Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

            улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

хохирогч Н.Сэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811019070685 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Д.М, 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1128б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ....................................

          Шүүгдэгч Д.М нь 2018 оны 7 дугаар зүйлийн 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны гадна иргэн Г.Сэргэлэнгийн “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 5 дугаар сургуулийн орчим хүүхэд хайж явж байхдаа нэг хүн утсаа оролдоод сууж байхаар нь гар утсыг нь хажуугаар нь гүйхдээ авсан. Хохирол төлбөрийг барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан” гэв.

Хохирогч Н.Сэргэлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 дугаар сургуулийн зүүн урд талын зам дагуу байрлах байрны булан дээр өөрийн эзэмшлийн 90415050 сим уншдаг байсан “Самсунг галакси эс-6” маркийн гар утсаар эхнэртэйгээ ярьж байх үед араас 39 орчим насны дундаж нуруутай улаан өнгийн кепгин малгайтай, усан цэнхэр өнгийн подболк, бараан өнгийн өмд өмссөн гутлыг нь анзаарч хараагүй махлагдуу бор царайтай үл таних эрэгтэй хүн миний араас ирээд баруун гарнаас утас шүүрээд байрны араар тойроод зугтаасан. Араас нь хөөгөөд гүйцээгүй ба тэр залуу ганцаараа явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,\

Хохирогч Н.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “7 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлээд, байрны гадаа эхнэрээ хүлээгээд шатан дээр сууж байх үедээ гар утсаа алдсан. Нэг сарын дараа таны хохирлыг нөхөн төлөх гэсэн юм гэж нэг хүн залгаад хохирлыг нөхөн төлсөн. Хохиролд 300.000 төгрөгийг авсан. Гомдол, санал байхгүй” гэв.

Гэрч Ч.Өсөхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд ажлын гадна тамхи татаад зогсож байтал манай урд талд байрлах 44 дүгээр байрны хойд булан дээр нэг залуу гүйгээд өнгөрсөн. Араас нь нэг залуу гарч ирээд хөөж байсан. Тэгэхээр нь л эд зүйлээ булаалгасан юм байлгүй гээд бодоод зогсож байтал сүүлийн залуу гүйцэхгүй буцаж ирээд утсаараа нэг яриулчих гээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Яллагдагч Д.М мэдүүлэхдээ: “...Болороог хайгаад 5 дугаар сургуулийн хажууд явж байсан чинь нэг шорт подволктой нүүрэндээ маск зүүсэн 30 гаруй насны залуу 5 дугаар сургуулийн урд талын ногоон өнгийн 4 давхар байрны үзүүрт утсаа алган дээрээ ил тавьчихсан оролдоод сууж байсан юм. Тэгэхээр нь мөнгө олохын тулд тэр эрэгтэйн гар утсыг шүүрч зугтаах санаа төрсөн. Тэгээд би хажуугаар нь гарахдаа утсыг нь шүүрээд зугтаачихсан юм. Тэр хүн араас хөөсөн боловч гүйцээгүй удалгүй зогссон. Би тэгээд байран дундуур явсаар байгаад Сан зочид буудлын урдуур ороод 50 дугаар сургуулийн араар гараад сааданд суугаад утсыг нь харсан чинь Цагаан өнгийн самсунг галакси эс-6 гар утас байсан юм. Тэгээд би шууд тэди худалдааны төвийн гадаа зогсдог хүмүүсийн нэг ченжээс нь асуугаад 90.000 төгрөгөөр нэг эрэгтэй хүнд зарсан ...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Д.М нь 2018 оны 7 дугаар зүйлийн 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны гадна иргэн Г.Сэргэлэнгийн “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Мыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.