Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 305

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 16                         Дугаар 305                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг сумын төвд оршин суух Хатиган овогт Адъяагийн Ганхуяг 

 

 ”Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.07.20-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Ганхуяг, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч А.Ганхуяг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972-1976 онуудад тууврын мал малласан. 1976-1979 онуудад цэргийн алба хааж ирээд  1980-1983 онуудад Барилга угсралтын конторт нормчноор, 1983-1987 оныг хүртэл сүү тосны заводод туслах ажилчнаар, 1987-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсан. Надад нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр олгосон боловч одоо хөдөлмөрийн дэвтэрээ олохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай байна. Иймд намайг 1972 оны 10 дугаар 01-ээс 1976 оны 07 дугаар сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 23-аас 1982 оны 11-р сарыг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1983 оны 06 дугаар сараас 1987 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оноос 1991 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хатиган овогт Адъяагийн Ганхуяг нь 1972 оны 10 дугаар 01-ээс 1976 оны 07 дугаар сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 23-аас 1982 оны 11-р сарыг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1983 оны 06 дугаар сараас 1987 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оноос 1991 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ажилд томилсон тухай тушаал, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016.01.20-ны өдрийн 177/15 тоот лавлагаа, Сүхбаатар аймгийн Төрийн архивын цалингийн тодорхойлолт, тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Ч.Сүхийн шүүхэд өгсөн “. . . А.Ганхуяг нь аав ээжийн хамт 1972 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатарын сумын Сүхбаатар зам нэгдэлд 1976 оныг хүртэл тууварчин хийж байсан. Тэр үед Сүхбаатар сумаас Дорнод аймаг руу мал тууварладаг байсан. Тухайн үед мал тууварласан хүмүүс 11 сарыг хүртэл нутагтаа ирдэггүй малаа тууварлаад явдаг байсан. Ирээд төл мал төллүүлэх, туслах малчнаар ажиллуулах зэргээр зүгээр суулгана гэж байдаггүй байсан үе. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1973-1981 оныг дуустал малчин, тууварчин зэрэг ажил хийж байсан. А.Ганхуяг нь 1976-1979 онуудад цэргийн алба хааж ирээд сумандаа туслах бригадад туслах ажилчнаар ажилладаг байсан. Бид айл саахалт нутагладаг байсан болохоор А.Ганхуягийн ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ” гэх, гэрч Ж.Баяраагийн “. . . Намайг 1975 онд Сүхбаатар суманд эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор очиход А.Ганхуяг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатарын сумын Сүхбаатар зам нэгдэлд тууварчин байсан. Цэрэгт явж ирээд туслах ажилчин зэрэг хар ажил хийгээд л явдаг байсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3-р бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн жолооч  хийж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор А.Ганхуягийн ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ “ гэх  мэдүүлгүүдээр нотлогдож байх тул 1972.10.01-ээс 1976 оны 07 дугаар сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 23-аас 1982 оны 11-р сарыг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1983 оны 06 дугаар сараас 1987 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оноос 1991 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч А.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хатиган овогт Адъяагийн Ганхуягийг 1972 оны 10 дугаар сарын 01-ээс 1976 оны 07 дугаар сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 23-аас 1982 оны 11-р сарыг хүртэл Барилга угсралтын конторт нормчноор, 1983 оны 06 дугаар сараас 1987 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оноос 1991 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч А.Ганхуяг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.   

   

                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНГЭРЭЛ