Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 258

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016.07.06                                                   Дугаар 258                                Баруун- Урт

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р багт оршин суух А.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян багт оршин суух Саруул овогт Гомбодоржийн Төгсбаярт холбогдох 450000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Алтанхуяг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Төгсбаяр нь манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 1.490.410 төгрөгийн бараа дутааж 1040410 төгрөгийг төлсөн үлдэгдэл 450000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байгаа тул Г.Төгсбаяраас 450.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Г.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Төгсбаяр нь МОНЦАОЗ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 450000 төгрөгний алдагдал гаргасан нь үнэн. Тус мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Алтанхуяг нь хариуцагч Г.Төгсбаяраас 450000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Төгсбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14150 төгрөгийн 50 хувь болох 7075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 7075 төгрөгийг хариуцагч Г.Төгсбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Алтанхуягт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч А.Алтанхуягийн нэхэмжилсэн 450000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Төгсбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14150 төгрөгийн 50 хувь болох 7075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 7075 төгрөгийг хариуцагч Г.Төгсбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Алтанхуягт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ш.ОЮУНГЭРЭЛ