Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00410

 

 

Ж.Б*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1******* сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03694 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Б*******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Зээлийн гэрээний үүрэгт 63,656,036.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, Х.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 1******* сарын 02-ны өдөр №ЗГ/202146788395 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 1******* сарын 02-ны өдөр №БГҮ/202146788395 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 1******* хороо, Стадион оргил, гудамж байрны хаягт байршилтай 108.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ******* хороо, хотхон, гудамж байр, хаягт байршилтай 33.3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

1.2. Дээрх зээлийн гэрээгээр 159,986,202 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн эргэн төлөлтөд 2021 оны 1******* сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,565 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,080,000 төгрөг буцаан төлж бусад өдрүүдэд зээлийн автомат төлөлтөөр зээлийн үндсэн төлбөрийг 100% төлж зээлдэгчийн зээлийн данс 0.00 үлдэгдэлтэй болж гэрээний үүргээ биелүүлж дуусгасан.

1.3. Ж.Б******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх талаар хариуцагч талаас шаардсан боловч хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/20214688395-1 дугаартай зээлийн гэрэээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт №2-д заасан зээлийн хүүгийн төлбөр болох 63,203,943 төгрөгийг төл гэдэг шаардлага тавьсан.

1.4. 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэж авсан төлбөр 159,986,202 төгрөгөөс 2021 оны 1******* сарын 04-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 хоногийн дараа 120,000,000 төгрөгийг төлсөн, мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,565 төгрөг тус тус төлсөн баримтыг харвал тухайн зээлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 158,719,565 төгрөг буюу зээлийн үндсэн төлбөрийн 99.9 хувийн төлбөрийг буцааж төлсөн болох нь нотлогдож байх тул үндсэн зээлийг ашиглаагүй хугацааны зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

1.5. Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б******* нь Хаан банктай байгуулсан 420,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл хүүг төлөөгүй, гэрээ дуусгавар болоогүй байгаа учраас энэ гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан гэдэг зүйлийг ярьдаг. Ийм зүйл байхгүй бөгөөд банк давуу байдлаа ашиглаад барьцаанд тавьсан хөрөнгүүдийг чөлөөлөхгүй байгаа асуудал юм.

Хавтаст хэргийн 120 дугаар талд байгаа Хаан банкны төмөр замын бизнесийн төвийн захирал Б.Сарангэрэл 2022 оны ******* сарын 06-ны өдрийн №5122/30 дугаар албан бичгээр ...******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан ЗГ/201944367832/ тоот зээлийн гэрээ, БГҮ/201944367832 дугаар барьцааны гэрээг байгуулж, доорх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг 2021 оны 1******* сарын 22-ны өдөр дуусгавар болсон гэсэн байдаг.

Тэгэхээр хариуцагчийн төлөөлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ буюу 420,000,000 төгрөгийн зээлийн гэрээ дуусаагүй гэж ярих нь үндэслэлгүй. Банк өөрөө зээл төлөгдсөн эсэхийг шалгаад салбарын захирал нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үл хөдлөх эд хөрөнгийн газарт албан бичиг хүргүүлсэн. 2021 оны 1******* сарын 24-ний өдөр зээлийн гэрээ дуусгавар болсон тул ******* ХХК-ийн өр гэж зүйл байхгүй, дуусгавар болсон.

1.6. Зээлийн гэрээний 2.1-т талууд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн 8395 тоот зээлийн гэрээнд дараах нөхцөлийг оруулсан бөгөөд зээлийн төлбөрийг хойшлуулсан гэж байгаа. Тэгэхээр банк зээлийн гэрээг юу гэж ойлгох юм бэ гэхээр зээлийн гэрээний ******* зүйлийн 1.3-д зээл, зээлийн хүү, нэмэгдсэн болон тооцогдсон хүүг ойлгоно гэж байна. Иймд зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд банк энэ зээлийн гэрээний төлөх хугацааг хойшлуулсан. Зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацааг хойшлуулахдаа үндсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д зааснаар төлөх байсан. Гэтэл үндсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д төлбөр төлөх хугацааг буюу тухайн зээлийн гэрээнд тусгагдсан 16,8 хувийн хүүг салгаж, нэмэлт өөрчлөлт болгож оруулаад үүнийгээ 2.4.1-т зааснаар төлнө гэсэн.

Үүнийг хавсралт 2-т дурдахаас өмнө Ж.Б******* төлчихсөн байсан. Зээлдэгч зээлийг хэзээ төлж болох вэ гэхээр хугацаанаас нь өмнө төлж болно, хугацаанаас нь өмнө төлсөн зээлийн хүүг яаж бодох вэ, тухайн зээлийг төлөх хүртэл хугацаан дээр нь хүү тооцно. Илүү төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс нь хасаж тооцно гээд зээлийн үйл ажиллагаа зохицуулсан тусгайлсан хуульд байгаа. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд өмнөх зээлийн хүү гэж байхгүй, талууд 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн 8395 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ гэрээний хүү гэж ойлгосон тул зээлийг төлсөн, ашиглаагүй хугацааны хүүг төлнө гэсэн ойлголт байхгүй.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 1******* хороо, , гудамж байрны хаягт байршилтай 108.45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ******* хороо, хотхон, гудамж байр, хаягт байршилтай 33.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК болон Ж.Б*******, Ж.Н******* нар нь Хаан банкны Гурвалжингийн гүүр бизнес төвөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201944367832 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр БҮГ/201944367832/1 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж 420,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.

Энэ зээлийг олгосны дараагаар зээлдэгч нарын бизнес дампуурсан, цар тахал, банканд зээл тавьж авсан экскаватор шатаж гэмтэл учирсан зэрэг нөхцөл байдлын улмаас зээлдэгч нарын хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус өөрчлөлт оруулж гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтүүд гаргасан.

2.2. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б*******, Ж.Н******* нар нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* ХК-д хандаж "...2019 оны 9 дүгээр сард гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болж бидний зээлийн мөнгөөр худалдан авсан эд хөрөнгө болох ******* УН улсын дугаартай Hyundai 520 маркийн экскаваторт гарч шатсан. ...******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Ж.Н*******, Ж.Б******* нарт үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тэнцүү хуваан ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр гэрээгээ шууд хийх хүсэлтэй байна. Энэ нь цагийн байдал хүнд байгаа энэ үед эрсдэлээ хуваан хувь хүн тус бүр дээр ногдуулбал хариуцлага өндөрсөж зээлийн эргэн төлөлт сайжирна гэж үзэж байна гэж хүсэлт гаргаад энэ хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ж.Б******* *******анд хандаж "...Миний бие танай банкнаас 159,986,203 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй авах хүсэлтэй байна. Би төлөлт хийхдээ эхэлж үндсэн зээлээсээ төлж өмнөх хуримтлагдсан хүүгээ 8 сард тэнцүү хуваан төлөх, эхний 6 сард одоо авах зээлийн хүү төлөхгүй, дараагийн 6 сард тэнцүү хуваан төлөх хүсэлтэй байна гэсэн хүсэлтүүдийг гаргасан.

2.3. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, орлого буурсан, мөн банкнаас зээлж авсан мөнгөн хөрөнгөөр худалдан авсан экскаватор шатсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн иргэн, хуулийн этгээдийн хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангиллыг сайжруулан дэмжих, нөгөө талаар зээлдэгч нарт санхүүгийн дарамт үүсгэхгүй, эрсдэлээ хуваах хүсэлтийг хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201944367832 дугаар гэрээгээр олгосон 420,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, үндсэн зээлийн төлбөр 319,972,404 төгрөг, зээлийн хүү 124 685 408 төгрөгийг тус бүрд нь тэнцүү хувааж Ж.Б*******, Ж.Н******* нартай зээлийн гэрээ байгуулсан.

Өөрөөр хэлбэл 2021 оны 1******* сарын 02-ны өдөр ******* ХК болон Ж.Б******* нарын хооронд ЗГ/202146788395 дугаар зээлийн гэрээ байгуулж 159,986,202 төгрөгийн зээлийг олгож, өмнөх зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 62,342,704 төгрөгийг 48 сарын хугацаанд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр гэрээний талууд хуулийн хүрээнд түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон харилцан тохиролцож уг гэрээ байгуулагдсан юм.

2.4. Харин Ж.Б******* нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөө буюу харилцан тохиролцсон хүүгээ төлж барагдуулаагүй атлаа барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Зээлдэгч Ж.Б******* нь Хаан банкны Төмөр зам бизнес төвөөс 2021 оны 1******* сарын 02-ны өдөр ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ байгуулан 159,986,202 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан.

3.2. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 1******* хороо, Стадион оргил, гудамж, байр, хаягт байрлах, 108.45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ******* хороо, хотхон, гудамж, байр, хаягт байрлах 33.3 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, автомашин зэргийг барьцаалуулсан.

3.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулаад, хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан. Иймд банк Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар гэрээнд харилцан тохиролцсон хүүг шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүү гэдэг бол тухайн зээлийг авч ашигласны хариу байдлаар төлөгддөг хуулийн зохицуулалттай бөгөөд өмнөх зээлээс үлдэгдэл төлбөр, хүүг тооцоод өөрөө уг мөнгийг төлөхөөр манай банктай гэрээ байгуулсан.

3.4. Зээлдэгч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй тул зээлийн хүү 63,642,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,294,47 төгрөг, нийт 63,656,036 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б******* ******* ХК-тай 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ байгуулсан 159,986,202 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө зээлийн үндсэн төлбөр болон ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй.

4.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр зээлдэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс төлөлт хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэсэн. Зээлдэгчийн хувьд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэхэд 159,799,565 төгрөгийг төлчихсөн 186,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 186,000 төгрөгт 63,000,000 төгрөгийн зээлийн хүүг яаж тооцоод байгаа нь ойлгомжгүй. 2022 оны 1******* сарын 02-ны өдрийн 8695 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болчихсон байхад 63,000,000 төгрөгийн хүү тооцох ямар ч боломжгүй.

4.3. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно., Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9-д зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлнө гэж заасан.

Иймд ******* ХК нь 63,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол хүүг ямар гэрээний үндсэн дээр нэхэмжилж байгаа юм бэ гэдгийг санхүүгийн байдалдаа тусгаад тэр тайлангаа өгсөн байх ёстой.

4.4. Сөрөг нэхэмжлэлд ******* ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөөд хийчихсэн учраас талууд тохиролцож хийсэн гэдэг асуудал яригддаг. Зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд үүснэ. Тэр зээлийн гэрээний дагуу хэн нэгэн гуравдагч этгээдийн үүргийг үүрэхгүй, хэрэв зээлийн гэрээний үлдэгдэл байгаа бол өнөөдрийг хүртэл ******* ХХК-иас өмнөх зээлийн үлдэгдлээ аваагүй, шаардаагүй нь ойлгомжгүй байна.

******* ХХК-тай зээлийн гэрээний асуудлаа тусдаа зохицуулна. Хэрэгт байгаа хүсэлтийг өгсөн талаар маргахгүй, гэхдээ энэ зээлийн гэрээтэй холбоогүй. Гэрээнд гарын үсгийг ******* ХХК-ийн өмнөх зээлийн үлдэгдэл төлнө гэж зураагүй, харин 159,000,000 төгрөгний хүү гэж ойлгоод л гарын үсгээ зурсан, төлөгдсөн зээлд 63,000,000 төгрөгийн хүү тооцоод байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ы хариуцагч ******* ХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 45******* зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******аас зээлийн гэрээний үүрэгт 63,203,943 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 452,093 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн Ү-2206015214 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 1******* хороо, , гудамж байрны хаягт байршилтай 108.45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ******* хороо, хотхон, гудамж байр, хаягт байршилтай 33.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,900 төгрөг, хариуцагч ******* ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б*******аас 473,969 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн: 10.1-т "... зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх тухай 2021 оны 1******* сарын 24-ний өдрийн зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн уг гэрээг байгуулсан, нэхэмжлэгчийн уг банканд гаргасан хүсэлтийг үндэслэн өмнөх зээлийн үлдэгдэл хүүг төлөхөөр харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй" байна гэх дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй юм.

Тухайн хүсэлтэд ******* ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 62,000,000 төгрөгийг Иргэн Ж.Б******* би төлнө, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг огт өгөөгүй зөвхөн ******* ХХК-ийн зээлийн хүү 62,000,000 төгрөгийг 15,000,000 төгрөгөөр багасгаж өгнө үү гэдэг утгатай хүсэлт өгсөн юм. Гэтэл шүүхээс тухайн хүсэлтийг ******* ХХК-ийн төлбөрийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байна тухайн хүсэлтээр ******* ХХК-ийн зээлийн хүүгийн үлдэгдлийг Ж.Б******* төлнө гэж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь тухайн хүсэлтийн утга, агуулгыг бүхэлд нь буруу тайлбарлаж дүгнэлт өгсөн.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.3 болон 11.4-т ...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/015 дугаартай ******* ХХК-ийн ******* ХК-д гаргасан хүсэлт Мөн Ж.Б*******ы 2021.10.21-ны өдөр ******* ХК-д бичсэн хүсэлтүүд дээр үндэслэн "...иймд хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнөх зээлийн хүүний үлдэгдэл 62,426,861 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөхөөр хүлээн зөвшөөрч гэрээгээр харилцан тохиролцсон гэсэн тайлбар нь үндэслэлтэй..." гэж дүгнэлт үндэслэлгүй юм.

2021 оны 12 дугар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 62,000,000 төгрөгийн зээл нэмж олгох тухай гэрээ байсан. Энэ гэрээнд ******* ХХК- ийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн хүү 62,426,861 төгрөгийг иргэн Ж.Б******* төлнө гэх зүйл байхгүй. ******* ХХК-ийн хүүгийн төлбөрийг Ж.Б******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь тухайн албан бичгүүд, хүсэлтүүд болон гэрээний утга агуулгыг буруу тайлбарласан.

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурахдаа өмнө нь 159,986.202 төгрөгийг зээлээр аваад ******* ХХК-ийн үндсэн зээлийн төлбөрийг хаасантай ижил процесс явагдана гэж ойлгож байсан. Өөрөөр хэлбэл надад зээл олгоод тэр зээлээр ******* ХХК-ний 62,000,000 төгрөгийн хүүний төлбөрийг хааснаар би тус хүүний төлбөрийг өөр дээрээ албан ёсоор шилжүүлж авах юм байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

Хэрэв 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг шүүхийн шийдвэрт байгаа тайлбарт гарсан шиг ойлгож төлөлт хийсэн бол уг гэрээний төлбөрийг төлж дуусгасан ч гэсэн ******* ХХК-нь ******* ХК-д 62,000,000 төгрөгийн өр төлбөртэй хэвээр үлдэх байсан.

******* ХХК-аас ******* ХК-д ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/015 дугаартай албан бичиг, Ж.Б*******ы 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтүүд болон нэмэлт өөрчлөлтийн гэрээнд уг гэрээний үүргийг барагдуулснаар Гүн тэлмэн ХХК-ийн өр төлбөрийг дуусгавар болгох тухай ямар ч үг, өгүүлбэр, утга агуулга байхгүй.

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.5-д "...2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 1.2-д ******* ХК болон зээлдэгч Ж.Б******* нарын хооронд байгуулсан 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан ЗГ/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрх олж авах үндэслэл болсон болно гэж харилцан тохиролцсон байх тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасан зээлийн хүүгийн төлбөр болох 63,203,943 төгрөг төлөгдөөгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна гэж дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

6.4. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээ бол зээлийн гэрээ байсан. Талууд хооронд байгуулагдсан 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 дугаартай зээлийн гэрээнд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146788395-1 дугаартай зээлийн гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахдаа 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 дугаартай зээлийн гэрээний хүү төлөх хугацааг хойшлуулсан, мөн "*******" ХК-аас өмнө зээлдэж авсан 159,986,203 төгрөгийн зээл дээр нэмж 62,003,943 төгрөгийн зээл авахаар тохиролцож байна гэж ойлгож тухайн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан.

******* ХК-иас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146788395-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу 62,003,943 төгрөгийн зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1 дэх хэсэг болон Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу мөнгийг шилжүүлээгүй тул тухайн гэрээ нь Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.4-д тус тус заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр болоогүй юм.

6.5. ******* ХХК нь ******* ХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дээр маргаантай байдаг. ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрийг үнэлэхдээ зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэж нөгөө талын тайлбар маргаан байгаа эсэх нөхцөл байдлыг огт магадлан тодруулж шалгаагүй.

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146788395-1 дугаартай зээлийн гэрээг харилцан тохиролцож ******* ХХК-ийн үүргийг шилжүүлж авсан гэрээ гэж буруу үнэлсэн. Тус гэрээгээр 62,000,000 төгрөгийн зээл нэмж авах ёстой байсныг ******* ХХК-ийн 63,203,943 төгрөгийн хүүний төлбөрийг нэмж төлөх гэрээ гэж буруу тайлбарласан.

******* ХХК-иас өгсөн албан бичгүүд болон 2021 оны 1******* сарын 24, 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн нотлох баримтуудыг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтын дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/202146788395-1 дугаартай зээлийн гэрээ нь хүчинтэй болоогүй байсан. Хүчинтэй болоогүй зээлийн гэрээг үндэслэн надаас 63,203,943 төгрөгийн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гаргасан.

Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг буруу ойлгож, гэрээнд огт тусгагдаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөх хүүгийн маргаантай төлбөрийг Ж.Б*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1******* сарын 13-ны өдрийн 183/ЛШІ2023/03694 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тухайн үйл баримтад гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Н*******, Ж.Б******* нарын гэрээг гаргаж өгсөн. Тус гэрээгээр дээрх зээлдэгч нар нь 420,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авч зээлийн зориулалтын дагуу буюу экскаватор худалдаж авсан байдаг. Өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас буюу аюулгүй байдлыг хангалгүйгээр ажиллагаанд оруулсны улмаас тухайн экскаватор шатсан.

7.3. ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал болон үйл ажиллагаа доголдсон талаар мэдэгдэж, зээлийн хүүгээс 50 хувийг чөлөөлүүлж, цаашид зээлийн хүүгийн төлбөрийг 15.5 хувиар тогтоож өгөх, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Н******* болон Ж.Б******* нарт үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тэнцүү хуваан ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр шууд гэрээ хийх, цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа үед эрсдэлээ хувааж, тус бүрт ногдох хариуцлагыг өөрсдөө хариуцвал эргэн төлөлтийн хуваарь сайжирна. Барьцаанд байгаа 2 экскаваторыг зээл тус бүрд нь барьцаалж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу банк холбогдох хороогоор шийдвэрлэсэн бөгөөд тус хүсэлтийг хангах боломжгүй байсан учир хангаагүй.

Ж.Б******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16.8 хувийн зээлийн хүүтэй 159,986,203 төгрөг-ийн зээл авах, өөрийн өмчлөлийн 2 хөрөнгийг барьцаалах, 6633 УН улсын дугаартай экскаваторыг барьцаанаас чөлөөлүүлэх, үндсэн зээлээс эхэлж эргэн төлөлт хийх, өмнөх зээлийн хүүг 8 сар тэнцүү байдлаар хуваан төлөх, эхний 6 сард одоо авах зээлийн хүүг төлөхгүй, дараагийн 6 сард тэнцүү хуваан төлөх тухай хүсэлт гаргасан.

2021 оны ******* сарын 24-ний өдөр 120,000,000 төгрөгийн төлөлт хийж, 39,986,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Одоо тус зээлээс 49,000,000 төгрөгийг төлөөд дараах хүсэлтүүдийг гаргаж байна. Өмнөх зээлээс хуримтлагдсан хүү болох 62,000,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг 15,000,000 төгрөгөөр хөнгөлж өгнө үү. Хуандай 5000Ле7 экскавотарыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, мөн барьцаанд байгаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан.

Тус хүсэлтүүдийг харгалзан үзэж банк 2021 оны 1******* сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 159,000,000 төгрөг олгосон. 2021 оны 1******* сарын 04-ний өдөр Ж.Б*******ы дансанд зээл олголт хийгдсэн. Олголт хийгдээд өмнөх зээлийн үлдэгдэл болох 62,342,704 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож ямар нэгэн хуулийг зөрчилгүйгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг байгуулсан.

7.4. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу тухайн барьцаанд байгаа хөрөнгийг чөлөөлж, дахин зээл олгож байгаа учир барьцааны гэрээ шинээр байгуулж, тухайн хөрөнгө барьцаалагдсан. Үүнийг заавал албан бичигтээ тусгах ёстой байсан мэтээр тайлбарлаж байна. Албан бичгийн хавсралтаас агуулга нь тодорхой харагдана. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа учир барьцаанаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ******* ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Н*******, Ж.Б******* нар нь зээл авч ашигласан учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу банк үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй.

Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан үндсэн гэрээний үүргийг гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 63,656,036.66 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Ж.Б******* нь ******* ХК-тай 2021 оны 1******* сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 159,986,202.09 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, Ж.Б******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-хх-ийн 4-6 дугаар тал/

3.1. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 1******* сарын 02-ны өдөр Барьцааны гэрээ-г байгуулж, 2 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /1-хх-ийн 8-1******* тал/

 3.2. Улмаар талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хуримтлагдсан хүү гэх 63,203,943.85 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-хх-ийн 7 дугаар тал/

3.3. ******* ХК нь 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 159,986,202.09 төгрөгийг 2021 оны 1******* сарын 04-ний өдөр Ж.Б*******ы зээлийн дансанд шилжүүлж, мөн өдрөө 120,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,565.09 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,080,173.89 төгрөгийг зээл төлөв гэсэн утгаар автомат төлөлт хийгдсэн дансны хуулга хэрэгт авагдсан байна. /1-хх-ийн 12, 47 дугаар тал/

4. Нэхэмжлэгч нь дээрх төлөлтүүдээр 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан, зээлийг ашиглаагүй хугацааны хүү төлөх үндэслэлгүй, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ХХК-ийн зээлийн гэрээтэй энэ гэрээний асуудал холбоогүй, тусдаа зохицуулагдана гэж, харин хариуцагч тал ...******* ХХК, Ж.Б*******, Ж.Н******* нар нь ******* ХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201944367832 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр БҮГ/201944367832/1 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулан 420,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, ...уг гэрээгээр олгосон 420,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 319,972,404 төгрөг, зээлийн хүү 124,685,408 төгрөг байсныг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Ж.Б*******, Ж.Н******* нарын хүсэлтийг үндэслэн тус бүрд нь тэнцүү хувааж зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн ЗГ202146788395 дугаар зээлийн гэрээгээр 159,986,202 төгрөгийн зээлийг олгож, өмнөх зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 62,342,704 төгрөгийг 48 сарын хугацаанд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан.

5. Түүнчлэн хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Ж.Б*******, Ж.Н******* нарын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хаан банк ХК-д гаргасан хүсэлтэд ...2021 оны 5 дугаар сарын 21-ний байдлаар зээлийн үндсэн төлбөр 319,972,404 төгрөг, хүүний төлбөр хуримтлагдсаар 96,755,543 төгрөг болоод байна. ...дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: ...4. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ж.Н*******, Ж.Б******* нарт үндсэн зээл болон хүүний төлбөрийг тэнцүү хуваан ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр гэрээгээ шууд хийх хүсэлтэй байна. Энэ нь цагийн байдал хүнд байгаа энэ үед эрсдэлээ хуваан хувь хүн тус бүр дээр ногдуулбал хариуцлага өндөрсөж зээлийн эргэн төлөлт сайжирна гэж үзэж байна гэжээ.

Мөн Ж.Н******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 1******* сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 159,986,202.09 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, Ж.Н******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагджээ. /1-хх-ийн 110-112 дугаар тал/

6. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үүрэг болон уг гэрээтэй холбогдох үйл баримтыг тогтооход ******* ХХК, Ж.Б*******, Ж.Н******* болон ******* ХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудал хамааралтай байхад шүүх энэ тухай талуудаас тодруулах, мэтгэлцүүлэхээр чиглүүлээгүй байна. Иймд тухайн гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбоотой нотлох баримт авагдаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Мөн энэ гэрээтэй холбоотойгоор ******* ХХК, Ж.Н******* нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэхийг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1******* сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03694 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА