Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, *******, *******т оршин байрлах, “*******” ХХК-ийн *******ын

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.******* нь манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан ба зээлээ эргэн төлөөгүй. Зээл төлүүлэх шаардлагыг тавих гээд Б.*******г хайсан боловч олдохгүй байна. Хамтран зээлдэгч болох Б.*******гийн ээж н.******* нь мөн олдохгүй байгаа. Б.******* болон н.******* нар нь албан ёсны бүртгэлтэй хаягандаа амьдардаггүй. Налайхад Б.*******гийн төрсөн дүү нь байдаг боловч холбогдох утас, гэрийн хаяг нь олдохгүй байна. Иймд Б.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “*******” ХХК-ийн ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол  зохих  этгээд  Б.*******г  эрэн  сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ. Хүсэлтийн үндэслэлээ ... Б.*******гоос зээлийн гэрээгээр хүлээсэн эргэн төлөлтийн үүргийг шаардах, шүүхэд хандах гэхээр тэрээр хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүний оршин суугаа газрыг олж тогтоолгох хүсэлтэй байна ... гэж тайлбарласан.

Б.******* нь хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох зэрэг нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн Б.*******г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах, уг ажиллагааг Тахарын байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол  зохих  этгээд болох *******ийн *******гийн регистрийн дугаар: *******, утас: , сүүлийн оршин сууж байсан хаяг нь: *******, , тоот, өөр мэдээллийг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнтэй холбогдуулан “*******” ХХК-ийн *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******гийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******гийн регистрийн дугаар: *******, утас: , сүүлийн оршин сууж байсан хаяг нь: *******, , тоот, өөр мэдээллийг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “*******” ХХК-ийн *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.НАРМАНДАХ