Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0238/и |
Дугаар | 263 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Cүхбаатар сумын 3 дугаар сумын төвд оршин суух Цэндийн Бадмаагийн
”Ажилласан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.06.21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Бадмаа, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Бадмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1976-1982 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, 1983-1986 он хүртэл аймгийн Барилга угсралтын конторт үйлчлэгч, 1987-1989 онуудад Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хатгин овогт Цэндийн Бадмаа нь 1976-1982 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016.05.31-ний өдрийн 135/15 тоот лавлагаагаар нотлогдож байх тул 1976-1982 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Бадмаа нь 1983-1986 онуудад аймгийн Барилга угсралтын конторт цэвэрлэгчээр ажиллаж байсан гэж байгаа боловч архивын лавлагаа нь Т.Бадам гэсэн нэртэй байгаа ямар учраас овог нэр зөрүүтэй баримт гаргаж өгсөн талаараа өөрөө нотлож чадахгүй байх тул энэ удаад Ц.Бадмааг Барилга угсаралтын конторт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоох боломжгүй байна. Мөн 1987-1989 онуудад Сүхбаатарын зам нэгдэлд малчин байсан гэж байгаа боловч түүнийгээ нотлох баримт ирүүлээгүй учраас 1987-1989 онуудад ажиллаж байсан болохыг нотлогдохгүй байна. Иймд 1983-1989 онуудад ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Бадмаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хатгин овогт Цэндийн Бадмаа 1976-1983 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ц.Бадмаа нь 1983-1986 онуудад аймгийн Барилга угсралтын конторт цэвэрлэгчээр, 1987-1989 онуудад Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бадмааг улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Бадмаа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн төвд оршин суух Гомбосүрэнгийн Энхтуяа
”Ажилласан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.07.05-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Энхтуяа, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1982-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд, 1992-1996 он хүртэл Хөгжилт ХК-д ня-богоор ажилласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч анх ажилд орсон, ажлаас чөлөөлөгдөн хоёр бичилт хийгдсэн байна. Аж ахуйн нэгжийн өөрчлөлтөөр нэгдэл 1992 онд тарж, нэгдлийн суурин дээр Хөгжилт ХК байгууллаглаж би ня-богоор очиж ажилласан, гэтэл энэ ажилд орсон, нэгдлээс чөлөөлөгдсөн 2 бичигдээгүй байгаагаас болоод ажиллаж байсан тухайгаа тогтоолгох шаардлагатай болсон тул намайг 1982-1996 он хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдэл болон Хөгжилт ХК-д ня-богоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Загдхорлоо овогт Гомбосүрэнгийн Энхтуяа нь 1982.04.01-нээс 1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ня-бо, 1992-1995 он хүртэл Онгон сумын Хөгжилт ХК-д ня-богоор тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015.04.22-ны өдрийн 53/15, 2014.12.26-ны өдрийн 404/15 тоот лавлагаанууд болон тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Д.Шарын шүүхэд өгсөн “. . . Би 1974-1996 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд автомашины жолоочоор ажиллаж байсан. Г.Энхтуяа нь 1982 онд Наран сумаас шилжиж ирээд Хөгжилт нэгдэлд ня-богоор ажилд орсон. Тэгээд нэгдэл тартал ажиллаад, нэгдэл тараад Хөгжилт ХК болж шинэчлэгдэхэд Г.Энхтуяа ня-богоор нь орж ажилласан. 1996 онд уг компани тарахад бид бүгд ажилгүй болсон юм.” гэх, гэрч Д.Хүрэлбаатарын “. . . Би 1981-1996 он хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдэлд механикчаар ажилласан. Г.Энхтуяа 1982 онд нэгдэлд ня-богоор орж ажилласан. Тэгээд Хөгжилт нэгдэл тараад Хөгжилт ХК болоход Г.Энхтуяа ня-бо нь болсон. Би 1996 онд уг компаниас гарахад Энхтуяа ажиллаж л байсан “ гэх мэдүүлгүүдээр Г.Энхтуяагийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд болон Хөгжилт ХК-д ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул 1982-1995 он хүртүл ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ..
Нэхэмжлэгч Г.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Загдхорлоо овогт Гомбосүрэнгийн Энхтуяаг 1982.04.01-нээс 1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ня-бо, 1992-1995 он хүртэл Хөгжилт ХК-д ня-богоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Г.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Энхтуяа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ