Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00123

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00123

 

 

2024 01 12 210/МА2024/00123

 

ХАА к- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны

өдрийн 102/ШШ2023/03788 дугаар шийдвэртэй

ХАА к- ХХК-ийн нэхэмжлэлтэй, О к- ХХК-д холбогдох, 218,290,149 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, хариуцагчийн төлөөлөгч Ш.Р-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галтаа, Д.Түвшинтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Х- болсон. О к- ХХК нь Т- сантай 2012 оны 03 сарын 07-ны өдрийн буудай 00/0- дугаартай Хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үнийг 1 тонн нь 350,000 төгрөг байхаар тохиролцож 517,4 тонн улаанбуудай үйлдвэрлэх зорилгоор худалдаж авсан байдаг ба нийт 181,090,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр 145,526,766 төгрөг ба гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Тухайн гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно гэж зааснаар тооцоход алданги нь үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцон алданги 72,763,383 төгрөг болж байна. Иймд хариуцагч О к- ХХК-аас нийт 218,290,149 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2012 оны 03 сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт үндсэн төлбөр алдангид 218,290,149 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээний 4.5-т зааснаар худалдан авагч О к- ХХК нь Т- санд гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр 35,563,234 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2012 оны 6,7,8,9,10 дугаар саруудад хувааж төлөх үүргийг хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан бөгөөд О к- ХХК 2012 оны 10 сарын 31-ний өдөр сүүлийн төлбөрийг хийснээр үүрэг нь дуусгавар болох байсан тул нэхэмжлэгчийн шаардах эрх 2012 оны 10 сарын 31-ний өдрөөс үүссэн.

Мөн нэхэмжлэгч Х-гийн ажлын алба" нь О к- ХХК-тай тухайн үеийн гэрээний харилцаанд орсон Т-сан-гийн эрх залгамжлан авагч мөн эсэх нь эргэлзээтэй ба нэхэмжлэлд хавсаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 00 дугаар Х-гийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-000 дугаартай Х-д хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаалын дагуу эрхийг нь шилжүүлж авсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж зааснаар хариуцагч О к- ХХК-аас гэрээний үүрэг шаардах хугацаа "Т- сан"-д үүссэн үеэс эхэлж, Х-гийн ажлын алба-нд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдох учиртай.

Өөрөөр хэлбэл эрх шилжсэн, эрх залгамжлан авсан уйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм. Мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацаатай хамт анз буюу алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хариуцагч О к- ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ш.Р- нь Т-сантай гэрээ байгуулах үед аливаа байдлаар оролцоогүй, компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй ба энэхүү гэрээний шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2016 оны 12 сарын 23-ны өдрөөс тус компанийн хувьцааг Х.Хүрэлбаатараас шилжүүлж авсан. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу О к- ХХК-аас нийт 218,290,149 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн Х-гийн ажлын алба"-ны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч О к- ХХК-аас 218,290,149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХАА к- ХХК /ТБОНӨО/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О к- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,249,400 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

Хариуцагч О к- ХХК-д холбогдуулан 2023 оны 05 сарын 03-ны өдрөөр Х-гийн ажлын алба нь О к- ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг С.Дуламсүрэнд олгожээ. Гэтэл энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхээр 2023 оны 08 сарын 15-ны өдөр, мөн 2023 оны 09 сарын 05-ны өдөр, мөн 2023 оны 09 сарын 12-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд буюу ХАА к-- ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-г шүүх оролцуулан, түүний гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х-гийн ажлын алба нь татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд эрх үүргийг нь хүлээн авсан этгээдийг эрх залгамжлагчаар шүүгчийн захирамжаар тогтоож, сольсны дараа нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж, тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар зохицуулсныг зөрчсөн.

4.2. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Шийдвэрийн 10-т: Шүүхэд гэрч Ч.Э нь... 2009 оноос 2023 он хүртэл яг өр төлбөр барагдуулах мэргэжилтэй байсан. .... Рзахиралтай уулзсан ярилцсан. н.С гээд охин нь байдаг утсаар өр авлагыг ярьдаг тэгээд төлнө өө гээд явдаг. Эхний ээлжид Элсэн цагааны өрөө барагдуулаад дараагийн ээлжид О к- ХХК-ийн өрийг барагдуулна.... Хамгийн сүүлд цагаан сарын өмнө бид 2 ярилцаж байсан. ... 2023 оны 2 сарын үед цагаан сарын урамшууллаар Элсэн цагааны урамшууллыг О к- ХХК дээр суутгая барья гэдэг юм манай дээр яригдаад тэгээд бид 2 энэ талаар уулзаж ярьж байсан. Энэ дээр болохоор н.Рэнцэндорж гуай тариа будаа ингээд оруулсан тэгээд аятайхан болохоор нь төлье өө гэдэг хариулт өгдөг байсан гэх мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй хэмээн дүгнэж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Э- нь О к- ХХК-аас гэрээний үүргийг албан бичгээр удаа дараа шаардаж байсан, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, О к- ХХК-тай энэ асуудлаар тооцоо нийлсэн акт санхүүд байгаа, н.Р гуайтай 2023 оны 02 дугаар сард уулзахад өр төлбөрөө төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлнө гэх агуулгатай мэдүүлэг нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар няцаагддаг. Нөгөөтэйгүүр гэрч гэх Ч.Э- нь өөрийгөө 2009-2023 онуудад нэхэмжлэгч байгууллагад авлага барагдуулах мэргэжилтнээр ажиллаж байсан гэх боловч Ч.Э-ыг тухайн цаг хугацаанд Х-гийн ажлын албанд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл 2023 оны 05 дугаар сард Х-гийн ажлын алба нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хариуцагч О к- ХХК-аас нэг ч удаа 2012 оны 03 сарын 07-ны өдрийн Хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ"-ний үүргийг шаардсан албан бичиг, мэдэгдэл хүргүүлж, талууд уг гэрээтэй холбоотой дундын тооцоог нийлж байсан, мөн шүүхэд дуудагдсан үйл баримт байхгүй ба нэхэмжлэгч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд гэрчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, нотолгооны бусад хэрэгслээр нотлогддоггүй тул уг мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв хэмээн шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

4.3. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шийдвэрийн 10-т: Шүүхэд гэрч Ч.Э- нь: ярьдаг тэгээд төлнө өө гээд явдаг. Эхний ээлжид Элсэн цагааны өрөө барагдуулаад дараагийн "Р захиралтай уулзсан ярилцсан. Соёлмаа гээд охин нь байдаг утсаар өр авлагыг ээлжид О к- ХХК-ийн өрийг барагдуулна...", 11-д: "Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хоёр үндэслэлийг заасан: 1-рт тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол, 2-рт үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн бол.

Нэхэмжлэгч тал болон гэрчийн мэдүүлэгт О к- ХХК-д холбогдуулан өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, тооцоо нийлсэн акт байгаа гэж тайлбарладаг ч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбараар дээрх үйл баримт болоогүй нь няцаагддаг тул энэхүү үндэслэл тогтоогдоогүй болно. Хоёрт дахь үндэслэл нь үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгох ба хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргахаас гадна өрийг хойшлуулах хүсэлт тавих, сөрөг шаардлагыг тооцох санал гаргах, үүрэг гүйцэтгүүлэгчид биш өөр этгээдүүдэд өр төлөх талаар мэдэгдсэн байх зэрэг хэлбэрээр зан үйл нь илрэх боломжтой байдаг. Дээрх үндэслэл мөн л хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй билээ. Гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл үүссэн тогтоогдсон гэж үзсэн нь хуулийг илэрхий буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх ба уг хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчаас дээрх үйл баримтуудыг шүүхэд удаа дараа тайлбарлаж, нэхэмжлэгч нь аливаа байдлаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаагүй, тооцоо нийлсэн актгүй, өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар татгалзлаа илэрхийлж байсныг хүлээн аваагүйд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ХАА к- ХХК 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор Х-гийн өр, авлагыг шилжүүлэн авч, үйл ажиллагааг нь ямар ч өөрчлөлтгүйгээр үргэлжлүүлэн явуулж байгаа. Х-, Т- сан, Буудайн сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлдэг. Ш.Р- 2015 онд О к- ХХК-ийг өөрийн болгож, 2016 оноос хувьцаа эзэмшигч болсон. О к- ХХК үйл ажиллагаа явуулдаггүй, хаягтаа байхгүй байсан бөгөөд 2019 онд Ш.Р- гэдэг хүн О к- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэдгийг мэдсэн.

2019 оноос хойш манай байгууллагын ажилтнууд жил бүр Ш.Р-той уулзаж, тооцоо нийлэх гэхээр ...наад өр чинь надад хамаагүй гээд тооцоо нийлдэггүй байсан учраас 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ч.Э- Буудайн сан байсан үеэс өдийг хүртэл өр барагдуулах хуулийн мэргэжилтнээр ажиллаж, Төв аймаг руу 3-4 жил томилолтоор явж байсан. Ш.Р-той байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан. 2019 оноос хойш байнгын тооцоо нийлэх, мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байсан боловч наад өр чинь надад хамаагүй гэдэг байдлаар харьцдаг байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ХАА к- ХХК нь хариуцагч О к- ХХК-д холбогдуулан 218,290,149 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Х-гийн ажлын алба-ны эрх, үүргийг ХАА к- ХХК нь эрх залгамжлан авсан нь тодорхойгүй гэх асуудлаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. гэж заасан.

3.2. Нэхэмжлэлийг Х-гийн ажлын алба 2023 оны 05 сарын 09-ны өдөр шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүгчийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 16412 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Х-гийн ажлын алба-ыг ХАА к- ХХК-аар сольжээ. Хэрэгт ХАА к- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компаниас шүүхэд төлөөлөх эрхийг С.Б-д 2023 оны 08 сарын 08-ны өдөр олгосон итгэмжлэлээс өөр буюу нэхэмжлэгч Х-гийн ажлын алба татан буугдсаныг нотлох, ХАА к- ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцох эрхтэй болохыг тодорхойлсон баримт авагдаагүй байна.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар Х-гийн Ажлын алба-ыг татан буулгахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн эсэх, Х-гийн Ажлын алба-ыг татан буулгахаар шийдвэрлэсэн бол тус сангийн чиг үүрэг, бусдаас авах авлагыг ХАА к- ХХК-д Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд ХАА к- ХХК нь нэхэмжлэгч Х-гийн Ажлын алба-ны эрх залгамжлагчаар оролцох эрхтэй, Х-гийн Ажлын алба-ны О к- ХХК-д холбогдуудан 218,290,149 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна.

4. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бөгөөд уг алдаа нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарна.

Иймд хариуцагч талын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,250,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ