Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Нармандах |
Хэргийн индекс | 104/2016/0442/И |
Дугаар | 425 |
Огноо | 2016-08-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-ийн
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овгийн ын /РД: /-т холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагаа иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийг эрэн сурвалжлуулах болгон өөрчилсөнийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.ийн хүсэлтээр 2015 оны 10 сарын 12-ны өдрөөс 12 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар уурхайд зарах зорилгоор 2.500.000 төгрөгийн үнэтэй хүнсний зүйл зээлсэн юм. Гэтэл Б. нь буцааж төлөөгүй тул түүнээс уг мөнгийг гаргуулж өгнө үү ... Б. нь амьдарч байсан хаягнаасаа удаа дараа нүүн зугтааж байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ. Хүсэлтийн үндэслэлээ ... Б. нь хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүний оршин суугаа газрыг олж тогтоолгон, шүүхэд хандаж 2.500.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна ... гэж тайлбарладаг.
Б. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба тэрээр хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй зэрэг нь зохигчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас /хх-4/, хэрэгт авагдсан шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-15/, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн Б.ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах, уг ажиллагааг Тахарын байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овгийн ын ийн регистрийн дугаар: , утас: , , сүүлийн оршин сууж байсан хаяг нь: *******, *******, *******, өөр мэдээллийг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас /хх-4/, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-15/, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-16/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овгийн ын ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.ийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овгийн ын ийн регистрийн дугаар: , утас: , , сүүлийн оршин сууж байсан хаяг нь: *******, *******, *******, өөр мэдээллийг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ