Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0497

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Э.Гэрэлмаа

хохирогч: С.Д

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :

шүүгдэгч: Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт  Э Л холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906017420631 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт  Э Л,19 оны 12 дугаар  сарын 23-ны  өдөр Дундговь  аймгийн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 6,  эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн  дүгээр  хороо  модны задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Л нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр  хороо задгайд буюу гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Д зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Э.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би 3 найзтайгаа 2 шил архи хувааж уусан байсан. Нэг ах хайлааст руу явж гэр хамт ачаад ирье гэхээр нь би явах гэтэл Д явуулахгүй гээд байсан. Тэгээд миний араас муу хөл рүү өшиглөхөөр нь би цохьсон чинь хашаа мөргөөд унасан. Тэгээд Д цагдаа дуудсан. Цагдаа нь гэрт орж ирээгүй. Гэтэл намайг тухайн үед цагдаагаас зугтсан гэж  хэлсэн байсан гэв.

          Хохирогч С.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүгдэгч  Э.Л  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би гэртээ байж байтал манай урд талын айлын ах болох С ах М хамт манай гэрт ирээд архи ууя гэсэн. Тэгээд бид нар мөнгөгүй байсан болохоор машиныхаа утсыг салгаж зараад архи уухаар болсон. Гэтэл С ах авгай ирж байна болий гэсэн. Тэгснээ машиныхаа аккумляторыг зараад архи авий гээд М ах бид хоёр аккумляторыг нь хамт авч яваад төмрийн хаягдал авдаг цэг дээр өгөөд мөнгөөр нь архи авч уусан. Дахиад нэг шил архи авч уусан. Тэгээд байж байтал манай эхнэр Д ирээд архи уулаа гэж загнаад М ахыг цагдаад өгнө гээд байхаар нь би эхнэртэйгээ маргалдсан. М ахын гэрлүү явах гээд хувцасаа солиод гарах гэтэл эхнэр явуулахгүй гэхээр нь би уурлаад бид хоёр гэрийн гадаа маргалдаж зодолдсон. Намайг алхаад явж байсан чинь чулуу шидээд араас гүйж ирээд хөл рүү өшиглөөд байхаар нь би яагаад байгаа юм гээд зүүн гараараа эхнэрийнхээ толгойтой үснээс зулгаагаад доошоо дугтартал эхнэр газар унахдаа нүүрээрээ хашаа мөргөчихсөн юм гэжээ. /хх-ийн 8/

           Хохирогч С.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр би ажлаасаа тараад гэртээ иртэл манай нөхөр Л архи уучихсан согтуу байхаар нь би чи яагаад архи уугаад байдаг юм бэ гэхэд чамд хамаагүй чи зүгээр дуугүй бай гээд хөл рүү өшиглөөд байхаар нь би чи одоо яагаад байгаа юм гэхэд гэртээ ор гээд чирээд байхаар нь орохгүй гэхэд намайг үсдээд чирсэн тэгэхээр нь би гарыг нь тавиулаад зугтаасан чинь араас гүйж ирж барьж аваад дахиад үсдээд чирсэн. Тэгээд газраас тоосго аваад толгой руу нэг удаа цохиод үсдээд машин мөргүүлсэн. Энэ үед хажуу айлын Ч эгч гарч ирээд чи аллаа ш дээ гээд намайг салгаж цагдаа дуудаач гэхэд манай нөхөр намайг орхиод гэртээ орсон. Би найзындаа очоод цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр Л сүүлийн жилүүдэд ажил төрөл хийгээгүй, хааяа хөдөө гарч малын ажил хийдэг, байнга архи уудаг болсон. Сүүлдээ гэрт гудамжны архичид цуглуулаад архиддаг болсон гэжээ.  /хх-н 3-7/   

         Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Гачуурт 10-аас 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  задгай тоотоос 8 дугаарын утаснаас Д нь нөхөр зодоод байна гэх дуудлага өгсний дагуу очиж шалгахад дуудлага мэдээлэл өгсөн Д нөхөр Л зодуулсан байсан. Нөхөр Л нь Д үсдэж, толгой руу нь гараараа цохиж, зугтаахад нь араас нь чулуугаар шидсэн байдалтай байсан. Анх дуудлагаар очиход Л нь цагдаад дуудлага өгснийг мэдээд дуудлагаар очиход зугтаачихсан байсан. Тэгээд ойр орчмоор нь хайгаад олоогүй. Тэгээд буцаад явж байтал Д дахин залгаад манай нөхөр гэртээ ирлээ гэсэн тэгэхээр нь буцаж очоод нөхрийг нь аваад Ч саатуулсан. Би өмнө нь уг айлд 2-ч удаа очиж байсан юм. Л хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдаад зодолдсон асуудлаас болоод очиж байсан юм гэжээ. /хх-н 10-11/

        Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би энэ хоёртой айл хөрш амьдраад 3 жил болж байна. Л ихэвчлэн согтуу харагддаг юм. Өмнө нь яадаг байсныг би мэдэхгүй байна сүүлийн үед 2 удаа эхнэрээ зодсон. Нэг удаа Д нөхөртөө зодуулчихлаа гээд манайд орж ирж байсан. Тэгээд миний утаснаас цагдаад дуудлага өгсөн. Дараа нь автобусны буудал дээр мөн зодсон гэж байсан. Л ажил хийдэггүй юм байлаа. Би яагаад архи уугаад байдаг юм бэ гэхээр яадгийн гээд хэрүүл өдөөд байдаг юм байлаа гэжээ. /хх-н 12-13/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2973 тоот шинжилгээ Дүгнэлт :

         1.С.Д биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15/

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16-17/

          Э.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/

          Э.Л  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 25/,

          Э.Л  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 18/, прокурорын тогтоол /хх-н 19-20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/ зэрэг болно.

          Э.Л нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр  хороо задгайд буюу гэртээ эхнэр С.Дй архи уулаа гэсэн асуудлаас болж маргалдан түүний үснээс татаж унаган хашаа мөргүүлсэнээс С.Д биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би чи яагаад архи уугаад байдаг юм бэ гэхэд чамд хамаагүй чи зүгээр дуугүй бай гээд хөл рүү өшиглөөд байхаар нь би чи одоо яагаад байгаа юм гэхэд гэртээ ор гээд чирээд байхаар нь орохгүй гэхэд намайг үсдээд чирсэн тэгэхээр нь би гарыг нь тавиулаад зугтаасан чинь араас гүйж ирж барьж аваад дахиад үсдээд чирсэн. Тэгээд газраас тоосго аваад толгой руу нэг удаа цохиод үсдээд машин мөргүүлсэн гэсэн мэдүүлэг

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2973 тоот шинжилгээний дүгнэлтээр С.Д биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна. /хх-ийн 15/

          Шүүгдэгч Э.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...манай эхнэр Д ирээд архи уулаа гэж загнаад М ахыг цагдаад өгнө гээд байхаар нь би эхнэртэйгээ маргалдсан. М ахын гэрлүү явах гээд хувцасаа солиод гарах гэтэл эхнэр явуулахгүй гэхээр нь би уурлаад бид хоёр гэрийн гадаа маргалдаж зодолдсон. Намайг алхаад явж байсан чинь чулуу шидээд араас гүйж ирээд хөл рүү өшиглөөд байхаар нь би яагаад байгаа юм гээд зүүн гараараа эхнэрийнхээ толгойтой үснээс зулгаагаад доошоо дугтартал эхнэр газар унахдаа нүүрээрээ хашаа мөргөчихсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Э.Л дээрх үйлдлийг зйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Э.Л нь архи уудаг, уусан үедээ эхнэрээ зоддог болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Э.Л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Э.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Э.Лхасүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.    

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Г овогт Э Лг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Э.Л 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар         Э.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдэээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Э.Лн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Л нь бусдад төлөх  төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Э.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН