Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00347/И |
Дугаар | 130/ШШ2016/00386 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2016/00386
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын ** дугаар багт оршин суух, РД:***********, утас:***********, Ж овогт Хы Х,
Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын ** дугаар багт оршин суух, РД:***********, утас:*************, Ш овогт Аы А нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Х, А.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Х, хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нар нь Х банкны Баян-Өлгий салбарын Б тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ710 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зээлийг салатын цэх ажиллуулах зээлийн зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан.
1.Зээлдэгч Х.Х, А.А, Х.А, Х.Б, Х.Е нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** тоот бүртгэлтэй, Баян-Өлгий, Б сумын ** дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууц,
2.Зээлдэгч Х.Хы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-************* тоот бүртгэлтэй Баян-Өлгий, Б сумын 6 дугаар багт байрлалтай хувийн өмчлөлийн газар,
3.Зээлдэгч Х.Хы өмчлөлийн ********* улсын дугаартай, цайвар саарал *********** дугаар бүхий тээврийн гэрчилгээтэй, ОРЕL маркийн судлын автомашин.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,293,138 төгрөг, зээлийн хүүд 3,145,674 төгрөг, нийт 10,438,813 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Х нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас бизнесийн зээл 143 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас зээлдэгчид 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн-ЗГ710 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах:
1. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ710 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь өмнө цуцлах,
2. Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 466589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгөхийг хүсье. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсье гэжээ.
Хариуцагч Х.Х, А.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Х, А.А бид хоёр Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг авч танилцлаа. Х банкны бид хоёроос нэхэмжилсэн 8200108 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Бид 2014 оны 11 сарын 12-ны өдөр Х банкнаас зээл авсан нь үнэн. Уг 8200108 төгрөгийг төлж өгөх талаар бид хоёр ямар нэгэн маргаангүй, төлж өгнө. Банкнаас зээл авахад барьцаанд тавьсан байшин /5 өрөө/, өмчлөлд авсан газар, Опел маркын ********* суудлын машиныг гэрээнд заасны дагуу зээлээ төлж чадахгүй бол өрөнд авахад татгалзах зүйлгүй. Бидний энэхүү тайлбарын дагуу шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Бид хоёр хуульд заасан эрх үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Х, А.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Х, А.А нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Х.Х, А.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Х, А.А нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох Х.Х, А.А, Х.А, Х.Б, Х.Е нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** тоот бүртгэлтэй, Баян-Өлгий, Б сумын ** дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууц, Х.Хы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-************* тоот бүртгэлтэй Баян-Өлгий, Б сумын 6 дугаар багт байрлалтай хувийн өмчлөлийн газар, ********* улсын дугаартай, цайвар саарал *********** дугаар бүхий тээврийн гэрчилгээтэй, ОРЕL маркийн судлын автомашин зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Х, А.А нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146152 төгрөгийн тал нь болох 73076 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 73076 төгрөг, мөн хариуцагч Х.Х, А.А нараас 73076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Х, А.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** тоот бүртгэлтэй, Баян-Өлгий, Б сумын ** дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууц, Х.Хы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-************* тоот бүртгэлтэй Баян-Өлгий, Б сумын 6 дугаар багт байрлалтай хувийн өмчлөлийн газар, ********* улсын дугаартай, цайвар саарал *********** дугаар бүхий тээврийн гэрчилгээтэй, ОРЕL маркийн судлын автомашин зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ