Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2016/00317/И |
Дугаар | 317 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Тогтоол
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 317
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багт оршин суух Улаанууд овогт Г. Х-н нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 23-11 тоотод оршин суух Хөнхөр овогт И. Б-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Х-н, хариуцагч И.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Б 2010 онд танилцаж, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Б-г төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд И.Б нь архи ууж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба хүү бид хоёрыг гэрээсээ хөөж, хамтран амьдрах боломжгүй болсон. Хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд И.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч И.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний хүүхэд мөн. Тэтгэлэг төлөх боломжгүй. Хүүгээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь И.Б холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Ххариуцагч И.Б нар 2010 оноос дотно харьцаатай болж, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Б-г төрүүлсэн болох нь 6201000022 дугаартай хүү Б.Б-н төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүү Б.Буянтогтохыг эх Г.Х-н асрамжинд үлдээж Гэр бүлийн тухай хуульд зааснаар И.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Б-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Б-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг И.Бу-р тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.Б-с 28627 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан хойш 14 хоногийн дотор
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА