Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-гийн

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, үрчлэгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-ны өдөр охин Д.г төрүүлсэн билээ. 2011 онд гадагшаа явах шаардлагатай болж охиноо өөрийн ээж болох Х.*******д үрчлүүлсэн юм. Одоо охин маань сургуульд орж надтай цуг амьдардаг бөгөөд бичиг баримт хөөцөлдөх, мөн эцэгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Үрчлэгч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.г өөрийн нэр дээрээ үрчлэн авч 7 нас хүртэл нь өсгөж бойжуулсан юм. Одоо охин Д. нь ээж Д.*******тэй цуг амьдарч сургуульд сурч байгаа бөгөөд цаашид ээжтэйгээ хамт байх нь чухал гэж үзэж байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Д.г ээж Д.*******д нь эргүүлэн шилжүүлэхийг зөвшөөрч байна гэв. 

Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь *******-ны өдөр төрсөн охин Д.г Х.*******д үрчлүүлснийг хүчингүйд тооцуулж түүнийг асран хүмүүжүүлэх эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ.

Үрчлүүлэгч Д.******* нь гадаадад удаан хугацаагаар ажиллаж амьдрах болсон учир өөрийн төрсөн охин Д.г төрсөн эх Х.*******д үрчлүүлэн асран хүмүүжүүлэх, халамжлах эрхийг түүнд шилжүүлсэн, одоо Д. нь өөрийн төрсөн эх Д.*******тэйгээ хамт амьдарч, сургуульд сурч байгаа, үрчлэлт бодит байдал дээр байхгүй нь зохигчдын тайлбар, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-3, 7/ зэргээр нотлогдож байна.

Үрчлүүлэгч Д.*******гийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

Үрчлэгч Х.******* нь хүсэлт гаргагчийн хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг зөвшөөрч, маргахгүй байх тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Д.******* нь *******-ны өдөр төрсөн охин Д.г Х.*******д үрчилснийг хүчингүйд тооцож, түүнийг төрсөн эх Д.*******гийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар *******-ны өдөр төрсөн овгийн *******гийн /РД: /-г 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр овгийн Хархүүгийн *******д үрчилснийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар хүү *******гийн г эх ******* овгийн *******гийн *******гийн асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,   Улсын  Тэмдэгтийн хураамжийн   тухай  хуулийн  7  дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гарагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.НАРМАНДАХ