Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00336/И |
Дугаар | 130/ШШ2016/00387 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2016/00387
аян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суух, Х овогт Оын Шы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1985 оны 6 дугаар сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентээр, 1989 оны 5 дугаар сараас 1994 оны 12-р сар хүртэл Бугат сумын Тэжээлийн аж ахуй болон А ХХК-нд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч О.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1975 оноос 1977 он хүртэл барилга техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөөд 1 жил ажилласан. Улмаар 1978 оноос 1981 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирсний дараа тракторчин, жолоочоор ажиллаж байсан. 1986 оноос 1994 он хүртэл ажилласан жилийн талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт байгаа. Ажилд орсон, гарсан тушаал байхгүй учир шүүхэд ажилласан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилд орсон гарсан тушаал байхгүй байна. Шударгаар, тушаал байхгүй жилүүдийг ажилласан хугацаанд оруулан тооцож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Ш нь Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 06 сарын 26-наас 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл агентээр, Бугат Тэжээлийн аж ахуйд болон А ХК-нд 1989 оны 05 сарын 05-наас 1994 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.Ш нь Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 06 сарын 26-наас 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл агентээр, Бугат Тэжээлийн аж ахуйд болон А ХК-нд 1989 оны 05 сарын 05-наас 1994 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч О.Шы 1977 оны 06 сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 14-21 хуудасанд: 12. 1985.06.26. 1-р хэсгийн агентээр авч ажиллуулав. Сагсай сумын ХБ ангийн даргын 1985-6-26 өдрийн №9 тоот тушаалыг үндэслэв, 13. 1986.10.01. Сагсай сумын ХАА-н 1-р хэсгийн агентийг өөрийн хүсэлтээр өөр газарт ажиллах тухай үүрэгт ажлаас чөлөөлөв, Сагсай сумын ХБ ангийн даргын 1986-10-1 өдрийн №25 тоот тушаалыг үндэслэв,17.1989.05.01. БНМАУ-ын СнЗ-ийн 1989 оны 54 дүгээр тогтоолоор шинээр зохион байгуулагдсан тэжээлийн аж ахуйд шилжүүлэв, УААБУКонторын даргын 1989 оны 05 дугаар сарын 03-ны 69 тоот тушаал, 18. 1989.05.05. Шинээр зохион байгуулагдсан Бугатын ТАА-н улаан .... услалтын системд тракторчнаар томилон ажиллуулав, Бугатын ТАА-н даргын 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот тушаал, 19. 1994.12.20. Бугат тэжээлийн а/а-н сууринд байгуулагдсан А ХК-иас тракторчин үүрэгт ажлаас чөлөөлөгдөв, А ХК-ний захирлын 1994 оны 12-р сарын 15-ны өдрийн 68 тоот тушаалаар гэж бичилт хийж, тамга дарж баталгаажуулснаар болон Ороол Чамелхан гэж бичигдсэн 1976 оны 11 сарын 01-ний өдөр нээсэн 346684 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх дэвтэрт 1976 оны 5 сараас 1977 оны 7 сар, 1982 он, 1987 оноос 1990 оны 4 сар хүртэл татвар төлж байсан талаарх бичсэн бичилтээр тус тус нотлогдож байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан иргэн Х.Аы нотариатаар баталгаажуулсан ... О овогтой Ш нь 1989 оны 5-р сарын 5-наас 1994 оны 12-р сарын 15-ны хүртэл Бугатын тэжээлийн аж ахуй болон А ХК-нд тракторчнаар ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн болно. Тухай үед миний бие тус байгууллагуудын дарга, захирлуудаар ажиллаж байсныг тодорхойлсон тодорхойлолтоор,
Иргэн Н.Дакилбайгийн нотариатаар баталгаажуулсан ... О овогтой Ш нь 1989 оны 5-р сараас 1994 оны 12-р сар хүртэл Бугатын ТАА-д тракторчнаар ажиллаж байгаад дараа нь А ХК болж өөрчлөгдсөн орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн болно гэх тодорхойлолтоор,
Иргэн Ш.Еын нотариатаар баталгаажуулсан ... О овогтой Ш нь 1989 оны 5-р сараас 1994 оны 12-р сар хүртэл Бугатын ТАА-д тракторчнаар ажиллаж байгаад дараа нь А ХК болж өөрчлөгдсөнөөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолтоор,
Иргэн Ш.Даянгийн нотариатаар баталгаажуулсан ... О овогтой Штай 1988 оны 08 сарын 15-наас 1992 оны 08-р сарын 20 хүртэл Бугатын ТАА-д тракторчнаар ажиллаж байгаад 1992.08-р сарын 20-нд би Казахстан улсад нүүхэд О.Ш нь тус байгууллагад үргэлжлэн ажиллаж байсан гэх тодорхойлолтоор,
Иргэн Х.Сын нотариатаар баталгаажуулсан ... О овогтой Ш нь 1989 оны 5-р сараас 1994 оны 12 сар хүртэл Бугатын ТАА-д тракторчнаар ажиллаж байгаад /одоо А ХК/ орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн үнэн болно. Тухайн үед хамт тракторчнаар ажиллаж байсан, бид бүгд хамт цомхотголоор гарсан нь үнэн болно гэх тодорхойлолтоор,
Иргэн Ж.Шериязданы нотариатаар баталгаажуулсан ...О овогтой Ш нь Сагсай ХБ Ангид агенттаар 1985 оны 6-р сараас 1989 оны 10-р сар хүртэл хамт ажиллаж байсан үнэн болно, би тэр үед ХБ ангийн манаачаар ажиллаж байсан юм гэх тодорхойлолтоор,
Иргэн Р.Гүлбаршыны нотариатаар баталгаажуулсан ...тэр үед бие худалдагчаар ажилласан Ш бол 1-р багийн агентээр ажиллаж байсан, хамт ажилласан гэх тодорхойлолтоор,
Иргэн М.Акелдийн нотариатаар баталгаажуулсан ... би 1985-1995 он хүртэл Сагсай сумын ХБАнгид ня-бо, дарга хийж байсан. Тэр үеийн ХБАнгийн агентээр 1-р багийг хариуцан ажиллаж байсан О овогтой Шы хамт ажиллаж байсан ба Ш нь 1985-1986 онуудад ХБАнгид агентээр ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолтоор болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.Ш нь Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 06 сарын 26-наас 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл агентээр, Бугат Тэжээлийн аж ахуй болон А ХК-нд 1989 оны 05 сарын 05-наас 1994 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар О.Шы Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 06 дугаар сарын 26-наас 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл агентээр, Бугат Тэжээлийн аж ахуй болон А ХК-нд 1989 оны 05 дугаар сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Шы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН