Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00467

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03583 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******,*******анд холбогдох

Концессын гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, алданги 7,7479,860,901 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*******, Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******, *******,*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь *******тай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай дүүрэгт баригдаж буй бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг байгуулсан.

1.2. Дээрх гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр , 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр , 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр , 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр , 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж дараах өөрчлөлтийг оруулсан.

1.2.1. Концессын зүйлийг бүрэн барьж дуусгах хугацааг 28 cap байсныг 40 cap болгож;

1.2.2. Концессын гэрээний хөрөнгө оруулалтын хэмжээг 25,724,600,000 төгрөг байсныг 38,778,755,032 төгрөг болгож;

1.2.3. Концессын гэрээний 2.12-т нэмэлт ажлын санхүүжилт болох 13,054,155,032 төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд олгох гэж нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсан.

1.3. Манай компани нь Концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд заасан 40 сарын хугацаанд багтаан 2020 оны 7 дугаар сард дүүрэгт баригдаж буй бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийг хийж дуусган *******т хүлээлгэн өгсөн. Харин ******* нь гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтийг олголгүй гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компанид их хэмжээний хохирол учирсан тул дараах үндэслэлээр нийт 7,479,860,901.12 төгрөгийг ******* газраас нэхэмжилж байна. Үүнд:

1.3.1. Концессын гэрээний 2.12-т зааснаар нийт санхүүжилтийн 18,007,220,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар улиралд, үлдсэн 7,717,380,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд олгохоор талууд анх гэрээ байгуулахад тохиролцсон.

******* газраас 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000,000 төгрөгийг шилжүүлж, 10,007,220,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй. Гэрээнд заасан хугацаанд 10,007,220,000 төгрөгийн санхүүжилт орж ирээгүйгээс манай компани нь санхүүгийн хүнд байдалд орж эхэлсэн. Концессын зүйлийг барих зорилгоор Голомт банкнаас авсан 10,500,000,000 төгрөгийн зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ зээлийг хаах зорилгоор Хаан банкнаас 8,453,000,000 төгрөгийн зээл болон бусад байгууллагуудаас зээл авсан. Тус зээлүүдийн хүүд нийт 2,112,875,833.33 төгрөг төлж хохирсон тул хариуцагчаас дээрх хохирлыг нэхэмжилж байна.

1.3.2. Концессын зүйлийн захиалагч байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2/2006 тоот Ажлын даалгавар хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичигт барилгын иж бүрэн батлагдсан ажлын зураг төсөл нь 2009 онд буюу одоогоос 10 жилийн өмнө хийгдсэн нь орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцэхгүй байна. Мөн Концессын гэрээний ажлын тoo хэмжээнд тусгагдаагүй боловч барилгыг зориулалтын дагуу бүрэн ашиглалтад оруулахад зайлшгүй шаардлагатай нэмэлт ажлууд гарсан. Энэ хүрээнд нэмэлт ажлын төсвийг эрх бүхий байгууллагуудаар батлуулан нийт 13,054,155,032 төгрөг болж нэмэлт барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон.

Дээрх нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг ******* газраас гэрээнд заасан хугацаандаа хийхгүй байсны улмаас манай компанид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ үед Улсын онцгой комисс болон захиалагч байгууллага болох Эрүүл мэндийн яамны зүгээс Коронавирус (Ковид-19) цар тахлын үед эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах үүрэг, чиглэлийг өгч, нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх, барилгын ажлыг тасралтгүй гүйцэтгэх шаардлага үүссэн тул банк, банк бус санхүүгийн байгууллагууд болон иргэдээс нэмэлт ажлын зардал болох 13,054,155,032 төгрөгийн зээл авч, тус зээлийн хүүд нийт 4,330,861,254.39 төгрөгийг төлж бодит хохирол учирсан.

1.3.3. Концессын гэрээний 8.2-т Энэхүү гэрээний 2.12-т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-ийн алданги, холбогдох хохирол, зардлыг Концесс эзэмшигчид төлнө гэж заасны дагуу ******* хугацаандаа гүйцэтгээгүй хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс, хэтрүүлсэн хоног тутам 0.01%-иар тооцож алдангид 373,563,088 төгрөг нэхэмжилж байна.

1.3.4. Концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нийт санхүүжилт нь 38,778,755,032 төгрөг бөгөөд Концессын гэрээний 2.8-д заасны дагуу Концесс эзэмшигчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулахаар гэрээний үнийн дүнгийн 5 хувийг баталгаат хугацаа болох 3 жилийн хугацаанд барьцаалахаар заасан. Тус гэрээний үнийн дүнгийн 5 хувь 1,939,437,751.6 төгрөг байхад ******* барьцаанд нийт 2,601,498,477.25 төгрөгийг суутган авч үлдсэн байна. Өөрөөр хэлбэл Концессын гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас илүү мөнгө барьцаалсан байх тул зөрүү мөнгө болох 662,560,725 төгрөгийг хариуцагчаас мөн гаргуулах хүсэлттэй байна.

1.4. Иймд Концессын гэрээний дагуу 10,007,220,000 төгрөгийн санхүүжилт хугацаандаа орж ирээгүйтэй холбогдох хүүний хохирол 2,112,875,833,33 төгрөг, нэмэлт ажлын зардал болох 13,054,155,032 төгрөгтэй холбогдох зээлийн хүүний хохирол 4,330,861,254.39 төгрөг, алданги 373,563,088 төгрөг, баталгаат хугацааны барьцаанд 5 хувийг байршуулахдаа илүү байршуулсан 662,560,725 төгрөг нийт 7,479,860,901.12 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч ******* газрын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Концессын гэрээний дагуу хугацаанд нь 10,007,220,000 төгрөгийг шилжүүлээгүйн улмаас учирсан гэх 2,112,875,833.3 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлгүй тухайд:

БНХАУ-д Коронавируст цар тахлын халдварт өвчин 2019 оны 9-10 сард дэлгэрч, тус өвчний тархалтын эрчимтэй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ******* газраас холбогдох арга хэмжээг цаг тухай бүр авч хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Их хурлаас тус урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан концессын төслөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд уг төслийн эргэн төлөлтөөс нийт 8,000,000,000 төгрөгийг тусгаж, Засгийн газраас гэрээний хугацаанд нь дээрх санхүүжилтийг олгосон. Мөн бусад санхүүжилтийг олгох талаар ******* бүх боломжит арга хэмжээг авч, гэрээнд тусгагдсан 2021 оны 2 дугаар улиралд багтаан төлж дуусгасан.

Иймд Концессын гэрээний 6.1, 6.1.3, 6.1.7-т заасан гэрээний нэг талын хүсэл зоригоос гадуур үүссэн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөл байдлаас шалтгаалсан тул 2,112,875,833.3 төгрөгийн хохиролыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Нэмэлт ажлын зардал болох 13,054,155,032 төгрөгийн санхүүжилтийн улмаас учирсан гэх 4,330,861,254.39 төгрөгийг төлөх үндэслэлгүй тухайд:

Уг концессын гэрээ нь Барих-шилжүүлэх төрлийн гэрээ бөгөөд Концессын тухай хуулийн 4.1.2-т тус төрлийн гэрээг концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх гэж заасан байдаг. Концессын гэрээний 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 2.2-т 13,054,155,032 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгохоор харилцан тохиролцож, байгуулсан тул нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан төлбөрийг шилжүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн.

Иймд нэмэлт, ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг бүрдүүлсэн Концесс эзэмшигчийн зээлийн хүү 4,330,861,254.39 төгрөгийн хохирлыг төлөх үүргийг хариуцагч хүлээхгүй.

2.3. Концессын гэрээний 8.2-т заасны дагуу нэхэмжилсэн нийт 373,563,088.4 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй тухайд:

Монгол Улсын Их хурлаас тус урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан концессын төслөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд уг төслийн эргэн төлөлтөөс нийт 8,000,000,000 төгрөгийг тусгаж, Засгийн газраас гэрээний хугацаанд нь дээрх санхүүжилтийг олгосон. Мөн бусад санхүүжилтийг олгох талаар ******* бүх боломжит арга хэмжээг авч, гэрээнд тусгагдсан 2021 оны 2 дугаар улиралд багтаан төлж дуусгасан.

Иймд Концессын гэрээний 6.1, 6.1.3, 6.1.7-т заасан гэрээний нэг талын хүсэл зоригоос гадуур үүссэн энэхүү давагдашгүй хүчин зүйл тул 373,563,088.4 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.4. Концессын гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтэрсэн гэх 662,560,725 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

******* газрын тухай хуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн чиг үүрэг нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шадар сайдын харьяа ******* газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газраас **************анд шилжиж ирсэн бөгөөд тус газраас шилжүүлсэн уг төсөлтэй холбогдох материалуудыг шалгаж үзэхэд: Нийслэлийн дүүрэгт баригдаж байгаа бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл-ийн барилгын концессын гэрээний төлбөрийн талаарх 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн санал, дүгнэлтэд 38,752,973,825 төгрөгийн 5 хувь буюу 1,937,648,691.25 төгрөгийн барьцааг авч үлдсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Худалдан авах ажиллагааны газраас 1,937,648,691.25 төгрөгийн барьцааг авсан талаар тэмдэглэл үйлдэж, 2021.03.08-ны өдөр *******,*******ны барьцааны дансанд шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан 662,560,725 төгрөгийн илүү барьцаа авч үлдсэн гэж тус дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагч *******,*******наас гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* газрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолоор концессийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, гэрээний үнийг 25,724,600,000 төгрөгөөр тодорхойлж, гэрээ байгуулах эрхийг олгосон. Үүний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр концессын гэрээ байгуулагдсан.

3.2. Уг Концессын гэрээ барих шилжүүлэх төрөл тул Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж дуусган хүлээлгэж өгсний дараагаар төлбөрийг шилжүүлэхээр зохицуулсан. Гэрээний 2.6-д концессийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 28 сарын дотор концессын зүйлийг барьж, дуусгаж, хүлээлгэж өгөхөөр тусгасан. Гэрээ байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 28 сарыг тооцвол 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болж байна.

Гэрээнд зааснаар эхлээд концесс эзэмшигч өөрөө гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нэхэмжлэлд хавсаргасан материал болон нэхэмжлэгчийн тайлбараар концессийн зүйлийг хүлээлгэж өгсөн өдөр нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд өөрөөр хэлбэл концесс эзэмшигч өөрөө гэрээний үүргээ зөрчсөн.

Концессийн гэрээний 2.12-т төлбөрийг хэзээ яаж, хэрхэн төлөх вэ? гэдэг хуваарийг тохирсон, тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь хүлээлгэн өгөх гэж тохирсон. Барих, шилжүүлэх төрлийн концессын гэрээ нь эхлээд хүлээлгэж өгөх тухай асуудал яригдах бөгөөд хүлээлгэн өгөх урьдчилсан нөхцөл хангагдахгүй бол Концессын тухай хууль болон гэрээгээр бид төлбөрийн гүйцэтгэлийг хангах боломжгүй.

Дээрх гэрээг 40 сар болгож сунгасан бөгөөд ийнхүү сунгаснаар хүлээлгэж өгөх эцсийн хугацаа нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон тул үүргээ гүйцэтгээгүй үйлдэл болон үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой.

3.3. ХААН банк ХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2,000,000,000 төгрөгийн зээл бий. Тухайн гэрээнд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бүрэн дуусгахаар тусгасан байна. Гэрээний хугацаа сунгагдаагүй, анхны гэрээний хугацаанд концессын зүйлийг бидэнд хүлээлгэж өгсөн бол бид 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс төлбөрөө төлж эхлэх байсан. Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хаах байсан гэрээний хохирлын асуудлыг бидний 2020 онд нэхэмжлэгчид өгөх байсан төлбөртэй хамт нэхэмжлэх нь зохимжгүй.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 830,000,000 төгрөгийн ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан зээл байх бөгөөд энэ гэрээний дуусах хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Энэ хугацаанд төлж дуусгах байсан зээлээ манай 2020 оны 6 дугаар сард төлөх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хольж хохирол болгон нэхэмжилж байгаа нь боломжгүй зүйл юм.

3.4. Гэрээний зүйлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөхөд Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын дагуу Үндэсний аудитын хяналт орсон. Улсын комисс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авахдаа зарим ажил нь дутуу байх бөгөөд бүрэн гүйцэд хийж гүйцэтгэх чиглэлийг өгсөн. 2021 оны 4 дүгээр сард Үндэсний аудитын дүгнэлт гарсан ба Улсын комиссын тогтоосон алдаа дутагдал арилаагүй байна. Үүнийг арилгах шаардлагатай бөгөөд гүйцэтгэгч уг алдаа дутагдлыг арилгах хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй байхаар тус дүгнэлтэд дурдсан. Иймд бидний зүгээс Үндэсний аудитын дүгнэлтэд дурдагдсанаас бусад төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Энэ дүгнэлт гарсны дараагаар 113,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй орхиж бусдыг нь шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс Үндэсний аудитын дүгнэлтэд дурдсан зөрчил арилсан талаар тайлан, дүгнэлтээ ирүүлсний дараагаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

3.5. Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлснээс 2 жилийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хариуцагч тал төлбөрөө төлөх үүргийг хүлээсэн. Эхний хуваариар буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөх гэхэд гүйцэтгэгч байгууллагаас гэрээний зүйлийг хүлээлгэж өгөөгүй учир төлбөр төлөх үүрэг үүсэхгүй байгаа юм. Төлбөр төлөх зохицуулалт нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсний дараах 2 жилд хүснэгтэд заасан хуваарийн дагуу төлөхөөр зохицуулсан.

Мөн энэ хуваариар хэзээ төлөх нь тодорхойгүй болсон. Иймд 18,000,000,000 төгрөгөө хэзээ төлөх нь мөн тодорхойгүй. 2 удаагийн нэмэлт гэрээнд энэ төлбөрийг хэзээ төлөхөө тохироогүй учир энэ төлбөрт алданги тооцох боломжгүй.

3.6. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийн баталгаа болгож 5 хувь 662,560,725 төгрөгийг илүү суутган авсан гэх шаардлага гаргасан байна. Тус 662,560,725 төгрөгийн 488,914,016 төгрөгийг захиалагчийн хяналтын зардалд суутгасан. Үүнийг нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21/351 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. 113,376,356 төгрөгийг аудитын дүгнэлтийн дагуу дутуу хийгдсэн ажлын зардалд суутган авч үлдсэн байсан. Үүнийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-ийг зөрчлөө арилгасных нь дараа 113,376,356 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Санхүүжилт олгосон нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны дансны хуулганы 106 дугаар мөрд байгаа. 25,781,205 төгрөг нь аудитын дүгнэлтээр гарсан магадлашгүй ажлын дүнг зөрүүтэй тайлагнасны улмаас тавигдсан актын төлбөрт суутгагдсан.

Үүнийг ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 21/98 дугаартай албан бичгээр аудитын дүгнэлтийн дагуу актын дүн болох 25,781,205 төгрөгийг суутган санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч Эдийн засгийн******* болон Засгийн газрын зүгээс гэрээний үүргийн талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч *******,*******наас 1,611,310,588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,868,550,313.12 төгрөгийн болон *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,557,260 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************наас 8,214,503 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь дүүрэгт баригдаж буй бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийг 40 сарын хугацаанд нийт 38,778,755,032 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж, улсын комисст 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан тухайд маргаагүй бөгөөд шүүхээс гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг гэж шүүхээс дүгнэсэн атал "нэхэмжлэлийн нэгдүгээр хэсгийн шаардлагаас 1,237,747,500 төгрөгийг хангаж, үлдэх 875,128,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов." гэсэн. Энэ хэрэгсэхгүй болгосон 875,128,333 төгрөгийн үнийн дүнгийн "" ХХК-иас авсан зээл нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эргэн төлөгдсөн бичгийн нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хангалттай нотлосон гэж үзэж байна.

Иймд захиалагч талын санхүүжилтээс шалтгаалсан нөхцөл байдал учир уг Концессын гэрээнд заасан хугацаандаа төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй учир зээл авч хүүнд төлсөн төлбөр 2,112,875,833.33 төгрөгийн хохирол гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг 13,054,155,032 төгрөгөөр гүйцэтгэлийг гэрээгээр тохиролцсон тул хариуцагч шүүхээс "нэмэлт ажлыг нарыг нэхэмжлэгчид зээлийн хүү болох 4,071,154,718 төгрөгийн хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна." гэжээ. Харин ч захиалагч тал гэрээний төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй, эсрэгээрээ эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах, үүрэг чиглэл манайд өгсөн, бидний хувьд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх, барилгын ажлыг тасралтгүй гүйцэтгэх, нэмэлт ажлын зардлыг зээлээр шийдвэрлэж, тус зээлийн хүү 4,330,861,254.39 төгрөгийг манай байгууллага төлж бодит хохирол учирсан.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т Концессын гэрээний 2.12-т төлбөрийг 1 жилийн зайтай 2 хуваан улирлаар төлөхөөр тохиролцсон тул эхний төлбөрийг "барилгыг барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төлөх ёстой" гэх хариуцагчийн тайлбар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан захиалагчийн гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүрэгт нийцэхгүй байна. Тодруулбал, эхний төлбөр төлөлт нь ажлын явцын төлбер тул барилгыг барьж дуусган хүлээлгэн өгсний дараа төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч нар уг гэрээний санхүүжилтыг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэрээний зүйл болох бүхий төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд Монгол Улсад корона вируст цар тахлын улмаас хөл хорио тогтоогоогүй байснаас гадна, уг барилгыг яаралтай ашиглалтад оруулахаар ажиллаж байсан тул хариуцагчийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч *******, *******,******* нар нь төлбөр 10,007,220,000 төгрөгийг 2020 оны 6 сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн байна.

5.3. Талууд Концессын гэрээ байгуулахдаа ажлыг банкны зээлийн санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд банкны хүүг оруулан тооцсон болох нь гэрээний 2.13, 2.5 дахь заалт зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн Концессын гэрээний 8.2-т "энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.12-т заасан зардлын эргэн телелтийг хийгээг энэхүү гэрээний 2 дуданги, холбогдох хохирол, зардлыг Концесс эзэмшигчид төлнө гэж заажээ хэмээн тус тус дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрзийдвэрлэх тухай хи холбогдолтой, унэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан бөгөөд анхан шатны шүүхэд нэхэмжлэлч талаас гэрээний үндсэн нөхцөл ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэхэд хариуцагч нараас эс зөвшөөрсөн, үгүйсгэж няцаасан, тогтоогдсон зүйл огт байдаггүй.

Гагцхүү гэрээний төлбөрийн үүргийг хэзээ хэрхэн гүйцэтгэсэн, түүнээс учирсан хохирол мөн эсэхийг л маргаж буй нөхцөл байдалд анхан шатны шүүхээс гэрээний үүргээ, учирсан хохирлыг буруутай тал хариуцан биелүүлэх ёстой гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т "хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нелеелсен эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна" гэж хуульд заасан байна.

5.4. Анхан шатны шүүхээс хариуцагч нарын маргаж буй байр суурьтай холбоотой маргааны зүйлийн хүрээнд шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Гэтэл хариуцагч ******* маргаан бүхий гэрээний төлбөрийн үүргийн төлбөл зохих хэмжээнд л маргаж, бусад нөхцөлд гэрээний харилцаанд маргаангүй байдаг боловч нэг хариуцагчийг төлбөрийн үүргээс шүүх үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******,*******ны гаргасан тайлбарын агуулга:

6.1. ХХК-иас авсан зээлийн хүүгийн хохирол гэж 8,075,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэгч давж заалдах гомдолд дурдсан байна. ХХК-иас авсан зээлүүд нь хариуцагч *******,*******, ******* газрын концессын гэрээний эргэн төлөлтийг хийх хугацаанаас өмнө гэрээний хугацаанууд нь дуусгавар болж байгаа. Засгийн Газрын зүгээс зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийх болоогүй байхад энэ зээлийн гэрээний хугацаа аль хэдийн дууссан, нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний эргэн төлөлтийг аль хэдийн хийх ёстой байсан. Анхан шатны шүүх үүнд зөв дүгнэлт хийсэн.

ХХК-иас авсан зээлийн хүүгийн хохиролд тооцоолол хийж үзэхэд тооцоолол алдаатай байдаг. ХХК-иас 200,000,000 төгрөгийн зээлийн тооцооллыг хийж үзэхэд 278,000,000 орчим төгрөг болж байгаа бөгөөд 500,000,000 гаруй төгрөгийн зөрүү нь энэхүү тооцоололд үүсэж байгаа.

ХХК-иас авсан зээл жилийн 60 хувийн хүүтэй авагдсан зээл бөгөөд үндсэн зээлээс огт төлөгдөхгүйгээр үндсэн зээлийн хүүг төлж байгаад хамгийн сүүлд буюу 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 200,000,000 төгрөг төлөх байгаа. Энэ авсан зээл нь Монгол банкнаас баталсан Активын хангамж, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмыг зөрчиж авсан зээл. Өөрөөр хэлбэл хууль бусаар олгогдсон зээлийн хохирол, зээлийн хүүг *******,*******наас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Манай зүгээс энэ үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.2. Мөн 13,000,000,000 төгрөгийн нэмэлт гэрээний хүүгийн хохиролд 4,000,000,000 төгрөг нэхэмжилж байна. 13,000,000,000 төгрөгийн нэмэлт ажлын тухайд концесс эзэмшигчийн зүгээс 17,000,000,000 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулах санал ирүүлж байсан, хэлэлцээрийн үе шатанд ч гэсэн 17,000,000,000 төгрөгийн талаар яригдсан. Гэхдээ энэ бол хэлэлцээрийн үе шат. Хэлэлцээрийн үе шатанд ямар ч үнийн дүн, ямар ч хувилбараар яригдаж болно. Нэмэлт гэрээний асуудлаар Засгийн газрын хуралдаан болж, Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газарт 13,000,000,000 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон. Үүний дагуу аас ******* ХХК-тай уулзаж, энэ талаар ярилцсан. ******* ХХК-ийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 262 тоот албан бичгээр 13,000,000,000 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулахаар өөрсдийн хүсэл, зоригийг илэрхийлсэн.

Үүний дагуу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасны дагуу талууд өөрсдийн хүсэл, зоригийг илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж байгаа тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэрээ хүчин төгөлдөр болсон байхад хэлэлцээрийн үед шатанд яригдаж байсан нэмэлт 4,000,000,000 төгрөгийг манайх авах ёстой байсан гэж болохгүй.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт гэрээг 17,000,000,000 төгрөгөөр байгуулах саналыг ******* ХХК гаргасан. Харин саналын хариуг *******,*******, аас 13,000,000,000 төгрөгөөр байгуулах хариу илэрхийлэл гаргасан. Үүнийг эцсийн байдлаар дээр дурдсан албан бичгээр хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож анхнаасаа нэмэлт гэрээгээ 13,000,000,000 төгрөгөөр байгуулсан. Тиймээс 4,000,000,000 төгрөгийн зөрүү яригдах ёсгүй. Шүүх 13,000,000,000 төгрөгийн нэмэлт гэрээний хүүгийн хохирол болох 4,000,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Хариуцагч *******,*******ны гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Маргааны зүйл болох концессын гэрээг буруу дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүх шийдвэртээ талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан дугаар " дүүрэгт баригдаж буй 300 өр бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн " концессын гэрээ"-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" (шүүхийн шийдвэрийн 9 дэх тал) хэмээн дүгнэсэн байна.

Концессын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар концессын гэрээг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, түүнтэй холбогдсон маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Концессын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Концессыг нийт 7 төрөлтэй хэрэгжүүлж болохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу талуудын хооронд байгуулсан дугаар Концессын гэрээг Концессын тухай хуулийн 4.1.2-т заасан "Барих-шилжүүлэх" төрлөөр байгуулсан болно.

"Барих-шилжүүлэх" төрлийн концессын гэрээний гол нөхцөлийг Концессын тухай хуулийн 4.1.2-т "концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх" хэмээн хатуу хуульчлан тогтоож өгсөн байдаг. Энэ талаар ******* болон "*******" ХХК харилцан тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан дугаар Концессын гэрээний 2.12-т "Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа" концессын хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг хийхээр тусгасан байна.

Мөн түүнчлэн талууд дугаар Концессын гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тоот, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ТВ2017-08- 02 тоот, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тоот, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тоот, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ТВ2017-08- 05 тоот нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа Концессын гэрээний 2.12-т заасан "концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа эргэн төлөлтийг хийх" нөхцөлийг хөндөөгүйг анхаарах нь зүйтэй.

Харин ажил гүйцэтгэх гэрээний тухайд Иргэний хуулийн 346 дугаар зүйлд заасны дагуу хөлс төлөх хугацаа, хуваарийг талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой байхаар хуульчлагдсан байдаг. Үүнийг гэрээний 2.12-т заасан концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа эргэн төлөлтийг хийх урьдчилсан нөхцөл хангагдсаны дараагаар хэрэгжих төлбөрийн хуваарьтай хольж тайлбарлах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд "Барих-шилжүүлэх" төрлөөр байгуулсан Концессын гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" хэмээн буруу дүгнэсэн байна.

7.2. Гэрээний үүргийн зөрчлийг буруу тодорхойлж, хохирол гаргуулахаар тодорхойлсон тухайд:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д "Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хохирол шаардах эрх үүсэхийн тулд үүргийн зөрчил буюу үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй явдал, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардаж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан дугаар Концессын гэрээг Ажил гүйцэтгэх гэрээ хэмээн буруу дугнэж, улмаар гэрээний 2.12-т заасан урьдчилсан нөхцөлийг үл харгалзан ажлын хөлсийг хуваарьт заасны дагуу концесс эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй хэмээн үзжээ. Гэтэл талууд "Барих-шилжүүлэх" төрлөөр Концессын гэрээг байгуулсан ба Концессын тухай хуулийн 4.1.2, дугаар Концессын гэрээний 2.12-т заасны дагуу эргэн концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараагаар хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2 жилийн хугацаанд шилжүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 7 дахь дэд заалтад улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын "барих- шилжүүлэх" төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах" гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан дугаар Концессын гэрээний 10.1-т "Гэрээгээр зохицуулагдаагүй бусад харилцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна" гэж заасан ба тус гэрээгээр төсөлд аудит хийлгэх асуудлаар зохицуулаагүй тул Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолоор дагаж мөрдөх учиртай.

******* газрын зүгээс Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 7 дахь дэд заалтад заасны дагуу Үндэсний аудитын дүгнэлт гарсны дараагаар 4 сарын хугацаанд Концессын гэрээний эргэн төлөлтийг шилжүүлсэн дуусгасан.

Иймд ******* газрыг дугаар Концессын гэрээний 2.12-т заасан "концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараагаар хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2 жилийн хугацаанд шилжүүлэх" үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба "*******" ХХК-аас хугацаа хэтэрснээс үүдсэн хохирлыг шаардах эрх үүсээгүй байна.

7.3. Концессын гэрээнд заасан алданги тооцох нөхцөл бүрдээгүй тухайд:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийн талаар хуульчилсан ба "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр" төлөхөөр тохиролцож болохоор заажээ.

Алданги шаардах эрх нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу хугацаа хэтэрсэн үүргийн зөрчил бий болсон тохиолдолд хэрэгжих боломжтой. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан дугаар концессын гэрээг ажил гүйцэтгэх гэрээ хэмээн буруу дүгнэж, улмаар төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн тул ******* газрыг хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчлийг бий болгосон гэж үзжээ.

******* газрын зүгээс концессын гэрээний эргэн төлөлтийг концесс эзэмшигчид дугаар концессын гэрээ болон Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолд заасны дагуу концессын зүйлийг хүлээлгэн өгч, аудитын дүгнэлт гарсны дараагаар хугацаанд нь шилжүүлсэн тул "*******" ХХК-аас хугацаа хэтэрснээс үүдсэн алданги шаардах эрх үүсээгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03583 тоот шийдвэрээр Хариуцагч Эдийн засаr,*******наас хугацаа хэтрүүлснээс үүдсэн хохирол, алданги болох нийт 1,611,310,588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөв дүгнэсэн. Алданги нэхэмжлэх ёсгүй, барилгыг хүлээлгэж өгсний дараа төлбөрийг төлөх ёстой гэдэг. Гэтэл концессын гэрээний 2.12-т төлбөрийг хэзээ төлөх огноог тавьж өгсөн байдаг. 2020 оны 2 дугаар улиралд 10,700,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар улиралд 7,700,000,000 төгрөг, гэрээний нэмэлтээр 13,000,000,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд гэж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Төлбөрийг хэзээ өгөх вэ гэдэг огноог тодорхой заасан. Концессын гэрээний 8.2-т ...энэхүү гэрээний 2.1-т мөнгө төлөх графикт заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй хоног тутамд 0,1 хувийн алданги, холбогдох хохирол зардлыг концесс эзэмшигч төлнө гэж гэрээгээр талууд тохиролцсон буюу анзын гэрээ талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан.

Гэрээний нэмэлтээр 13,000,000,000 төгрөгийг ажил хийсэн хэрнээ 28 сар чинь 40 сар болж өөрчлөгдөж, 40 сарын хугацаанд ******* ХХК хариуцлагаа үүрч, банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлж ажлаа дуусгасан. Анх үндсэн гэрээний санхүүжилтээс 12,000,000,000 төгрөгийг өөрсдөө зээлийн хөрөнгөөр шийдвэрлэсэн.

8.2. Гэтэл нэмэлт ажил 13,000,000,000 төгрөгийн ажил хийх болсон. Банкнаас зээл авах болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах зэрэг өөрт байх бүх боломжоо ашиглаж ******* ХХК гэрээнд заасны дагуу 40 сарын хугацаанд барилгыг хүлээлгэж өгсөн. Иймд ******* гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээнд заасны дагуу алданги төлөхийг хангаж шийдвэрлэсэнг үндэслэлтэй гэж үзэж байна.

Хүлээлгэж өгснөөс хойш 2 жилийн хугацаанд төлбөрийг төлнө гэж байна. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээний 2.1-т энэхүү нэмэлт гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулснаар бусад концессын гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр хэвээрээ буюу гэрээний 2.12-т заасны дагуу 2020 оны 2 дугаар улирал, 2021 оны 2 дугаар улиралд төлбөр төлөх үүрэг хэвээрээ гэж ойлгож байна. Иймд хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй.

8.3. Концессын гэрээний үндсэн төлбөртэй 2.12 дахь заалт концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулсан концессын гэрээний 2.5-д ...концесс эзэмшигчийн банкнаас авсан зээлийн хүү буурсан, эсхүл төслийн хөрөнгө оруулалтыг талуудын харилцан тохиролцсоноос өөр эх үүсвэрээр шийдвэрлэсэн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү гэрээний 2.4-т заасан төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж болно гэж заасан.

Өөрийн боломжоор олсон хөрөнгө гэдэгт банк болон бусад эрх бүхий этгээдээс зээлсэн хүүтэй мөнгө, төлбөр орж байгаа. Концессын гэрээ бол дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэрээ. Концессын гэрээний 2.12-т нэмэлт оруулж 40 сар болгосон ч төлбөр төлөх нөхцөл хэвээрээ байгаа. Мөн гэрээгээр бусад нөхцөлүүд хэвээрээ гэж хэлсэн.

Нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд маань ямар үр дагавар шаардаж байгаа вэ гэвэл үндсэн гэрээнд банкны хүүгийн зохицуулалт байгаа. Засгийн газрын хурлаар санхүүжүүлэх эрх нээгдэж байгаа болохоос биш гэрээ хийсэн тал нь Үндэсний хөрөнгө оруулалтын газар. Ажил хүлээлгэж өгсний дараа мөнгө өгнө гэж тайлбар гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч *******,*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******,*******анд холбогдуулан концессын гэрээний дагуу хөлс төлөх үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, алданги 7,479,860,901 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний үүргийн зөрчил гаргаагүй тул хохирол, алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон *******, түүнийг төлөөлж ын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт баригдаж буй бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр концесс эзэмшигч нь дүүрэгт баригдаж байгаа бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дэд бүтцийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын төрлөөр 40 сарын хугацаанд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх, концесс олгогч ******* нь гэрээний үнэ болох 38,778,755,032 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-хх-ийн 9-23, 24-28 дугаар тал/

Дээрх гэрээний 2.12-т концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг концесс олгогчоос 2 жилийн хугацаанд дараах хуваарийн дагуу нөхөж төлнө. Үүнд: 2020 оны 2 дугаар улиралд 18,007,220,000 төгрөг, 2021 оны 2 дугаар улиралд 7,717,380,000 төгрөг, мөн нэмэлт ажлын санхүүжилт 13,054,155,032 төгрөгийг төлөхөөр заажээ.

3.2. Талууд дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацаа сунгасан, нэмэлт ажлын хөлс 13,054,155,032 төгрөг төлөхөөр тохирсон, хариуцагчаас 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд нийт 36,187,256,554 төгрөг төлсөн, нэхэмжлэгч тал концессын зүйлийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй. Тэдний маргааны зүйл нь хариуцагч тал ажлын хөлс төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх асуудал болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний ерөнхий 28 сарын хугацааг 40 сар болгосонтой холбогдуулан ажлын хөлс төлөх хуваарь өөрчлөгдөх эсэх асуудлаар маргаантай байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шүүх дээрх гэрээний дагуу хөлс төлөх хугацааг буруу тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн алдааг залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.5 дахь хэсэгт ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болохоор хуульчилжээ.

Иймд зохигчийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан дүүрэгт баригдаж буй бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ-ний харилцаанд Концессын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

4.2. Концессын тухай хуулиар концессын төрлүүдийг тодорхойлсон ба талуудын хооронд байгуулагдсан концессын гэрээний хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан Барих-шилжүүлэх гэрээний төрөлд хамаарч байна. Иймд талуудын байгуулсан гэрээний 2.6, 2.15-д зааснаар концесс эзэмшигч ******* ХХК нь дүүрэгт баригдаж буй бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 40 сарын хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.

4.3. Талуудын анхны тохиролцоогоор концесс эзэмшигч нь концессын зүйлийг 28 сарын хугацаанд барьж гүйцэтгэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгсөн байх үүрэгтэй, үүнээс хойш 2 жилийн хугацаанд концесс олгогч нь гэрээний хөрөнгө оруулалт буюу ажлын хөлсийг 2 хувааж төлөх, эхний санхүүжилтийг 2020 оны 2 дугаар улиралд, үлдэх санхүүжилтийг 2021 оны 2 дугаар улиралд багтаан нөхөн төлөхөөр тохиролцсон.

Дээрх тохиролцоогоор тогтоосон гэрээний ерөнхий хугацаа болох 28 сарыг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээгээр 40 сараар тогтоохдоо төлбөр төлөх нөхцөлийг өөрчлөөгүй байх тул концессын зүйлийг хүлээлгэж өгснөөс хойш концесс олгогчид төлбөр төлөх үүрэг үүсэх ба энэхүү үүргийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэх тохиролцоог хэвээр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл концесс эзэмшигч нь концессын зүйлийг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд концесс олгогчид хөлс төлөх үүрэг үүсэхгүй. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт нийцжээ.

Хуульд тодорхойлсон хөлс төлөх хугацааг талууд харилцан тохиролцож өөрөөр тогтоож болох бөгөөд талуудын байгуулсан гэрээний 2.12-т заасан төлбөр төлөх хуваарь нь ажлын үр дүн бий болохоос өмнө урьдчилан хөлс төлөх агуулгагүй байна. Гэрээний энэ нөхцөл нь концессын зүйлийг хүлээн авснаас хойш концесс олгогчид хөлс төлөх үүрэг үүсэх, уг үүргийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр тохирсон хөлс төлөх ерөнхий журмаар үгүйсгэгдэх бөгөөд Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй.

Иймд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал нь концессын зүйлийг хүлээлгэн өгөхөөс өмнө ажлын хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.

4.4. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Нэхэмжлэгч тал концессын зүйл болох бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн тул үүнээс хойш 2 жилийн хугацаанд буюу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч тал ажлын хөлс төлөх үүргийг гүйцэтгэнэ. Хэргийн баримтаар концесс олгогчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын хөлс 36,187,256,554 төгрөгийг ******* ХХК-д төлж Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүргийг гүйцэтгэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх зааснаар хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлыг хариуцан арилгах үүрэг нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэм буруутай байх зарчимд үндэслэх болохыг заасан. Хариуцагч тал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргаагүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэггүй юм.

5. Нэгэнт үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил бий болоогүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдана.

6. Анхан шатны шүүхээс концесс эзэмшигчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагчийн суутгасан гэх 2,601,498,477 төгрөгөөс гэрээнд зааснаас илүү суутгасан гэх 662,560,725 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

7. Дээрх үндэслэлээр *******,*******анд холбогдох гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 6,443,737,088 төгрөг, алданги 373,563,088 төгрөг, барьцаанд илүү суутгасан гэх 662,560,725 төгрөг нийт 7,479,860,901 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. ******* газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар ******* газрын бүтцэд *******,*******ыг ажиллуулахаар байгуулж, уг яамны эрхлэх асуудлын хүрээнд концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хамааруулсан. Иймд хуулийн дагуу *******,*******анд нэхэмжлэгчтэй байгуулсан концессын гэрээний эрх, үүрэг шилжсэн байх тул ******* газрыг төлбөрийн үүргээс үндэслэлгүй чөлөөлсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, хариуцагч *******,*******анд холбогдох 7,479,860,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,187,897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******,*******ны давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА