Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 252

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132  дугаар зүйлийн 132.3-т заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Дуламсүрэн хариуцагч С.Ариунболд нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 35100 төгрөгийг улсын төсвийн орлогоос  буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Дуламсүрэнд олгосугай.

 

Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.