Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 426

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах  би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин байрлах, “*******” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн /РД: /-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.604.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 08 сарын 06-ны өдөр манай тоосгоны үйлдвэрээс Б. нь 40.800 ширхэг тоосго нэг бүрийнх нь үнэ 135 төгрөгөөр худалдан авч нийт 5.508.000 төгрөгнөөс 1.904.000 төгрөгийг бэлнээр төлсөн ба үлдэгдэл 3.604.000 төгрөгийг 2015 оны 08 сарын 25-нд төлөхөөр тохирч улсын дугаартай “Хьюнда Санта Пе О” маркийн машиныг барьцаа болгон үлдээсэн. Гэтэл дээрх мөнгийг төлөхгүй байгаа тул 3.604.000 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-д төлөх 3.604.000 төгрөгийн оронд тус компанид барьцаанд тавьсан улсын дугаартай “Хьюнда Санта Пе О” маркийн машиныг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр тохиролцож эвлэрэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.604.000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Б. нь тус компанид барьцаанд тавьсан    улсын дугаартай “Хьюнда Санта Пе О” маркийн машиныг компанид төлөх ёстой 3.604.000 төгрөгийн оронд өгч, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож талууд эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.604.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь тус компанид барьцаанд тавьсан улсын дугаартай “Хьюнда Санта Пе О” маркийн машиныг компанид төлөх ёстой 3.604.000 төгрөгийн оронд өгч, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-29/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.614 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 36.307 төгрөгийг, хариуцагч Б.оос 36.307 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ийн ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.604.000 /гурван сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Б. нь тус компанид барьцаанд тавьсан улсын дугаартай “Хьюнда Санта Пе О” маркийн машиныг нэхэмжлэгчид төлөх ёстой 3.604.000 /гурван сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөгийн оронд өгч, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.614 /далан хоёр мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 36.307 /гучин зургаан мянга гурван зуун долоо/ төгрөгийг, хариуцагч Б.оос 36.307 /гучин зургаан мянга гурван зуун долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ