| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0235/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Б.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911004680237 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Б.А, 1978 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, хадам ээж, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-452б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...........................
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Дэлгэрцэцэгийг архи уулаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “С.Дэлгэрцэцэг манай талийгаач ахын эхнэр нь байгаа юм. 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр С.Дэлгэрцэцэг гэртээ байхгүй байсан. Тэгсэн чинь айлын гэрт согтууруулах ундаа хэрэглээд сууж байсан. Тэгээд зулаа асаагаач ээ гэхэд одоо очлоо гэсэн. Тухайн үед С.Дэлгэрцэцэг 2 хоног гэртээ очоогүй байсан. Лам дээр очиж уулзахад намайг ахынхаа хувцсыг авчир гэж хэлсэн болохоор нь би С.Дэлгэрцэцэгээс манай ахын хувцсыг асуухад бүгдийг нь зарчихсан гэж хэлэхээр нь би уйлаад яаж байгаа юм бэ та гээд өшиглөсөн” гэв.
Хохирогч С.Дэлгэрцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 14 дүгээр гудамжинд айлд сууж байтал талийгаач нөхрийн дүү Алтанчимэг ирээд миний баруун хөл рүү өшиглөөд толгой цохиод авсан. Баруун шилбэний хэсэгт 3-4 удаа өшиглөсөн тэрнээс болоод миний хөл хавдаад хөхөрсөн, мөн толгой руу 1-2 удаа цохихоор нь би 2 гараараа хаасан. Тэгээд миний 2 гар хөхөрсөн ... ” гэх мэдүүлэг /хх-9-10х/,
Гэрч Т.Сарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтанчимэг орж ирээд та нар талийгаач ахын минь 21 хоногийг дуусгачихгүй архи ууж суулаа гээд Дээгийг загнаад байсан ... Удалгүй эргээд хартал Дээгийгийн хөл рүү Алтанчимэг өшиглөж байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,
Яллагдагч Б.А мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед бэр Дэлгэрцэцэгийг хайгаад явж байгаад айлд согтуу байхад нь олсон юм. Тэгээд би Дээгий эгч дээр очоод зулаа асаа гэж загнасан. Тэгээд талийгаач ахын хувцаснаас лам аваад ир гэж хэлсэн болохоор нь хаана байгаа талаар асуутал бүгдийг нь зарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уйлаад хөл рүү нь өшиглөчихсөн юм /хатуу ултай гутлаар/ гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн №1860 тоот дүгнэлтэнд:
“1.2. С.Дэлгэрцэцэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шагай, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шагай, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-18-19х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Дэлгэрцэцэгийг архи уулаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.