Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 235

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 сарын 27                         Дугаар 235                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг Дэлийн шанд гэдэг газарт нутаглах Т.Чулуунбаатар 

 

 ”Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.06.15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Чулуунбаатар, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Т.Чулуунбаатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1979 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1971 онд малчин болоод 1977 онд цэрэгт яваад 1 жил  болоод өвчний улмаас цэргээс халагдаж ирээд уг нэгдэлд нэгдэл тартал тасралтгүй мал маллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй гээд шүүхээр ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Би бол анхны илгээлтийн эзэн болж байсан хүн. Үүнээс хойш дандаа тасралтгүй мал маллаж байсан. Иймд 1971-1990 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Орлой овогт Түвдэндаржаагийн Чулуунбаатар нь 1971.07.01-нээс 1977  оныг  хүртэл, 1978 оны 12 дугаар сараас 1991 оныг хүртэл  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013.01.09-ний өдрийн 10/15 тоот лавлагаа, тухайн үед хамт ажиллаж байсан гэрч М.Батчулууны шүүхэд өгсөн “. . . Би 1980 онд  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин болж Т.Чулуунбаатарын туслах малчнаар очиж байсан. Манайх Т.Чулуунбаатарын туслах малчнаар 2 жил ажиллаад өөрсдөө нэгдлийн суурь мал авч тусдаа гарч байсан. Түүнээс хойш Т.Чулуунбаатар нь тус нэгдэлд тэмээ хариулж байсан. Бид нэгдэл тартал айл саахалт явж нэгдлийн мал маллаж байсан” гэх, гэрч С.Батсуурийн “. . . Би 1984-1987 оныг хүртэл Т.Чулуунбаатартай хамт тэмээ хариулж байсан. Чулуунбаатар миний мэдэхийн л малчин байсан. Нэгдэл тартал мал малласан “ гэх  мэдүүлгүүдээр Т.Чулуунбаатарын Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул 1971-1991 оныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Нэхэмжлэгч Т.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Орлой овогт Түвдэндаржаагийн Чулуунбаатарыг 1971.07.01-нээс 1977  оныг  хүртэл, 1978 оны 12 дугаар сараас 1991 оныг хүртэл  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Т.Чулуунбаатар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.                        

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНГЭРЭЛ