| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0474/э |
| Дугаар | 0491 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 0491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Ариунаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Л О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806100380601 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Л О,19 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, дүүргийн дугаар хороо дүгээр хороолол дугаар байрны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн дүгээр хороо дугаар байрны тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Л.О нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаппи зоне кофе шоп, массажны газарт Л.Ч маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед хохирогч Ч ажиллаж байсан газарт нь туслаад байж байсан. Тэр үед хүнд тусалж байхад гэсэн гомдолтой байсан тул би биеэ барьж чадаагүй, ийм асуудал гаргасан байна. Тэр орой шинэ жил болж байсан. Би Ч жаахан хүүхэдтэй гээд явуулаад өөрөө ажлыг нь хийж үлдсэн. Гэтэл өглөө ирээд уурлаад байхаар нь би дотроо тусалж байхад гэж бодсон. Би утсаа олохгүй байхаар нь утсаа өгч бай залгаад үзээдхий гэтэл би чиний утсыг яаж мэдэхийн гэж уурласан. Тэгээд маргалдаад нэг алгадсан. Би тухайн үед хагалсан аяга тавгаа төлсөн гэв.
Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи зоне кафед шинэ жилийн хүлээн авалт болоод би уг арга хэмжээг хариуцаж үлдсэн. Тухайн үед Л.Ч ар гэрийн асуудалтай байсан учраас арай эрт гэртээ харилаа гэж яваад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09.10 цагийн орчимд ажилдаа ирээд кофе шоф их заваан байхыг хараад уурлаад ямар заваан юм гэх мэтийн асуудлуудаас болоод бидний хооронд маргаан болоод би Ч нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. Тухайн үед миний урьд орой уусан архи гарсан байсан. Ч намайг цохиж зодоогүй гэжээ. /хх-ийн 15/
Хохирогч Л.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр өглөө ажил дээрээ 11.00 цагт ирэхэд кофе шоф онгорхой байсан 2 давхарт массажны орон дээр захирлын найз О гэх залуу согтуу унтаж байсан. Кофе шофоос архи үнэртээд архины шил зэрэг зүйл байхаар нь би уурлаад яах гэж архи уусан юм бэ яасан дураараа юм бэ гэж хэлээд уурлаад О сэрээгээд өчигдөр О нь танилуудтайгаа хамт жоохон суучий гээд үлдсэн болохоор нь хэд хүртэл суусан юм бэ аяга таваг хагалсан байна гэхэд О босож ирээд чи ямар аймаар уурладаг юм бэ гэж хэлээд гар утсаа хайгаад явж байснаа намайг гар утас руу залгачих гэхээр нь утас руу нь 91 дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгтэл О хулгайд алдчихлаа гээд уурлаад манай сандал ширээг өшиглөөд 00-ийн хаалга өшиглөөд над руу чи ер нь хүн рүү яагаад уурлаад байгаа юм бэ гэхээр нь би чамтай юм яриагүй хүмүүсээ олж өгөөд хагалсан аяга тавагаа төлөөрэй гэхэд тэр намайг чи ер нь түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ гээд миний зүүн талын шанаа руу 2 удаа гараараа цохиж толгой руу 2 удаа цохисон. Би биеэ хамгаалахын тулд шүүрний ишээр нэг удаа далайсан тэгтэл буцаагаад намайг цохисон. Өмнө нь О манай захиралтай уулзах гээд ирдэг байсан. Манай захирлыг гэдэг хүн байдаг юм. Миний уруул дотор талдаа хавдсан гадна талдаа сэтэрсэн гэжээ. /хх-ийн 7/ / хх-н 5-9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 516 тоот шинжилгээ Дүгнэлт :
1.Л.Ч дээд уруул, эрүүний зүүн хэсэг, дагзанд цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 11/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12-13/
Л.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/
Л.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21/, Л.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 19/, прокурорын тогтоол /хх-н 20-21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/ зэрэг болно.
Л.О нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаппи зоне кофе шоп, массажны газарт Л.Ч маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Л.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... О хулгайд алдчихлаа гээд уурлаад манай сандал ширээг өшиглөөд 00-ийн хаалга өшиглөөд над руу чи ер нь хүн рүү яагаад уурлаад байгаа юм бэ гэхээр нь би чамтай юм яриагүй хүмүүсээ олж өгөөд хагалсан аяга тавагаа төлөөрэй гэхэд тэр намайг чи ер нь түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ гээд миний зүүн талын шанаа руу 2 удаа гараараа цохиж толгой руу 2 удаа цохисон. Би биеэ хамгаалахын тулд шүүрний ишээр нэг удаа далайсан тэгтэл буцаагаад намайг цохисон. Миний уруул дотор талдаа хавдсан гадна талдаа сэтэрсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/ / хх-н 5-9/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 516 тоот шинжилгээний дүгнэлтээр Л.Ч дээд уруул, эрүүний зүүн хэсэг, дагзанд цус хуралт тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. /хх-ийн 11/
Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ажилдаа ирээд кофе шоф их заваан байхыг хараад уурлаад ямар заваан юм гэх мэтийн асуудлуудаас болоод бидний хооронд маргаан болоод би Чн нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. Тухайн үед миний урьд орой уусан архи гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Л.О холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж шийдвэрлүүлсэн нь хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Иймд Л.О холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Л.О нь энэ хэрэгийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж прокурорын санал болгосон тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.О нь торгох ялыг төлөхөд тодорхой хугацаа тогтоож өгөхийг хүссэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Л О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Л.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН