Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0500/и |
Дугаар | 246 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 246
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016.07.01 Дугаар 246 Баруун- Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р баг, сумын төвд оршин суух П.Ганборгилын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Бага дөрвөлжийн 10-1 тоотод оршин суух Сүхтогоогийн Саруулд холбогдох 1.000.000 / нэг сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ганборгил шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Саруул нь 2013 оны 12-р сард бяруу өгнө гээд 1.750.000 төгрөг авсан. Үүний 1000.000 төгрөгөнд 4 бяруу авч зөрүү болох 750.000 төгрөгийг буцааж авахаар хоёр удаа очсон боловч мөнгөө авч чадаагүй. Надад барьцаа болгож газрын гэрчилгээ үлдээсэн боловч Баярмаа гэдэг хүнд зарчихсан байсан. Иймд С.Саруулаас 750.000 төгрөгийг, Эрдэнэцагаан сум руу хоёр удаа ирж, очсон зардал 250.000 төгрөг, бүгд 1000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Саруул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Ганборгилын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би П.Ганборгилд бяруу зарахаар тохиролцож мөнгө авсан 750.000, П.Ганборгилын гаргасан зардал 250.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ганборгил нь хариуцагч С.Саруулаас 1.000.000 / нэг сая / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Саруул нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28.550 төгрөгийн 50 хувь болох 14.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 14.275 төгрөгийг хариуцагч С.Саруулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Ганборгилд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ганборгилын нэхэмжилсэн 1.000.000 / нэг сая / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Саруул төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28.550 төгрөгийн 50 хувь болох 14.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 14.275 төгрөгийг хариуцагч С.Саруулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Ганборгилд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ