Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 256

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 05                          Дугаар 256                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б “ танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг сумын төвд оршин суух Оймдууд овогт Жамъянбуугийн Баяраа

 

”Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.06.22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, хүсэлт гаргач Ж.Баяраа нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Оймдууд овогт Жамъянбуугийн Баяраа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1972 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг эхээ даган мал малласан. 1977 онд цэргийн албанд явж 1980 онд халагдаж ирээд Сүхбаатарын зам нэгдэлд 1991 оны 3 дугаар сарыг хүртэл мал малласан. Надад хөдөлмөрийн дэвтэр байсан боловч 1990-ээд оны үед гэр шатахад шатсан юм. Иймд миний 1972-1991 онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Оймдууд овогт Жамъянбуугийн Баяраа нь 1972 оноос 1977.06.20, 1981.06.01-ээс 1991.03.01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн  Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2009.06.11-ны өдрийн 127/15 тоот лавлагаа, гэрч Д.Алтангэрэлийн шүүхэд өгсөн “ . . . Ж.Баяраа нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 4 дүгээр анги төгсөөд л аав ээжийн хамт мал маллаж ажлын гараагаа эхлэж байсан. Түүнээс хойш нэгдэл тартал тасралтгүй мал малласан. Эднийх голдуу хонин суурьтай байсан. Би Ж.Баяраагийн бригадын дарга нь байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх, гэрч Б.Нацагдоржийн “. . Ж.Баяраагийн аав Жамъянбуу гэдэг хүн байсан. Ж.Баяраа  нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1970-аад оноос 1991 оныг хүртэл мал маллаж байсан. Эднийх годуу хонин суурьтай байсан. нэгдлийн малыг насаараа л малласан. Ажиллаж байх хугацаандаа цэрэгт явсан. Бусад үед нь байнга л мал малласан. Бид нэгдэлд нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор Ж.Баяраагийн ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Ж.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн

133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Оймдууд овогт Жамъянбуугийн Баяраа нь 1972 оноос 1977.06.20-ыг хүртэл, 1981.06.01-ээс 1991.03.01-ийг хүртэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Ж.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Ж.Баяраа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ