суух, ******* овгийн гийн /РД:/-д холбогдох

Эх байх эрх хасах, Т., Т. нарын асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б. нь онд төрсөн. Бид эгч дүүс. Гэхдээ эгч маань өвөө н.гаар овоглосон. Би ээжийнхээ нэрээр овоглосон. Эгч Б. маань н. гэдэг хүнтэй гэр бүл болж том хүү Т., охин Т. нарыг төрүүлсэн. Эгч маань бага охин Т.ийг гаргасны дараа сэтгэцийн өвчтэй болж ажил хөдөлмөр эрхлэхээ больсон. 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эгч Б.гийн нөхөр н. аваарт орж нас барснаас хойш эгч Б.гийн сэтгэцийн өвчин улам даамжирч гэр орон 2 хүүхдээ орхиод дэмий тэнэдэг болсон. Хоёр хүүхдийг нь харж хамгаалах хүнгүй өлсөж зовж байсан учир би төрсөн дүүгийнх нь хувьд 2 хүүхдийг нь өөр дээрээ авч одоог хүртэл харж хандаж ирсэн. Энэ  хугацаанд  эгч  Б.  нэг ч  удаа 2 хүүхдээ эргэж тойрч ирээгүй бөгөөд том хүү Т. нь одоо 7 дугаар ангид, бага охин Т. нь 4 дүгээр ангид тус тус сурч байна. Хоёр хүүхдийг нь би хоёуланг нь сургууль соёлд оруулж асран халамжилж, хүүхдүүд нь надад дассан надтай хамт байх хүсэлтэй байгаа тул Б.гийн эх байх эрхийг хасуулах, 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т., 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т. нарын асран хамгаалагчаар Б.******* намайг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Мөн миний бие Дархан хотод амьдардаг байнга ирж очих боломжгүй тул хэргээ яаралтай шийдвэрлүүлмээр байна. Охин Т. Хөтөлд манай ээжийнд амралтаараа очсон байгаа. Охин Т. сүүлийн хэдэн жил манай гэрт гэр бүлийнхэнтэй маань хамт амьдарч байгаа бөгөөд өөрөө ч амьдрах сонирхолтой тул түүнийг шүүхэд ирүүлэх боломжгүй байгааг   харгалзан   үзэж   асуулгүйгээр   хэргийг   яаралтай  шийдвэрлэж  өгнө үү.

Т.ийг нь шүүхэд авчирсан болно. Б.гийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин 2 хүүхдийг өөрийн асрамжинд авна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хүү Т., охин Т. нарыг өөрийн төрсөн дүү Б.*******гийн асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй,  маргахгүй, би өөрөө хөдөлмөрийн чадваргүй группт байдаг болохоор манай дүү Б.******* нь миний 2 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн хүүхдүүдийг асрамжиндаа авах нь хүүхдүүдэд маань хэрэгтэй тул маргах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.гийн эх байх эрхийг хасах, Т., Т. нарын асран хамгаалагчаар тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.гийн эх байх эрхийг хасах шаардлагаасаа татгалзаж, Т., Т. нарыг өөрийн асрамжинд үлдээхийг хүсэж тайлбар гаргасан.

Хариуцагч Б. өөрийн төрсөн хүүхдүүд Т., Т. нарыг  Б.*******гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч, маргаагүй.

Б. нь 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Т., 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Т. нарыг төрүүлсэн. 2009 оноос хүүхдүүдээ асарч өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр хүүхдүүдийг хүнд нөхцөлд орхисон. Б.******* нь Б.гийн 2 хүүхдийг өөрийн асрамжинд авч одоог хүртэл асран хүмүүжүүлж байгаа зэрэг үйл баримт нь зохигчдын тайлбар, хүүхдийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Т., Т. нар нь нагац эгч Б.*******гийн асрамжинд очин аймгийн “” д  суралцаж, Б., Б.******* нарын гэр бүлд амьдарч, асран хүмүүжиж байгаа, цаашид Б.*******гийн асрамжинд байх санал, хүсэлтэй  зэрэг нь хүүхдүүдийн эрх ашиг, сонирхолд хохирол учраагүй, учрахааргүй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг иргэн гэр бүлдээ авч, өөрийн зардлаар асран хүмүүжүүлж болно гэж заасны дагуу Б.******* нь хүнд нөхцөлд байсан хүүхдүүдийг буюу нагац дүү нараа өөрийн асрамжинд гэр бүлдээ авч, асран хүмүүжүүлж байгаа нь хууль зөрчөөгүй, энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэх, хүүхдүүдийг Б.*******гийн асрамжинд хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Харин тэдний асрамж, асран хамгаалагчийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байгаа нь буруу байна.

Шүүх Б.*******г Т., Т. нарын асран хамгаалагчаар тогтоох боломжгүй. Энэ асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан журмын дагуу сум, дүүргийн Засаг дарга тогтоох үүрэгтэй.

Харин дээрхи хүүхдүүдэд асран хамгаалагчийг тогтоох, тогтоолгохыг  холбогдох этгээдэд үүрэг болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан аймгийн *******ийн Засаг даргын албан бичиг /хх-3/, аймгийн “” цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-4/, хүүхэд эрүүл бойжиж буй тухай тодорхойлолт /хх-5,6/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар  /хх-7/, Т., Т. нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-8/, Б.гийн нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-9,10/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Б.гаас 70.200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* овгийн гийн , ******* овгийн гийн нарыг ******* овгийн *******ы ******* /РД:*******/-гийн асрамжинд байгааг хэвээр үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.1, 67.2-т зааснаар 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т., 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т. нарт хууль ёсны асран хамгаалагч тогтоох, тогтоолгохыг Б.*******, аймгийн Дархан сумын Засаг дарга болон Налайх дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Б.гаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.

6. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ