Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0424

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Н.Анармаа

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Саранчимэг

хохирогч: С.С

түүний өмгөөлөгч: О.Цэвэлмаа

шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806093080376 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А Б,19  оны 3 дугаар  сарын 27-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн  дугаар хороо   дугаар гудамжны  тоотод буюу өөрийн гэртээ найз эмэгтэй гэх С.С маргалдаж зүүн хацар луу алгадаж үснээс нь чирч жижиг өрөөнд байх орон дээр хэвтүүлэн цээжин дээр нь хоёр өвдөгөөрөө дарж зүүн шанаанд нь зөөлөн эдийн няцрал, цээжинд нь цус хуралт бүхий гэмтэл, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод буюу өөрийн гэртээ найз Чинзоригтой маргалдаж найз охин С.С маргааныг таслан зогсоох гэж дундуур нь ортол нүүр лүү нь харж байгаад нүүр хэсэгт нь баруун гараараа цохиж баруун хөл рүү нь өшиглөж түлхэж унагаан тархи доргилт уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч  А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С уулзаж, Ш гэх найзтай хамтдаа гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Тэр орой С бид 2 хоорондоо хэрэлдэж, дараагаар нь эвлэрээд хоносон. Маргааш өдөр С бие өвдөөд Ш бид нар гэртээ гадагш гаралгүй өнжсөн. Маргааш өдөр нь буюу 11 дүгээр сарын 09-нд Ш гэх найз Ч дуудсан. Бид хамтдаа пиво хувааж уугаад ус авахаар худаг руу явж ирсэн. Хоорондоо маргах зүйл болоогүй. Би Ч гар барилдаад дийлсэн. Дараагаар Ч гарч “зодолдъё” гээд барилцаж авахад Ш салгасан. Удалгүй орой 7 цаг өнгөрч байхад С гэрээс гараад явсан.  Гэнэт гэрт тог тасарсан. Яагаад тог тасрах болсныг мэдэх гэж гадаа хашаандаа гарахад С тог тасалсан байсан. С байшингийн зүүн ард талд сууж байсан. С аргадаад гэртээ хамтдаа буцаж ороод том өрөөнд Ш, Ч хамтдаа, гал тогооны өрөөнд С хамт унтсан. Үүнээс хойш 1 цагийн дараа 2 найз дэлгүүр орно гээд гарч явсан. С “гэртээ харина” гэж гараад явсан. С удалгүй орж ирээд “чи миний араас гарсангүй, өөр хүүхний араас гардаг байсан биздээ” гэж надруу дайрч усны сав шидэхэд нь том өрөө рүү орж зугтсан. Мөн С гал тогооны өрөөнөөс халуун сав авч шидсэн. Хутга шидэх гэж завдсан. Дараа нь С том эгч рүү залгасан. С миний утас шүүрч аваад газар шидсэн. Би дараа нь утсаа аваад цагдаа дуудсан. С эгч рүүгээ ярихад ойрхон байсан Б эгч нь ирэх замдаа цагдаа дуудаад нөхөртэйгээ орж ирсэн. Дараа нь цагдаа нар араас орж ирсэн. Цагдаа С биш намайг баривчилж авч явсан. Баянзүрх дүүргийн  эрүүлжүүлэхэд 0.13 зэргийн  согтолттой эрүүлжүүллэгдсэн гэв.

          Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой Б уулзсан. Гэр рүү нь 75 литрийн шилтэй архи авч орсон. Дараа нь Ш орж ирээд хувааж уусан. Б урьдын хүүхэнтэйгээ уулзсан талаар муудалдаж хэрэлдэхэд том өрөө рүү ороод надад гар хүрсэн. Тэр үед 1 жилийн өмнөх харилцааг дурсаж, муудалцаж, би өөдөөс нь чарлаж алгадсан. Дараа нь намайг өшиглөсөн. Би цохиулж доошоо удаан хугацаанд суусан. Дараа нь очиж Б цохьсон. Б миний зүүн талын шанаа руу хүчтэй цохисон болохоор хөгжим Б руу авч шидэхэд хажуугаар нь шидэгдээд цонх хагалсан. Намайг хэл амаар маш ихээр доромжилсон. Намайг хүчтэй савж үсдсэн. Ор руу шидээд 2 өвдгөөрөө эгэм дээр дараад намайг “цохичих уу” гээд цохиогүй. 11.08 ны өдөр миний бие их өвдсөн. Бүх бие хөх няц болсон байсан. 11 дүгээр сарын 09-ний өдөр Ш, Б Ч бид 4 хамтдаа шил архи авчираад уух гэж байхад ээж над руу залгаад байхаар нь Бс “явчих уу” гэж асуухад Чг намайг “уухгүй явах гэж байна уу” гэсэн.  Ч, Б нар гар бариад муудалцаад гарах гэж байхад нь би болиулах гэж байхад, намайг “байж бай” гээд байхаар нь би гарах гэж байтал миний утсыг аваад гэртээ орсон. Би утсаа авах гэж хүлээж сууж байгаад хаалга түгжсэн байхаар нь би гэрлийн паскатал салгасан. Над дээр дараа нь  ирэхдээ Б “ чи гичии юу хийгээд байгаан” гэж хэл амаар дайраад байсан. Миний утсыг өгөхгүй гэртээ орсон. Утсаа “авий” гэж араас нь ороод утсаа авахаар энэ хүнтэй дахиад зодолдсон. Дахиж надад гар хүрсэн. Утсаа авах гэхэд “ өгөхгүй гэж байна” гээд намайг түлхээд би авдарны өнцөг мөргөөд дух хавдсан. “Яагаад намайг түлхсэн” гэж босож ирээд би эргүүлэн өшиглөж нилээн зодолдоод зүүн шанаа руу дахин алгадсан. Халуун савыг энэ хүн рүү шидсэн ч доторх нь хоосон байсан. Усны том савыг би бол энэ хүн рүү шидээгүй. Хутга шидээгүй өөрөө надруу гарандаа бариад далайж байсан. Тэгээд миний утсыг өгөхгүй байхад өөрөө газзар унагааж гишгэсэн. Ш утаснаас манай хүргэн ах руу залгасан байсан. Танай дүү надад согтуу агсам тавиад байна гэж утсаар хэлсэн. Удалгүй манай ах эгч нар орж ирсэн. Намайг зодсон гэж хэлсэн. Би тэр үедээ гомдож уйлж орилж байсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Тэр өдөр Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнд очсон. Нөгөөдөр нь давтан очиж үзүүлсэн. Шүүх эмнэлгийн тогтоосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Манал оточ эмнэлэг  дээр 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн хохирлын хэмжээ 2.364.000 төгрөг гарсан. Үүнд: Шүүхийн шинжилгээний 8.000 төгрөг, тархины зураг 100.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, үзлэг оношилгоо 20.000 төгрөг, 35.000 төгрөг, эмэгтэйчүүүд 25.000 төгрөг, шатахууны 211.000 төгрөг, сүүлийн өмгөөлөгчийн үлдэгдэл хөлс мөнгө 500.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

           Шүүгдэгч  А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 7-ны орой найз охин С уулзсан юм. Тэгээд би гэртээ дагуулж ирээд 2 хоносон. 2018 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр манай найз Чо, Ш нар манай гэрт ирсэн ба бид нар 1 шил 0.75 граммын архи 2 литрийн Нийслэл пиво хувааж ууцгаасан. Орой 19.00 цагийн орчимд С юм хэлэлгүй гарч явсан. Хэсэг хугацааны дараа манай тогийг тасалсан гэтэл С тасалсан байсан юм. Би гэрээсээ гартал С манай байшингийн хойно сууж байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ хайраа гээд хэрүүл хийлгүй гэртээ оруулсан. Хэсэг хугацааны дараа С би явлаа гээд гараад явсан. Би араас нь гараагүй байж байтал С буцаж орж ирээд чи намайг сая явахад араас гарч ирсэнгүй өөр хүн байсан бол чи гарах л байсан гээд над руу усны сав авч шидээд намайг алгадсан. Тэгэхээр нь би зайгаа бариад том өрөөнд ортол манай гэрийн халуун савыг над руу шидээд хагалсан гэжээ. /20-21/

           Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний биед учирсан энэ хөнгөн гэмтлийг 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр  тоотод байсан найз залуу болох А.Б учруулсан. Тухайн өдөр би Б гэрт Ш,Ч бид 4 хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэр үед Б, согтуу найз Ч маргалдаад байхаар нь би боль гэж хэлсэн чинь Б миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа, чи цаашаа бай гээд цохисон. Тэгэхээр нь би уурандаа хувцасаа аваад гэрээс гарсан чинь гудамжинд Б миний араас ирээд чи хаашаа явах гэж байгаа юм өөр залуу дээр очих гэж байгаа юм уу гээд миний гарнаас утас булаан аваад гэрлүүгээ орохоор нь би араас нь гар утсаа авах гээд гэрт нь ортол миний утсыг өгөхгүй байсан. Тэгээд над руу гартаа таарсан болгоноор цохиж зодсон. Тэгж байснаа манай том эгч Ц руу залгаад танай дүү чинь над руу юм шидээд намайг зодоод байна гэж хэлсэн. Одоо би 1.864.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.  /хх-н 8-19/    

         Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн төрсөн дүү Сн найз залуу болох Б сайн танихгүй. 2018 оны 2 дугаар сард миний ажил дээр  би танай дүү С найз залуу байна танай дүү намайг зодсон тул би цагдаад хандсан гэж ирж хэлэхэд нь би харсан. Түүнээс өмнө би С нэг хүнтэй үерхэж байгаа гэж л дуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 9-ний шөнийн 21.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж дүү Сг авахад уруул хэсгээс нь цус гарсан дух нь хавдсан эгэм нь хөхөрсөн байдалтай байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийлгэж аваад шууд эмнэлэг явсан. Би Б зан чанарын талаар мэдэхгүй. С хэлсэнээр бол их хартай гэсэн гэжээ. /хх-н 23-24/

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн төрсөн хүү Б С гэдэг охинтой үерхэж байгааг мэдээгүй. 2018 оны зун С гэх хүүхэд манай хүү Б зодуулсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаад шүүх хуралдаан дээр гэм буруугүй гээд шийдвэр гарч байсныг мэднэ. Түүнээс хойш би хүүгээ битгий уулзаж байгаарай гэж хэлсэн. Гэтэл надаас нуугаад уулзаад байдаг байсан юм шиг байна. Манай хүүгээс 6 насаар эгч юм байлаа. Тэгээд уулзахгүй гэхээр нь цагдаад өгнө шоронд хатаана гээд байдаг юм гэсэн. Хэрэг болдог өдөр би гэртээ байгаагүй. Гэтэл манайд л архи ууцгаагаад хэрүүл маргаан болсон юм байлаа гэжээ. /хх-н 25-27/

          Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Б гэрт С, Ч бид дөрөв 2 шил архи мөн пиво хувааж уусан. 18.00 цагийн орчимд Ч бид хоёр унтаад өгсөн. Гэнэт хэрүүл маргаан болоод унахаар нь сэрээд хартал Б, С хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгснээ С халуун сав, усны сав авч Б руу шидээд байсан. Б С зодсон зүйл байхгүй. Ер нь бол энэ хоёр байнга маргалдаж байдаг юм байлаа. С өөрөө ир хартай. Б байнга хардаж хэрүүл маргаан хийдэг юм. Би Б юунаас болоод маргаан болсон юм гэхэд С гараад гэрийн тог таслаад намайг араас нь гарсангүй гэж уурлаад маргаан гарсан гэж хэлсэн гэжээ.  /хх-н 33-35/

          Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр эхнэр бид хоёрыг явж байхад том эгч болох Ц залгаад С Баянзүрх дүүргийн  дугаар хороонд найз Бн гэрт байна гэнэ намайг зодоод байна гээд уйлаад байна та хоёр очоодхооч гэхээр нь эхнэр бид хоёр очиход С жавжнаас цус гарчихсан уйлаад байж байсан. Бид хоёр С авч явах гэхэд Б танай согтуу чинь гэрт агсам тавьсан гэж хэлээд цагдаа дуудсан гэжээ. /хх-н 36-37/

          Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр намайг гэртээ байхад манай том эгч болох Ц над руу залгаад С найз залуу нь зодоод байна гэнэ чи очоодхи гэхээр нь би хаана байгаа юм гэхэд  Баянзүрх дүүргийн дугаар хороонд байх Бд гэж хэлсэн. Тэгээд намайг Б гэрт ирэхэд тэднийд 3 залуу С 4 байсан. С баруун жавж хавиас цус гарчихсан үс нь сэгсийчихсэн байсан. Юу хийж байгаа юм гэхэд Батзаяа намайг зодсон гээд байж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа ирээд Б согтуу байна гээд эрүүлжүүлэхээр авч явсан. С би тамын залуутай учраад зовж байна гээд уйлаад байсан гэжээ.  /хх-н 38-39/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 13468 тоот шинжилгээ Дүгнэлт :      1.С.С биед тархи доргилт, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун өвдөг, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 41/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 42-43/

          Шинжээч эмч Ц.Оэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хохирогч С.С биед үүссэн зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин цээжний цус хуралт бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ байсан. Хохирогч С биед учирсан тархи доргилт, уруулын зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн болох гэмтлүүд юм гэжээ. /хх-н 44-46/

         С.С эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 63-78/

         А.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 97-98/

          А.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 47 /,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 92/, прокурорын тогтоол /хх-н 93-94/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 95-96/ зэрэг болно.

           А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод буюу өөрийн гэртээ найз эмэгтэй гэх С.С маргалдаж зүүн хацар луу алгадаж үснээс нь чирч жижиг өрөөнд байх орон дээр хэвтүүлэн цээжин дээр нь хоёр өвдөгөөрөө дарж зүүн шанаанд нь зөөлөн эдийн няцрал, цээжинд нь цус хуралт бүхий гэмтэл, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод буюу өөрийн гэртээ найз Ч маргалдаж найз охин С.С маргааныг таслан зогсоох гэж дундуур нь ортол нүүр лүү нь харж байгаад нүүр хэсэгт нь баруун гараараа цохиж баруун хөл рүү нь өшиглөж түлхэж унагаан тархи доргилт уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....Б, согтуу найз Ч маргалдаад байхаар нь би боль гэж хэлсэн чинь Б миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа, чи цаашаа бай гээд цохисон. Тэгэхээр нь би уурандаа хувцасаа аваад гэрээс гарсан чинь гудамжинд Батзаяа миний араас ирээд чи хаашаа явах гэж байгаа юм өөр залуу дээр очих гэж байгаа юм уу гээд миний гарнаас утас булаан аваад гэрлүүгээ орохоор нь би араас нь гар утсаа авах гээд гэрт нь ортол миний утсыг өгөхгүй байсан. Тэгээд над руу гартаа таарсан болгоноор цохиж зодсон гэсэн мэдүүлэг/хх-н 8-19/    

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 13468 тоот шинжилгээний дүгнэлтээр С.С биед тархи доргилт, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун өвдөг, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна. /хх-ийн 41/

          Гэрч Г.Ш  мөрдөн шалгах ажиллгааны үед  өгсөн ... Гэнэт хэрүүл маргаан болоод унахаар нь сэрээд хартал , С хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгснээ С халуун сав, усны сав авч Б руу шидээд байсан. Б С зодсон зүйл байхгүй. Ер нь бол энэ хоёр байнга маргалдаж байдаг юм байнэ лээ. С өөрөө ир хартай. Б байнга хардаж хэрүүл маргаан хийдэг юм. Би Бс юунаас болоод маргаан болсон юм гэхэд С гараад гэрийн тог таслаад намайг араас нь гарсангүй гэж уурлаад маргаан гарсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг   / хх-н 33-35/

          Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай том эгч болох Ц над руу залгаад С найз залуу нь зодоод байна гэнэ чи очоодхи гэхээр нь би хаана байгаа юм гэхэд  Баянзүрх дүүргийн  дугаар хороонд байх Б гэж хэлсэн. Тэгээд намайг Б гэрт ирэхэд тэднийд 3 залуу С 4 байсан. С баруун жавж хавиас цус гарчихсан үс нь сэгсийчихсэн байсан. Юу хийж байгаа юм гэхэд Б намайг зодсон гээд байж байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 38-39/

        Шүүгдэгч  А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Орой 19.00 цагийн орчимд С юм хэлэлгүй гарч явсан. Хэсэг хугацааны дараа манай тогийг тасалсан гэтэл С тасалсан байсан юм. Би гэрээсээ гартал С манай байшингийн хойно сууж байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ хайраа гээд хэрүүл хийлгүй гэртээ оруулсан. Хэсэг хугацааны дараа С би явлаа гээд гараад явсан. Би араас нь гараагүй байж байтал С буцаж орж ирээд чи намайг сая явахад араас гарч ирсэнгүй өөр хүн байсан бол чи гарах л байсан гээд над руу усны сав авч шидээд намайг алгадсан. Тэгэхээр нь би зайгаа бариад том өрөөнд ортол манай гэрийн халуун савыг над руу шидээд хагалсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         А.Б С.С нар нь харилцан барьцалдаж аван ноцолдох явцдаа С.С биед А.Б нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. А.Б дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч С.С нь эмчилгээний зардал, тээврийн зардалд болон өмгөөлөгчийн хөлс төлсөний зардалд нийт 2.364.000 төгрөг нэхэмжилсэнээс хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа 719.544 төгрөгийг А.Б гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг  энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш учир гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

         А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.            

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт А Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, /РД: / А.Б 719.554 төгрөгийг гаргуулж хохирогч С.С олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН