Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 243

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132  дугаар зүйлийн 132.3-т заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Энхзаяа хариуцагч О.Баатарсүх нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Энхзаяаг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Баатарсүхээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн 50 хувь болох 35.100 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.